Монголчууд бид 2014 онд дэлхий даяар нэлээдгүй их шуугиан дэгдээн байж 14-р Далай ламыг эх орондоо урьж авчран бурхан шашны оройн дээд шүтээн Богд Жавзандамбынхаа хойд дүрийг тодруулсан билээ. Монголоос хүчирхэг улс орнууд Хятадаас айгаад 14-р Далай ламыг урин залж чадахгүй болгоомжилж байхад эдийн засгийн хувьд Хятадаас 100 хувь хараат гэгддэг Монгол Улс Бээжингийн дарамтыг үл тоомсорлон Далай ламыг урин …
Yearly Archives: 2018
October, 2018
-
24 October
Б. Анхболд, М.Түмэнжаргал нар хуримаа хийлээ
Б.Анхболд, М.Түмэнжаргал нар Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордонд гал голомтоо бадрааж, Монгол Улсын шинэ өрхийн тоог нэгээр нэмлээ. Zaluu.сom сайтад энэ сарын 12-ны өдөр аав хүү хоёрын талаарх сурвалжлага гарч, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группын гишүүд Б.Анхболдод туслах аян эхлүүлсний үр дүнд өнөөдөр Б. Анхболдын мөрөөдөл биелж гэргий М.Түмэнжаргалтайгаа хуримаа хийлээ. Б.Анхболдын “Эхнэрээ хуримын даашинзтайгаар харахыг хүсдэг ч …
-
24 October
Уран сайхны гимнастикийн Ази тивийн АШТ-д 70 гаруй тамирчин оролцоно
Монгол Улсад анх удаа уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. “A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод 10 дугаар сарын 25-28 ны өдрүүдэд болно. Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг сурталчилан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Ази болон дэлхийд алдартай 70 …
-
24 October
Таван хүн гэртэйгээ шатаж амиа алджээ
Гал түймэрт гурван том хүн, хоёр хүүхэд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр /2018.10.24/ үүрээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 04:37 цагт ирж, аврагчид хэргийн газарт цагт 04:45 цагт очиход таван ханатай гэр шатаж, нэр, нас, хүйс тодорхойгүй гурван том хүн, хоёр хүүхэд өртөж …
-
24 October
Эрчим хүчний систем доголдох аюул ойрхон
Багануурын ордыг улсын нөөцөд авсан ч лицензийн маргааныг таслаагүйгээс болж Багануурын ордын асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Багануурын орд ард түмэнд үлдэх, Алтайн гянтад очих эсэх нь тодорхойгүй байсаар. Багануур ХК Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд ялсан ч Алтайн гянтынхан Дээд шүүхэд хандаж хэд хэдэн удаагийн шүүх хурлаар хойшилж явсаар одоо анхан шатны шүүхэд шилжсэн байдалтай байна. …
-
24 October
Б. Анхболдын мөрөөдөл өнөөдөр биелнэ
Өнөөдөр намрын дунд сарын шинийн 15-ний билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр Б.Анхболд, М.Түмэнжаргал нарын хуримын ёслол Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордонд болох юм. Zaluu.сom сайтад энэ сарын 12-ны өдөр аав хүү хоёрын талаарх сурвалжлага гарч, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группын гишүүд Б.Анхболдод туслах аян эхлүүлсэний үр дүнд өнөөдөр Б. Анхболдын мөрөөдөл биелж гэргий М.Түмэнжаргалтайгаа хуримаа …
-
24 October
Өргөдлийн байнгын хороо “Цэвэр агаар сан”-д хийсэн аудитын тайланг сонсоно
УИХ-ын нэг дэд хороо, хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, 09.00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Харин 11.00 цагт болох Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас “Цэвэр агаар сан”-д хийсэн …
-
24 October
Засгийн газраас талийгаач Д.Батсайханы ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт нь орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг мэдээллээ. Төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт Төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд …
-
24 October
Б.Шоовдор ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн бөх Алехандра Ромеро Бонилла 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил Шведийн Маттссонд ялагдан медальгүй буцаж байсан бол энэ жил Мексикийн …
-
24 October
Топ модель О.Уянга UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ
“Гоёл-2016” наадмын топ модель О.Уянга загварын тайзнаас олонд танил болсон ч түүний эзэмшсэн мэргэжил сэтгүүлч юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн анги төгссөн тэрбээр мэргэжлээрээ тэр бүр ажиллаагүй ч мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг байжээ. Тэгвэл түүний мөрөөдөл биелэж энэ сарын 22-ний өдрөөс эхлэн UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ. Энэ талаар “Мэргэжлээрээ ажиллана гэж бодож явсаар арван жил өнгөрчээ. …
-
24 October
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 15. Буд гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Шороо Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр …
-
24 October
Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга …
-
23 October
Улаанбаатар, Бээжин хотууд агаарын чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотын дарга Чэнь Жининтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятад Улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч бөгөөд …
-
23 October
Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцахаар боллоо
Японы Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрийн 2018 оны элсэлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэ хичээлийн жилээс манай улсаас боловсрол, анагаах ухаан, байгаль орчин, хуулийн салбарын 6 мэргэжилтэн төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Тэд ажлаа хийнгээ Нагояагийн их сургуулийн шилдэг профессоруудын удирдлага доор дэлхийн түвшний судалгаа хийж докторын зэрэг хамгаална. Боловсрол, …
-
23 October
“Нийслэлийн тэргүүний есөн өрх”-ийг тодруулав
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан НИТХ, НЗДТГ, нийслэлийн Ахмадын хороо хамтран 23 дахь жилдээ нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг есөн өрхийг шалгаруулж, “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр өргөмжилж, дурсгалын зүйл гардуулав. Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулан өглөө. Эдгээр есөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл