Monthly Archives: October 2018

October, 2018

  • 6 October

    Аравдугаар сард цас их орж, хүйтэрнэ

    Цаг агаар орчны шинжилгээний газраас гаргасан аравдугаар сарын цаг агаарын төлөвийг хүргэж байна. Энэ сард нийт нутгаар цас орж, уулархаг нутгаар цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар хоёр градус дулаанаас гурван градус хүйтэн, Алтайн өвөр говиор  5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан буюу Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр …

  • 6 October

    Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ

    Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 26 дахь дугаар цацагдаж эхэллээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан  дугаарууд  олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.

  • 6 October

    1000 багшийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

    Монголын болон дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан 1000 багшийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны төлөөллүүд оролцов. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн …

  • 6 October

    Г.Угалзцэцэг Ази тивийн аварга боллоо

    Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг  “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд алтан медалийн эзэн болжээ.Тэрбээр 2016, 2017 оны Ази тивийн АШТ-уудээс алтан медаль хүртэж байсан юм.

  • 6 October

    Гурван хүнийг хороохоор төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ

    Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд оргон зугтааж байсан рецидив гэмт хэрэгтнийг өчигдөр баривчилсан байна.Эх сурвалжийн мэдээлснээр О.Тамир гэгч олон удаа ял шийтгүүлж байсан онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилахаар цагдаагийн байгууллага удаан ажиллажээ.Түүнийг эхнэрийнхээ биед гэмтэл учруулаад оргон зугтааж байхад нь баривчилсан байна. Ингээд зогсохгүй О.Тамир нь өс хонзонгийн сэдлээр гурван хүний амь нас хохироох төлөвлөгөөтэй байсан тухай мэдээлэв.

  • 6 October

    Барак Обама хуримынхаа 26 жилийн ойд зориулан гэргийдээ романтик үгтэй зурвас илгээжээ

    АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишельтэйгээ гэрлэсний 26 жилийн ой энэ сарын 4-ны өдөр тохиож, өөрсдийн твиттэр хуудсаараа дамжуулан бие биедээ романтик үгтэй зурвас илгээжээ. Барак Обама“Ойн баярын мэнд хүргэе хайрт минь. Өнгөрсөн 26 жилийн турш чи минь миний гайхамшигтай хамтрагч байж, намайг үргэлж инээлгэж байсан. Энэ дэлхий дээр ганцхан чамд л хайртай” хэмээн бичсэн байна. Харин түүний эхнэр …

  • 6 October

    “Mongolia’s next top model” шоу өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно

    “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шоуны эхний дугаар өнөөдөр 20:30 цагаас эхлэн  үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын “Одон” телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой аж. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарын  шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах …

  • 6 October

    Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг далайн эргүүдийн нэгийг түр хаахаар болжээ

    Тайландын Ко Пхи Пхи Лех арлын “Маяа” эргийг сонгон аялах жуулчдын тоо хэт их нэмэгдсэнтэй холбоотойгоор уг эрэг дээрх аялал жуулчлалын үйл ажиллагааг түр зогсоохоор болсон тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

  • 6 October

    Вьетнамын цагдаа нар банк дээрэмдэх гэмт хэрэгтэй тууштай тэмцэнэ

    Вьетнам улсад банк, банкны тооцооны төвүүд болон алтны дэлгүүрүүдэд дээрмийн хэргийн гаралт ихэссэнтэй холбогдуулан үүний эсрэг үйл ажиллагаагаа чангатгахыг тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.

  • 6 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 06. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 27. Санчир гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал:  Хий    Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 6 October

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи …

  • 5 October

    Гэрийн муу энергийг цэвэрлэх аргууд

    Гэрээ цэвэрлэсний дараа ч тухгүй, тавгүй мэдрэмж байсаар л байна уу? Их цэвэрлэгээ хийдгийн адилаар гэрийнхээ энергийг цэвэрлээд үзээрэй. Фэнг шүй-д гэрийн энерги нь ажил амьдралын амжилтад нөлөөлдөг төдийгүй сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг байна. Тиймээс гэр эерэг энергитэй байх нь аз дагуулж,  эерэг бөгөөд сайхан сэтгэгдэл төрүүлдэг, стресс болон депресст өртөх эрсдэлийг бууруулдаг байна. Дараах нийтлэлээс гэрийн муу энергийг арилгах аргатай танилцаарай. Нэн …

  • 5 October

    Хотжилтын түвшин хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр 67.6 хувьд хүрээд байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажлын явцын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын нийт хүн ам 3.2 саяд хүрч, нутаг дэвсгэрийн хувьд нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1765 баг, хороо бүхий засаг захиргааны …

  • 5 October

    ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ажлаа хүлээж авлаа

    УИХ-ын чуулганы хурлаар ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлж 90,8 хувийн саналаар дэмжсэн. Тэрээр УИХ-ын чуулганы хурлын дараа ЗТХЯ-нд ирж ажлаа хүлээж авлаа. ЗТХ-ийн сайдын ажлыг хүлээлцэхээр  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин нар ирсэн юм. МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин салбарын удирдлагууд, яамны хамт олонд  Я.Содбаатар сайдыг танилцуулаад ЗТХ-ийн …

  • 5 October

    “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий төлөөллийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар,тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтанцэцэг, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Энхбат нарыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Энэ оны зургаадугаар сард “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс УИХ-ын дарга М.Энхболдод Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг …