Ирэх сараас цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх талаар Тээврийн цагдаагийн албаны УСХ—ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа. – “Цэцэрлэгийн эргүүл” аяны талаар мэдээлэл өгнө үү? – Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргйлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор ирэх сараас “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх гэж байна. Нийслэлийн төрийн өмчит …
Yearly Archives: 2018
October, 2018
-
23 October
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг. Иймд уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол …
-
23 October
MУГЖ Т. Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлыг Энэтхэг хэлээр дуулжээ
Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний дурсгалд зориулан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлын дууг үндэсний язгуур урлагийн “Жонон” хамтлагтай хамтран Энэтхэг хэлээр дуулж, дүрсжүүлжээ. Тус уран бүтээлийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 21-нд твиттер хуудаснаа жиргэж ,клипийг Youtube дахь …
-
23 October
Ерөнхийлөгч Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд оролцлоо
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган энэ жил 10 дахь удаагаа Швейцарын холбооны улсын Женев хотноо өчигдөр албан ёсоор эхлэв. Энэ удаагийн чуулганд төр, засгийн тэргүүнүүд, сайдууд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэр дундаа гүйцэтгэх захирлууд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөллүүд …
-
23 October
С.Чинзориг: 2019 онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. …
-
23 October
Монголын оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээн эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулж, өчигдөр нээлээ. Монголын оюутны сагсан бөмбөгийн тэмцээний нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлснийг Нийслэлийн ИТХ-ын …
-
23 October
Мисс А.Бөртэ-Үжин “Miss Grand International” тэмцээнд оролцож байна
Дэлхийн гоо сайхны гурван том тэмцээний нэг болох “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 20 настай мисс А. Бөртэ-Үжин оролцож байна. Тэрбээр 2017 оны аравдугаар сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож нэгдүгээр байр эзэлж байсан юм.Тус тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр Мьянмарт зохион байгуулагдана. “Miss Grand …
-
23 October
“Лотте” корпораци 70 мянган ажлын байр шинээр бий болгоно
Өмнөд Солонгосын “Лотте” корпораци ирэх таван жилийн хугацаанд 50 их наяд вон буюу 44 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 70 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.
-
23 October
Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон тамирчдаа хүлээж авч уулзлаа
Гүрж улсын Батуми хотноо болсон Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад манай улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод иржээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар тамирчдаа хүлээн авч уулзлаа. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар:Манай шатарчид олимпиаддаа амжилттай оролцлоо. Ялангуяа, эрэгтэй багийнхан манай шатрын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт …
-
23 October
Дуучин Ж.Алтанцэцэг тоглолтынхоо орлогыг “Нарны охид” төсөлд хандивлав
Монгол Улсын гавьяат жүжигчин поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуны орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав. Шоу тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman” академи хамтарч зохион байгуулсан юм. “Fashion & cocktail night” тоглолт дээр “Miss & Gentleman” …
-
23 October
Нийслэлийн хэмжээний “Хамтдаа Инээмсэглэе” урлагийн Анхдугаар тоглолт болно
“Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолтыг зохион байгуулсан байна. Харин энэ удаад тэд шилдэг үзүүлбэрүүдээрээ анх удаагаа “Хамтдаа инээмсэглэе” урлагийн анхдугаар тоглолтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар чуулганы танхимд зохион байгуулах гэж байна. “Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолт …
-
23 October
Өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа
“Хүүхдийн хорих” гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүсийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг сулласан юм. Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэдэг амлалтыг өгч байсан юм. Эцэг, …
-
23 October
Гэрээсээ төөрсөн хүүг эсэн мэнд оллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүү гэрээсээ гараад төөрсөн байсныг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Бага мухарт гэх газарт малчин Н-ийн 12 настай хүү өчигдөр /2018.10.22/ 19.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байсан аж. Хүү алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 23.23 цагт ирсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум …
-
23 October
Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Мөн хүчтэй цасан шуурганы үеэр …
-
23 October
Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнд тэргүүлжээ
БНХАУ-ын Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн “Билиг” Дээд сургуулийн дэргэдэх “Билиг” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн “SALVO буюу аянган мотор” нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, “Шилдэг цахилгаан мотор” гэсэн номинацад тэргүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл