Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй нүүрсний тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлаар Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох газруудад үүрэг, чиглэл өглөө. Энэ үеэр “Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн …
Yearly Archives: 2018
April, 2018
-
3 April
Далай лам Энэтхэгт дүрвэсний 60 жилийн ойгоо тэмдэглэв
1959 оны гуравдугаар сард 23 настай байсан Далай Лам хэсэг нөхдийн хамт Энэтхэгт дүрвэж ирсэн байдаг. Хятадын цэргүүд Төвдийг эзлээд байсан тэр үеийн Энэтхэгийн ерөнхий сайд Жавхарлал Неру Далай Ламыг хүлээн авч, Дарамсалад суурьшуулсан аж. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Дарамсала хотод Дээрхийн гэгээн, Түвдийн шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Ламын Энэтхэгт дүрвэсний “Энэтхэг оронд баярлалаа” нэртэй 60 жилийн ойн арга хэмжээ …
-
3 April
Ким Жөн Ун Өмнөд Солонгосын K-pop оддын Пёньянд хийсэн тоглолтыг үзжээ
Өнгөрсөн ням гаригт БНСУ-ын K-pop одод Пёньянд хоёр Солонгосын соёлын харилцааг өргөжүүлэх зорилготой ээлжит тоглолтоо хийснийг Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун үзэж сонирхжээ. Хоёр цаг үргэлжилсэн тоглолтыг Ким Жөн Ун, түүний эхнэр, дуучин асан Ри Сол Жу, охин дүү Ким Ёо Жон, Хойд Солонгосын албаны томоохон хүн гэгддэг Ким Ёон Нам нар үзсэн юм. Гадны удирдагчидтай уулзаад ажлын завгүй …
-
3 April
С.Баярцогтыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ
Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг Авлигатай тэмцэх газраас энэ сарын 1-ны өдөр баривчилсан тухай мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр С.Баярцогтыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэлээ.
-
3 April
“Оюутны Оюуны Давалгаа-2” илтгэлийн тэмцээний эхний шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын Их Сургуулийн Оюутны холбоо, Лидер Оюутан академитай хамтран “ Оюутны Оюуны Давалгаа-2” оюуны уран илтгэлийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус илтгэлийн тэмцээнд оролцсон оюутнууд 1. ОЮУТАН ӨЛСДӨГГҮЙ 2.ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ 3.Лидер оюутан 4.6:45-ийн автобус 5. 22-44 гэсэн сэдвийн дор илтгэл тавьсан юм. Оюутны Оюуны Давалгаа-2” оюуны уран илтгэлийн тэмцээний эхний шатанд нийт …
-
3 April
Нийслэлд баригдах долоон түр зам
Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3185 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 …
-
3 April
Хятад АНУ-ын худалдааны хатуу бодлогод хариу арга хэмжээ авлаа
Саяхан Хятадын худалдааны яамнаас АНУ-аас импортолдог 120 нэр төрлийн бараанд татвар оноож байгааг мэдэгдсэн байна. Америк улсаас орж ирэх хөлдөөсөн гахайн мах зэрэг найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноож, хатаасан жимс, бүйлсний чавга, пистачио, дарс зэрэг бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаар болов. Уг шийдвэр өчигдрөөс эхэлж хэрэгжиж эхлээд байгаа. Энэ нь АНУ гадаад худалдаандаа, ялангуяа Хятад улстай хийх худалдаандаа хатуу …
-
3 April
Налайх дүүрэг “гэрт хүрч үйлчлэх үйлчилгээ”-г эхлүүллээ
Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал зорилт бол “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, банк болон боловсролын үйлчилгээг гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талуудтай гэрээ хэлэлцээрүүд байгуулсны үндсэн дээр …
-
3 April
“The Voice global”-д Ука шүүгчийн багийн Ц.Энгүүний үзүүлбэр багтжээ
“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар шат эхэлж шүүгчдийн нарийн мэдрэмж, оролцогчдын авьяас чадварыг тойрсон яриа ням гарагийн оройноос авахуулаад бүтэн долоо хоногийн турш өрнөсөөр байна. Voice Mongolia шоуны хоёрдугаар шатны хоёр дахь дугаар үзэгчдэд хүрээд байгаа билээ. Шоуны өнгөрсөн долоо хоногийн дугаарт Ука шүүгчийн багийн шигтгээ болсон 3 охин буюу Ц.Энгүүн, Б.Алунгоо, С.Даваажаргал нарын Battle маш сонирхолтой , уянгалаг …
-
3 April
“Унаганууд” клуб Футзалын дээд лигийн аваргаар дахин тодров
Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногийн Бямба гаригт болж өнгөрлөө. “Унаганууд”, “Атлетик 220”, “Хоромхон”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Арвис”, “Соёмбын барсууд”, “УБ-ын мазаалайнууд” гэсэн Монголын хөлбөмбөгийн шилдэг клубууд бүтэн дөрвөн сарын турш өрсөлдөж, “Унаганууд” клуб Футзалын дээд лигийн аваргаар дахин тодорсон бол мөнгөн медалийг П.Мөнхбат дасгалжуулагчтай “Атлетик 220” клуб, хүрэл медалийг “Хоромхон” …
-
3 April
“Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тоглогдоно
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тавьсан “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тоглох гэж байна. Энэхүү жүжгийг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Дүрүүдэд: МУГЖ Ж.Оюундарь МУГЖ Л.Дэмидбаатар АЖ С.Сарантуяа СТА Б.Одончимэг СТА Б.Отгонбат СТА Н.Баярмаа СТА Ц.Цэрэнболд СТА …
-
3 April
Хилэнцийн орд: Ажлаараа манлайлах болно
ХОНЬ (3/21-4/19) Хөрш зэргэлдээ хүмүүстэйгээ асуудлаа шийдэхэд эерэг сайхан өдөр. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ ярилцсанаар холбоо тань зузаарах болно. Та тэдэнд хэзээ тусламж хэрэгтэй болохыг мэдэж чадахгүй тул утас имейл солилц. Өнөөдөр та маш сайн сонсогч байна. Тиймээс хүмүүс та нарт сэтгэлээ нээх сайхан байна. Тухайн хүнийхээ сэтгэлийг харгалзан ухаалаг зөвлөгөө өгч байгаарай. Гэхдээ өгөөмөр сэтгэл, сайхан зан аашийг тань …
-
3 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 18. Ангараг гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр …
-
3 April
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр …
-
2 April
Түвдийг тольдохуй
Сайхан хүмүүс, гайхалтай нууруудын өлгий болсон Түвдийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Үнэхээр гайхамшигтай газар дэлхий дээр цөөнгүй байдгийн нэг нь Түвд юм. Түвдээс урссан цэвэр усаар нэг тэрбум гаруй хүн ундаалдаг. Түвд орон олон зууны турш аялагчдын хувьд нууцлаг газар байсаар ирсэн бөгөөд Азийн хамгийн том гол мөрнүүд энэ нутгаас эхтэй. “Дэлхийн дээвэр”, “Цасны орон” гэгддэг Түвдийн ариун, дагшин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл