Yearly Archives: 2018

October, 2018

  • 25 October

    О. Насанбурмаа:Бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа

    Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. О.Насанбурмаа Будапештийн дэвжээнд Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Канадын Жюстина Ди Стасиотод ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 21 дэх мөнгөн медалийг ийнхүү эх орондоо …

  • 25 October

    “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдаанд арслан Э.Оюунболд түрүүлэв

    Энэ сарын 20-нд Спортын төв ордонд болсон Архангайн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэв. Тус барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Амарзаяа нар үлдсэн байна. Дээр дурдсан бөхчүүдээс гадна улсын харцага О.Хангай, улсын начин Л.Гантулга, Б.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик …

  • 25 October

    УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

    УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хууль, тогтоолын төсөл багтжээ. “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх …

  • 25 October

    МУГТ О. Насанбурмаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг ийнхүү эх орондоо авчирлаа. Мөн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх болж байна. Арав дахь ДАШТ-дээ зодоглосон тэрбээр Будапештийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн …

  • 25 October

    Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна 

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагст хүйтэрч, хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. …

  • 25 October

    Шар мэнгэтэй, цагаан бар өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 16. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй, цагаан бар өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Сансар Суудал: Төмөр Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг …

  • 24 October

    Д.Лүндээжанцан: Сонгуулийн гурван хуулийг салгах хэрэгтэй

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр  сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийв. Энэхүү уулзалтаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлэх ажил болон хэлэлцүүлэн батлуулах хууль, тогтоомжийн төслийн талаар танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …

  • 24 October

    У.Хүрэлсүх: Ааваараа бахархаж яваарай

    Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу СХД-ийн зургадугаар хороонд байрлах “Очир” хотхонд 60 метр квадрат шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг өгсөн юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн том хүүд  хандан “Танай аав бол …

  • 24 October

    Ж.Батбаясгалан: “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ажиллаагүй байна

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. “Цэвэр агаар сан” болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг 2018 оны 10 дугаар сард багтаан ирүүлэх тухай Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотын дагуу …

  • 24 October

    Нийслэлийн МАН-ын дарга БЗД-ээс гишүүд дэмжигчдийн уулзалтаа эхэллээ

    Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын намын анхан шатны байгууллагын гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтаа өчигдөр Баянзүрх дүүргээс эхлүүллээ. Баянзүрх дүүргийн МАН-ын 11 үүрийн 550 гаруй намын гишүүдтэйгээ Жанжин клуб, Офицеруудын ордон, Их засаг их сургуулийн хурлын танхимд уулзсан юм. Уулзалтад  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн МАН-ын орлогч дарга Н.Алтаншагай, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Хяналтын хороон дарга Н.Сайнбуян, дүүргийн намын хороон дарга …

  • 24 October

    Төрийн банкны гурван ажилтанг цагдан хорьжээ

    Төрийн банкны гурван ажилтанг цагдан хорьсон талаар шүүхээс албан ёсны мэдээлэл өглөө. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан …

  • 24 October

    БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх дугаар олгох нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг анхаарууллаа

    Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, дараалал буурахгүй байгааг далимдуулан “Ирээдүйн хөгжлийн тулга” гэх төрийн бус байгууллага http://visa2018.mn цахим хуудсаар дамжуулан БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх дугаар олгох нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж   гадаад харилцааны яамнаас  сэрэмжлүүлж байна. БНХАУ-ын ЭСЯ-наас ямар нэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар төлөөлүүлэн виз мэдүүлэх дугаар худалдах, түгээх арга хэмжээ …

  • 24 October

    16-17 насны охидыг айлган сүрдүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 настай гурван охиныг айлган сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Хохирогч 16-17 настай гурван охиныг хамгаалах байранд хамгаалалтад авч, сэтгэл заслын арга хэмжээг авчээ. А, …

  • 24 October

    “Нууцын эрэлд” жүжгийг есөн дүүргийн багачуудад үнэ төлбөргүй үзүүлнэ

    Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм. …

  • 24 October

    Монгол Улс далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуиатай уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын форумд оролцогчдын анхаарал хэдэн чухал асуудалд төвлөрч байгааг дурдаад, дэлхийн дулаарал, экологийн асуудал, ажилгүйдэл, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт асуудал Монгол Улсад ч гэсэн анхаарал татсан сэдэв болж, тэнд арай өөр хүрээнд л ярилцаж …