Monthly Archives: August 2018

August, 2018

  • 3 August

    Эхийн сүү эрүүл амьдралын эхлэл

    Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. 26 дахь жилдээ болж байгаа “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг энэ жил “Эхийн сүү – эрүүл амьдралын эхлэл” уриан доор зохион байгуулж байгаа юм. Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, …

  • 3 August

    Согтуу үедээ есөн давхраас үсрэхийг завдсан иргэнийг аварчээ 

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг өчигдөргарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17-р хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завдсан байна. Энэ тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт тухайн өдрийн 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу 14 алба хаагчид шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд …

  • 3 August

    Азийн хөгжлийн банкнаас сэрэмжлүүлэг гаргалаа

    Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Азийн хөгжлийн банкны нэрийг ашигласан аливаа төрлийн хандивын ажилд нэгдэхгүй байхыг анхаарууллаа. Одоогоор тус банкны зүгээс тус банкны ажилтнуудын нэрийг барьсан хандивын ажил хэр зэрэг хэмжээнд зохион байгуулагдсан болон, онлайнаар, цахим шуудан, сошиал хуудаснуудад ийм төрлийн мессеж илгээсэн эсэхийг хянаж байна. Тиймээс Монголын иргэдийг ийм төрлийн цахим шуудан болон мессежид итгэхгүй байхыг …

  • 3 August

    Хүүхдээ хөхөөр хооллохын ач тус

    Жил бүрийн найдугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай билээ. Харин манай улсад эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 2000 онд 90-с дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болтлоо буурсан талаар  мэдээлсэн. 26 дахь жилдээ болж байгаа “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” энэ жил Эхийн сүү-Эрүүл амьдралын …

  • 3 August

    Болц гүйцээгүй самар халдварт өвчин тараах нөхцөл болдог

    Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Мөн …

  • 3 August

    Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх замыг 10-нд нээнэ

    Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх 0.7 км авто замын ажил хэвийн үргэлжилж байна. Явган хүний замын ажил болон авто замын суурь хучилтын ажил хийгдэж дууссан бол өнгө асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа юм. Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээхээр төлөвлөжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага …

  • 3 August

    ​Тэмдэглэл: Манжуур болон Монголын зүүн хязгаараар аялсан нь

    Өнгөрсөн жил наадмын амралтын өдрүүдээр бидний хэдэн нөхөд Алтай Таван Богдоос эхлээд Баян-Өлгий, Увс, Завханаар дайран Монголын баруун хязгаараар аялсан бол энэ удаад эх орныхоо зүүн хязгаараар аялж үзье гэж шийдээд замд гарсан юм. Гэхдээ зөвхөн зүүн хязгаар гэлтгүй бас Хятадын хил залгаа нутгаар ч очиж үзэх төлөвлөгөөтэй байлаа. Ингээд Улаанбаатараас “Хүннү эйр” компанийн 72 хүний суудалтай ATR загварын тохилог …

  • 3 August

    Харааны бэрхшээлтэй иргэд НД-ын “Call center”-т ажиллаж байна

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлээд цалин хөлстэй болчихвол нийтийн тээвэрт зорчигчийн карт уншуулахад “Хөнгөлөлттэй зорчигч” бус “Баярлалаа” гэдэг үгийг сонсмоор байна “Хөнгөлөлттэй зорчигч” гэдэг нь өөрөө ялгаварлан гадуурхаж буйн хэрэг. Хүнийг хараад бус ур чадварыг нь шалгаж үзээд ажилд авах хэрэгтэй хэмээн харааны бэрхшээлтэй иргэн П.Эрдэнэбат ярьж байсан юм. Тэрбээр Ө.Мөнхтөр найзынхаа хамт нэг сарын өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газрын …

  • 3 August

    Шинэ Зеландын ерөнхий сайд үүрэгт ажилдаа эргэн оржээ

      Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн төрснийхөө  дараа зургаан долоо хоногийн дараа шууд ажилдаа эргэн орлоо.Тэрбээр анхныхаа хүүхдийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд  өлгийдөн авсан юм. Жасинда Ардернг жирэмсний амралттай байх хугацаанд ерөнхий сайдын орлогч Уинстон Питерс гүйцэтгэж байсан аж. Хүүхдээ төрүүлэх үедээ ч ажлаасаа  холдоогүй бөгөөд эмнэлэгт байхдаа ч хэд хэдэн чухал асуудалд зөвлөгөө өгөх маягаар оролцжээ. Жасинда Ардерн удахгүй парламентын чуулганд охинтойгоо сууж, шаардлагатай бол хөхүүлнэ гэдгээ орон нутгийн хэвлэлд ярьжээ. …

  • 3 August

    Хорт зуршилд донтох, хоолонд донтох нь ижил механизмтай

    Хоол хүнстэй холбоотой асуудал дээр мэдэхгүй байгааг нь хэлж өгөх, болохгүй байгааг нь сануулах үед хүн болгон толгой дохиж хүлээж авдаггүй шалтгаан нь тамхи, архи, хар тамхинд донтох механизмтай яг ижил механизм хоол идэх үед өрнөдөгт оршино. Өөрөөр хэлбэл, хоолонд хүн донтдог гэсэн үг. Хоол идэх, тамхи татах, архи уух, хар тамхи татах үед хүний тархинд допамин хэмээх бодис ялгарч …

  • 3 August

    Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлжээ

    Замын хөдөлгөөний удирдлагын төв “Хүүхдийн төлөө хамтдаа” давлагааг эхлүүлээд байна.Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр Бага тойруугийн зам талбай, явган хүний зорчих хэсгүүд болон байгууллагын орчин тойронд аюулгүй байдлын үзлэг хийжээ. Үзлэгийн үеэр нийт 100 гаруй зөрчлийг зургаар баримтжуулан, байршлын нэрийн хамт холбогдох газруудад хүргүүлсэн байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхдэд хандуулах хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулж, …

  • 3 August

    Даншиг наадмаар сити тур аяллын тусгай хөтөлбөрөөр жуулчдад үйлчилнэ

    Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилготой Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын тусгай хөтөлбөрөөр энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг сонирхох боломжтой. Аялал 1: 10:00 – 17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбай – Үлэг …

  • 3 August

    Б.Нямдорж: Математикийг эхнээс нь зөв системтэйгээр заахгүй бол хүүхэд бодлого бодохоос залхдаг 

    Румын улсад болсон Олон улсын Математикийн 59 дүгээр олимпиадаас Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Уг олимпиад нь Румын улсын Клуж Напока хотод долдугаар сарын 4-14-ний өдрүүдэд болсон юм.Олон улсын математикийн олимпиадад манай улсаас “Олонлог” сургуулийн сурагч М.Лханаажав мөнгөн медаль, Нийслэлийн тэргүүний нэгдүгээр сургуулийн сурагч М.Өнөболд хүрэл медаль, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Х.Санжаахүү хүрэл медаль, …

  • 3 August

    Баянзүрх зах руу эргэх чиглэлийн авто замыг гурав хоног хаана

    Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг гурав хоног хаахаар болжээ. Учир нь энэ хэсэгт дулааны шугам өргөтгөх, шинэчлэх ажлыг өнөөдрөөс  эхэлж 6-ний  өдөр хүртэл хийхээр болжээ.  

  • 3 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 03-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 13, 14-р хороо 172-р цэцэрлэг, Био хэмжил зүйн төв, МУИС-ийн цөмийн судалгааны төв, иргэн Даш, Чанлуулодой, Ганбаатар, Ганзориг, Ерөө импекс, Хатан болор, Их шовх, Баян констракшн, Зул-Оюу, Моннис пропортиз ХХК-ууд болон эдгээрийн …