Yearly Archives: 2018

July, 2018

  • 9 July

    Сар бүрийн 9-ний өдрийг нийслэл даяар “Аюулгүй байдлын өдөр” болголоо

    НИТХ–ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд эрэмбэлэгдсэн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний асуудлаар хэлэлцлээ. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. НЦГ, НОБГ, НМХГ, НХГБХГ-ын төлөөлөл цаг үеийн байдлаар мэдээлэл хийж сүүлийн хагас жилийн хугацаанд хүүхдүүдэд тохиолдсон гэнэтийн эрсдэлүүд болон хүүхдийн аюулгүй орчны талаарх өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулсан судалгаа …

  • 9 July

    Ажил үйлстээ манлайлсан иргэдээ Монголын төр сайшаан шагнах нь  зүйн хэрэг 

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны …

  • 9 July

    Д.Нарангэрэл: Наадмын хуушуурыг баталгаатай газраас авах нь зүйтэй

    Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ” Энэ жилийн наадам нэлээн өргөн олон хоног амрахаар байна.  Эрүүл мэндийн яаманд 24 цагийн турш жижүүр ажиллаж 323002 гэсэн дугаарт иргэдийнхээ санал гомдол хүлээж авна.Наадам болох бүх талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн багууд тусгайлан ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн …

  • 9 July

    Сэтгүүлч Б.Жаргалмаа  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

    Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн босгон дээр “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгалаа. Тэрээр “Та бүхний минь хайр, үзэгч олон, ард түмний минь хайр надад ирсэн учраас би төр засгаараа ийнхүү үнэлүүлж байгаа байх. Ээждээ маш их баярлалаа. Ард түмэндээ баярлалаа.”гэлээ.

  • 9 July

    П.Эрдэнэзаан: Урам зориг, санал шүүмжлэл өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа

    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авч байна.Тэдний нэг болох “Маск”продакшний жүжигчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Пунцагийн Эрдэнэзаан өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо. Тэрээр “Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Урам зориг, санал шүүмжлэл өгдөг …

  • 9 July

    Г.Равдан: Ард түмэн минь надтай хамт баярлаж байна

    Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Равдан Монголын урлагийн салбарт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэлээ өнөөдөр үнэлүүллээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ардын жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо. …

  • 9 July

    Урианхай сурын харваанд Т.Очироо түрүүлж “Мэргэн” цолны болзол хангалаа

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа долоодугаар сарын 7-нд боллоо. Энэ жилийн харваанд нийт 185 харваач оролцож онч мэргэнээ сорьжээ. Дүн: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын Eрөнхий газрын харваач Төхөөний Очироо 27 онож түрүүлж “Урианхай сурын мэргэн” цолны болзол хангав. Баян-Өлгий аймгийн Буянт …

  • 9 July

    Өнөөдрөөс хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулна

    Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж буй “UBIKE” төслийн нээлт өнөөдөр 14:00 цагаас Чингисийн талбайд болох гэж байна. Төслийн хүрээнд өнөөдрөөс хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж байгаа юм. Иргэд аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унаад өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө “Ubike Ulaanbaatar” аппликейшныг ашиглан хийнэ. Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг …

  • 9 July

    Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ

    Оюу толгой ХХК анхны баяжмалаа экспортод гаргаж, Монголын уул уурхайн салбарын түүхийн хуудсанд нэгэн шинэ, тод мөр эхлүүлсний таван жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалт өрнүүлж, баялаг бүтээж, Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж буй Оюу толгой төслийн үе үеийн удирдагчид,  тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан тохиргоо хийж, үр бүтээлтэй ажиллуулж ирсэн өндөр мэдлэг, чадвартай, сэтгэл зүтгэлтэй инженер техникийн ажилтнууд нийт уурхайчид Та бүхэндээ дэлхийн …

  • 9 July

    Хэнтий аймагт хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсан хэрэг гарчээ

    Хэнтий аймгийн Дадал сумын нутагт энэ сарын 8-ны орой мотоциклтой хүн иргэд рүү бууджээ. Урьдчилсан мэдээллээр хоёр иргэнийг гөрөөс хэмээн андуурч буудсанаас нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хэвлий тус газраа шархадсан байна. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар ажлын хэсэг гаргаж, буудсан гэх этгээдийг саатуулан шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

  • 9 July

    Улсын хилээ хяналтандаа авчээ

    Сирийн засгийн газрын цэрэг тус улсын Иордантай залгаа хилийг хяналтандаа авч, террорист бүлэглэлүүдийн байгуулсан хилийн хууль бус шалган нэвтрүүлэх цэгүүдийг буулгаж эхэлсэн тухай Сирийн зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч телевизийн Al Ekhbariya сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна. Түүний хэлснээр, цэргийн албан хаагчид Иордантай залгаа хилийн шалган нэвтрүүлэх “Насиб” цэгээс Дамаск-Амманы чиглэлийн авто замын аюулгүй байдлыг хангах аж. Үүний зэрэгцээ Сирийн засгийн газар тус …

  • 9 July

    “Яг түүн шиг-3” шоуны ялагчаар дуучин, ая зохиогч Д.Нацагдорж тодорлоо

    “Яг түүн шиг” шоуг Боловсрол телевизийн уран бүтээлчид “Endemol shine group”-ын албан ёсны онцгой эрхтэйгээр гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө зургаан оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал, Эмоци продакшны жүжигчин О.Тэмүүжин, Дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, Жүжигчин Ч.Очгэрэл, Загвар өмсөгч Ж.Энэрэл, нар шалгарсан юм. Тэгвэл шоуны финалын шалгаруулалт …

  • 9 July

    МҮБХ: Бөхчүүдийн найраа хийдэг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байхыг эсэргүүцэж байна

    МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүллээ. Учир нь Үндэсний их баяр наадмын комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2018 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Нэвтрүүлэхгүй шийдвэр гаргасан учир нь Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан Э.Оюунболд 2017 оны Улсын наадмын бөхийн барилдааны тавын даваанд …

  • 9 July

    АТГ төрийн албан тушаалтанд хээл хахууль өгөөд төрийн албанд томилогдсон уу гэдгийг шалгасан

    Улс төрийн албан тушаалыг арилжаалах тухай яриа бүхий бичлэг олон нийтэд тарснаас хойш, тухайн бичлэгт дуу хоолой нь үлдсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн олон нийтийн хандлага улам нэмэгдэх болсон. Бүгд илэрхий, нотлох баримтууд хангалттай байхад хуулийн байгууллагууд ажилдаа хойрго хандаж байна гэж шүүмжлэх явдал ч нэмэгдсээр байгаа билээ. Тэгвэл АТГ-аас энэ асуудлаар тодруулга авлаа. -60 тэрбумын асуудлыг АТГ нотолж …

  • 9 July

    Н.Энхбаяр: Дарга ангийг доош нь суулгаж, ард түмнээ дээш нь суулгая

    МАХН-ын дарга,  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын   МАХН-ын ээлжит бус их чуулганы төлөөлөгчдөд тавьсан “Монгол улс бол Монголын ард түмэн” улстөрийн илтгэлийг бүрэн эрхээр нь хүргэж байна. Илтгэлийн өмнө өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуулыг дурсахгүй өнгөрч  болохгүй нь. 2018 оны хоёрдугаар сарын 09,10-ны өдрүүдэд та бид намынхаа түүхэн Их чуулганыг хийсэн.  Өнөөдрийн ээлжит бус Их чуулганд хүрэлцэн ирсэн та …