БГД-т байрлах “Голомт” хотхонд ТЕГ ажиллагаа явууллаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулаар өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ажиллагаа явуулж байгаа гэсэн юм. “Голомт” хотхоны эргэн тойронд ТЕГ гэсэн бичигтэй хүмүүс хамгаалалт авч нэг цаг гаруй болсны эцэст хэн нэгнийг баривчилсангүй. Харин дөрвөн ширхэг битүүмжилсэн хайрцгийг машинд авч явснаар тухайн газрыг битүүмжилсэн байснаа цуцлав. Тэгвэл өнөөдөр 15.30 цагаас ТЕГ-аас албан …
Yearly Archives: 2018
October, 2018
-
2 October
Ж.Батзандан: Хотод нэг ч удаа ирж үзээгүй залуус С.Зориг агсныг алсан гэхэд итгэхгүй байна
Ардчиллын алтан хараацай,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд Ардчилсан намын гишүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсан 1998 оны 10-р сарын 2-ны өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал, гадаад …
-
2 October
Ч.Ганзоригийг нэг сар цагдан хорихоор боллоо
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцлээ. Шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн …
-
2 October
“ICT-ЕХРО-2018” үзэсгэлэн болж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг мэдээллийн технологийн салбарын шинэ, шилдэг бүтээгдэхүүний “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон …
-
2 October
Төөрсөн бамбаруушийг байгальд нь тавилаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өчигдөр өглөөний 08:00 цагийн орчимд баавгайн бамбарууш орж ирсэн тухай нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын …
-
2 October
“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг дахин тоглогдоно
Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 10 сарын 6,7, 12,13,14-ны өдрүүдэд дахин тоглогдох гэж байна. Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч …
-
2 October
Скандинавын орнуудын бялуу урлаачдын тэмцээнд Монгол эмэгтэй түрүүллээ
“Scandinavian cake show 2018” тэмцээнд бялуу урлаач н.Мөнхжаргал анх удаа оролцон нэгдүгээр байр эзэлжээ. Тэрээр хуримын бялууны төрөлд оролцон үзэгчдээс хамгийн их саналыг авсан байна. “Scandinavian cake show 2018” тэмцээн нь Швед улсад 13 дахь удаагаа есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн юм. н.Мөнхжаргал нь 2016 онд Швед улсад талх нарийн боов болон торт урлаачийн мэргэжил эзэмшиж, одоо уг улсад …
-
2 October
Аавуудын группийн хамт олон Д.Батмөнхийн охидод хадгаламжийн дэвтэр нээж өгчээ
Галд орон гэрээ алдаж, өндөр настай ээж, дөрвөн сартай бага охин болон 2, 3 настай дэрсхэн охидын хамт зүдэрч явсан Д.Батмөнхийн тухай сурвалжлагыг ТВ5 телевизийн сэтгүүлч Г. Бадамлянхуа иргэд, олон нийтэд цаг алдалгүй хүргэсэн. Сурвалжлага энэ сарын 18-нд цацагдаж, тэр даруй Д.Батмөнхөд туслах сайхан сэтгэл өвөртөлсөн олон хүн тус телевизэд хандаж эхэлсэн байдаг. Маргаашаас нь түүнд туслах хандивын аян өрнөж, ердөө долоо …
-
2 October
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
Эрүүл мэндийн даатгалын сангаас (ЭМДС) санхүүжүүлэн иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо орон даяар эхэллээ. Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчин болон хорт хавдрыг эрт илрүүлж, эрсдэлийг бууруулж, эмчилгээний нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, нас насанд тохирсон эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц үзлэгт хамрагдан, 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35 хувиар …
-
2 October
“Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар энэ сард дуусна
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Таван толгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээврийн авто замын засвар, шинэчлэлийн ажилд хяналт тавьж ажиллав. 239 км үргэлжлэх тус замыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Гашуунсухайт авто зам” ХХК хариуцдаг бөгөөд энэ зун говийн аймгуудад их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орсноос зам сэтрэн, нүүрс тээвэрлэлт хийхэд хүндрэл үүссэн. Долдугаар сарын 4-ний өдрөөс хойш …
-
2 October
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн …
-
2 October
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхэлнэ
2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа гарсан байна. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхлэх юм байна. Нийслэлийн сурагчид, Нэгдүгээр улирлын амралт -Бүх ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 04-нийг дуустал – нэг долоо хоног; Хоёрдугаар улирлын амралт – I-V …
-
2 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 23. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. 17:46 цагт сар тал болно. Тухайн …
-
2 October
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх боловч 3-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаарцаг агаар муудна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр …
-
1 October
“Монгол туургатан” VIII наадмын чөлөөт бөхийн төрөлд 10 медаль хүртлээ
“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадам спортын 10 төрлөөр тэмцээн уралдаанууд явагдаж байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд манай 10 тамирчин хүүхэд медаль хүртжээ. Тухайлбал: 42 кг-д Ц.Баярсайхан- Хүрэл медаль (Налайх дүүрэг) 46 кг-д Б.Отгонбаатар- Хүрэл медаль (Баянхонгор) 50 кг-д Г.Энхням- Мөнгөн медаль (Дархан Хасу) 50 кг-д А.Дэлгэрбаяр- Хүрэл медаль (Баянхонгор) 52 кг-д Я.Үржинжав- Мөнгөн медаль (Женко клуб) 54 кг-д …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл