Yearly Archives: 2018

October, 2018

  • 31 October

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан эхэллээ

    Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийг сонсож, 2019 оны үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Төслийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Нийслэлийн удирдлага хотын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажилласан. Харин ирэх 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, …

  • 31 October

    Ц.Байгалмаа: Инженерийн боловсролд маш их санхүүжилт, боловсон хүчин шаардлагатай

    Японы Засгийн газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол дахь Коосэн хөтөлбөрийг дэмжиж хоёр сая ам.долларын мэргэжлийн лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн байранд аравдугаар сарын 23-нд болов.Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Масато Такаока, ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа, ШУТИС-ийн захирал …

  • 31 October

    Сирид цэргийн бааз байгуулж, сөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг зорьж байна гэж мэдэгджээ

    Курдуудыг хамгаалах нэрийдлээр АНУ Сирийн зүүн хэсэгт цэргийн баазууд болон нисэх онгоцны буудлууд байгуулж байгаа нь зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлэх зорилготойг нь гэрчилж байна гэж Сирийн шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Валид Муаллем Дамаск хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг SANA” агентлаг уламжилжээ.

  • 31 October

    Окинавад цэргийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг сэргээхээр төлөвлөж байна

    Америкийн Зэвсэгт хүчнийхэнд зориулж Окинава аралд байгуулах нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг Японы Засгийн газар ойрын хугацаанд сэргээхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Ивая мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

  • 31 October

    Ирэх долоо хоногт дөрвөн өдөр амарна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргалаа. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Харин Баасан гарагийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон байна. Ингэснээр ирэх …

  • 31 October

    Маргаашнаас эхлэн иргэний бүртгэлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй 

    Маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн шинэчилсэн багц хууль хэрэгжиж эхлэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү  хууль хэрэгжиж эхэлснээр төр иргэдээс ямар ч мэдээлэл шаардахгүйгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэд түргэн шуурхай, хялбар аргаар бүртгэл, лавлагааны мэдээлэл авах боломж бүрдэх юм. Улсын бүртгэлийн Ерөнхий хууль хэрэгжсэнээр иргэн, хуулийн этгээдэд дараах ач холбогдолтой. Үүнд: -Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээ нэмэгдэнэ -Үйлчилгээний шат …

  • 31 October

    Фэйсбүүк компани цахим орчны зохистой хэрэглээний боловсрол олгоход Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

    Фэйсбүүк компаниас жил бүр зохион байгуулдаг “APAC Safety Summit 2018” буюу Ази номхон далайн бүс нутгуудын цахим орчин дахь аюулгүй ажиллагааны уулзалт Сингапурт аравдугаар сарын 24-26-ны өдөр боллоо. Ази номхон далайн орнуудын хэрэглэгчдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцэж, улс орнууд хоорондоо жишээ туршлагаа солилцдог тус чуулганд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга …

  • 31 October

    11 дүгээр сарын 1-нээс гадаад паспортыг  10 жилийн хугацаатайгаар олгож эхэлнэ

    Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн найруулагдсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн энгийн гадаад паспортыг 10 жилээр олгож эхлэхээр боллоо. 1999 онд батлагдсан хуулиар гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатай олгож байсан юм. Харин маргаашнаас эхлэн гадаад паспортыг 16-аас дээш насны иргэнд 10 жилээр, 16-аас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгохоор болжээ. Ингэхдээ хуучин гадаад паспорт захиалахад мөрдөгдөж байсан …

  • 31 October

    Богдын музейн газарт зөвшөөрөлгүй байрласан дэлгүүрийг чөлөөлнө

    Богд хааны ордон музейн газарт 1997 оноос хойш өнөөг хүртэл зөвшөөрөлгүй байрлаж байсан “Жи Эм Ти” компанийн бэлэг дурсгалын дэлгүүрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас арга хэмжээ авч газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тус бэлэг дурсгалын дэлгүүрийг чөлөөлүүлэх хүсэлтийг 2001 оноос хойш хөөцөлдөж ирсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн аж. Богд хааны ордон музей нь Монгол улсын төрийн хамгаалалтанд …

  • 31 October

    Нийслэлийн Аврах 105 анги “Алдрын танхим”-тай болов

    НОБГ-ын Нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон 50 жилийн ойгоо угтан  бүтээсэн “Алдрын танхим”-ын нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд НОБГ-ын даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Аврах анги 105-ын  удирдлагууд болон алба хаагчид оролцсон юм. Албаа сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор бүтээсэн “Алдрын танхим”-д ангийн түүхэн замнал, үе, үеийн удирдлагууд, олон улсын аврах ажиллагаа болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг алдаршуулсан бүтээлүүд …

  • 31 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 22. Буд гараг. Найралт эх одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Гал Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ …

  • 31 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч, 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …

  • 30 October

    Алба хаагчдыг шагнаж, урамшууллаа

    Нийслэлийн түүхт 379 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа. “Нийслэлийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр НОБГ-ын сантехникийн слесарь Д.Пүрэвцоо, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйлчлэгч Б.Оюунмаа, Нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар нарыг шагнасан бол “Нийслэлийн Засаг даргын жуух бичиг”-ээр БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн …

  • 30 October

    Гадаад дотоодын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотын түүх соёлтой танилцлаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойг угтан Их дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг энэ сарын 23-27-ны өдрүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10 дахь жилдээ зохион байгууллаа. Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Австрали, БНСУ, Лаос Улсын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын …

  • 30 October

    Ц.Амарболд Олон Улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн уралдаанд түрүүллээ

    БНХАУ-д зохиогдсон Олон Улсын дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн “Ningbo Music international central vocal competition-2018” уралдаанд цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Тэрбээр 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдаанд гуравдугаар байр эзлэн, “Шилдэг басс” хоолойтой дуучин, Хөдөлмөрийн баатар, мөн Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр …