Ирэх даваа гарагт “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” сэдэвт зөвлөгөөн болно. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн ИТХ-аас уг зөвлөгөөнийг зохион байгуулах юм. Улаанбаатар дэлхийн 415 дахь том хот олон улсын жагсаалтад ороод удаж буй. Автомашиныг улсын дугаараар нь ангилж буй ч өдөрт ойролцоогоор 370 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэх статистик …
Monthly Archives: October 2018
October, 2018
-
5 October
Хувцсанд наалдсан бохийг хэрхэн арилгах вэ?
Өөрийн болон бусдын болгоомжгүй үйлдлээс болж хувцас болон үсэндээ бохь наах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ тохиолдолд гэртээ гар доорх материал ашиглан ямар арга хэмжээ авах ёстойг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. Хувцсанд наалдсан бохь Шууд хувцаснаас хусаад арилдаггүй шүү дээ заавал наалдамхай хэсэг үлддэг. Хэрвээ хувцас эдлэлд наалдсан бохийг анзааралгүй салгалгүйгээр угаавал бохь даавууны ширхэгт орж арилгахад хүнд болдог. Харин үүнийг бүхэлд …
-
5 October
ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томиллоо. Чуулганы хуралдааны үеэр Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатараас гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарыг дэмжиж байгаа. Цаашид зам тээврийн асуудал ялангуяа нийслэлийн замын түгжрэлийн асуудалд анхаарч ажиллаарай. УИХ-ын гишүүн Б.Ундармаа:Яамдын төрийн албан хаагчдыг чадваржуулах …
-
5 October
Ерөнхий сайд багш нарт баярын мэндчилгээ илгээв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын багш нарын баярыг тохиолдуулан мэндчилгээ илгээлээ. Монголын багш нарын өдрийг тохиолдуулан соён гэгээрүүлэгч үе үеийн багш, эрдэмтэн мэргэд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж мэндчилэхийн ялдамд эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хийж буй Та бүхний ажил хөдөлмөрт Тань амжилт, амьдралд Тань аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Бусдад гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх их …
-
5 October
Дэд сайдууд буюу давхардсан садаа
Тун удахгүй ирэх 2019 оны төсвийг батална. УИХ болоод засгийн газарт жилийн жилд төсөв батлахад дэд сайдуудын асуудал хөндөгддөг. Гэвч дэд сайдууд УИХ-ын гишүүдийнхээ урд хойно нь орж гүйсээр байр сууриа авч үлддэг нь нууц биш. Тиймдээ ч хэдхэн саналын илүүгээр байр сууриа өнөө хүртэл хадгалсаар ирсэн. Дэд сайдууд гэж чухам хэн бэ? Дараагийн УИХ болон Засгийн газрын өндөр албан тушаалд …
-
5 October
Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 05-нд Сэлэнгэ,Төв аймгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, …
-
5 October
Хятадын тагнуулд мэдээлэл дамжуулсан хэрэгт хоёр монгол хүнийг саатуулжээ
Тагнуулын Ерөнхий газрынхан өнгөрсөн мягмар гарагт Сүхбаатар дүүргийн нутагт “Голомт” хотхоны С байранд тусгай ажиллагаа явуулсан билээ. Энэ үеэр гадаадын иргэн Монгол Улсын нутагт тагнуул хийсэн үндэслэлээр нэгэн эрийг сатуулж, түрээсэлдэг байранд нь нэгжлэг хийсэн. Тус хэрэгт холбогдуулж ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, Мөрдөн байцаах албанаас гурван иргэнийг баривчилсан бөгөөд шүүх тэднийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, …
-
5 October
Хүсэлт гаргасан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгох Тогтоолын төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, О.Батнасан, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа …
-
5 October
Сэтгүүлч эмэгтэйг зургаан залуу хүчирхийлсэн хэрэг гарчээ
Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Аймгийн SB телевизэд сэтгүүлчээр ажилладаг эмэгтэйг зургаан залуу хүчирхийлсэн байна.Сэтгүүлч эмэгтэй хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ.Ухаан ороход хувцсыг нь урьж таслан байж бохир аргаар уг бүсгүйг зургаан залуу хүчирхийлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр залуу сэтгүүлч эмэгтэйгийн согтууруулах ундаад нь ухаан алдуулах зүйл хийсэн байх магадлалтай. …
-
5 October
Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн барив
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаандаа НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа. Мөн нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. Нийслэлийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын …
-
5 October
Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, шийдвэрлэв. Ерөнхий сайдын саналыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ …
-
5 October
Иран улсын шүүх авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноожээ
Иран улсын шүүх авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон гурван хүнд цаазын ял оноосон байна. Үүнийг санхүүгийн гэмт хэргийн түвшин болон АНУ-аас авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж үүсч буй олон нийтийн дургүйцлийг нам дарах зорилготой байсан гэж зарим хүмүүс үзэж байгаа юм байна. Ираны шүүхийн байгууллагын хэвлэлийн ажилтны мэдээлснээр, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн 33 этгээдэд 20 …
-
5 October
“Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа
НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ …
-
5 October
“Facebook”-ийг шалгаж эхэлжээ
Ирландын мэдээллийг хамгаалах комисс “Facebook” нийгмийн сүлжээнээс мэдээлэл алдагдсан хэргийг шалгаж эхэлсэн тухай тус комиссын мэдэгдэлд дурджээ.
-
5 October
Хятад улс жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна
Хятад улс гадаадын орнуудаар аялдаг жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа тухай тус улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд мэдээлжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл