Monthly Archives: March 2019

March, 2019

  • 4 March

    Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгоно

    Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх зорилготой Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тус аймгийн хувьд өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25,384 толгой мал зүй бусаар хорогдож, 26,241 толгой мал хээл хаясан. …

  • 4 March

    Ё.Баатарбилэг: Энэ жил сурах бичиг хэвлэхэд нэг ч төгрөг улсаас төсөвлөөгүй

    Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчийн сурах бичгийн хүрэлцээ дутмаг байгаа юм. Мөн бага ангийн сурагчийн сургалтын нөхцөлийг эргэж харах ёстой талаар багш нар, эцэг эхчүүд ярих болсон билээ. Тэгвэл БСШУСЯ ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар тус яамны сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа. -ЕБС-ийн сурагчийн сурах бичгийн хүрэлцээ, хүртээмж хэр хэмжээнд байгаа вэ? -Өнөөдрийн байдлаар 600 орчим мянган ЕБС-ийн сурагч байна. Статистикийн дүнгээс …

  • 4 March

    Монголын хоккейчид Малайзын шигшээг хожлоо

    Малайзын нийслэл Куала-Лампур хотноо “Asian challenge cup” тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шайбтай хоккейн эрэгтэй шигшээ баг өчигдөр орой эхний тоглолтоо эзэн орны багтай хийж 9:5-аар хожлоо. Энэ удаагийн “Asian challenge cup” тэмцээн гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн Манай залуус дараагийн тэмцээнээ өнөөдөр 20:30 цагт Сингапурын шигшээ багтай хийнэ.

  • 4 March

    Фото: “2000” кинонд тоглосон жүжигчид

    “Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны кино /2019.03.01/ нээлтээ хийлээ. Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн “2000” киноны зохиолыг яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичиж, Ерөнхий продюсероор ажиллажээ. …

  • 4 March

    Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсан газруудад урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан шар усны үер буух эрсдэлтэй байна. Иймд цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмынхоо цасыг зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас …

  • 4 March

    МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа. Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүллээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ. 57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкаса, Косовогийн Нора Гякова нарын араас гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт байна. Мөн 63 …

  • 4 March

    Ч.Дэлгэрцэцэг: Эмэгтэй хүний зовлон тээсэн мэдрэмжийг гаргах хамгийн том даалгавар байсан

    “Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны кино /2019.03.01/ нээлтээ хийлээ. Тус кинонд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэг тогложээ. Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр “2000” түүхэн кинонд Манж амбаныг өөртөө дурлуулсан Нарангуа хатны …

  • 4 March

    Нөхөн сонгуульд улс төрийн 29 нам оролцох боломжтой

    Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт  нөхөн сонгуулийг  2019 оны 6 дугаар сарын 29-нд явуулахаар  болсон . Уг сонгуульд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 намаас 29 нам оролцох боломжтой байгаа аж. Улсын дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолоор “Ард түмний олонхийн засаглал” нам, мөн өдрийн 03 дугаар тогтоолоор “Их эв” намыг бүртгэсэн тул …

  • 4 March

    Эх, хүүхдэд  сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох вэб сайт шинээр нээгдлээ

    “Найрамдал” ротари клубын санаачилгаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын дэмжлэгтэйгээр жирэмсэн, төрсөн эхчүүд, хүүхэд өсвөр насныхан болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан  www.mhelp.edu.mn вэб сайт шинээр нээгджээ. Уг сайтад жирэмсний үеийн сэтгэл зүйн онцлог, төрсний дараах сэтгэл гутрал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудын тухай мэдээллийг оруулж, анхан шатны зөвлөгөө болон шаардлагатай үед хандах 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгийн мэдээллийн багтаасан байна. Мэдээллийг ерөнхийд …

  • 4 March

    Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав. Худалдан авахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийн схем “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад …

  • 4 March

    Стив Морел: Монгол соёлтой танилцах тусам морин хуур гэх хөгжимд улам ихээр татагдах болсон

    “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт /2019.03.01/ ”Prime Cineplex” кино театрт болж өндөрлөлөө. Киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Франц улсын иргэн Стив Морелтой ярилцлаа. -Танд “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд тоглох саналын хэн тавьсан бэ? -Кинонд тоглох саналыг анх “Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэг эгч, болон киноны зохиолыг бичсэн Г.Бямбасүрэн нар хоёр …

  • 4 March

    “Хундан цагаан” сүүлний тосны АЧ ТУС

    “Хундан цагаан ” сүүлний цэвэр тос нь ямар нэгэн нэмэлт хольц, өнгөгүй, сүүлний тосны таатай бус үнэргүй, шаргаах бус жигнэх аргаар гаргаж авсан, шинэхэн төрсөн ээжүүдийн дунд хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн юм. Энэхүү тос нь дархлааг сайжруулах, биеийн тамир тэнхээг сэргээх, арьсыг нөхөн төлжүүлэх гэх мэт маш олон ашигт чанараар баялаг, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн юм. Хонины сүүлэнд ханаагүй тосны …

  • 4 March

    Баасан гаригт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Монгол Улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог. Энэ долоо хоногийн баасан гаригт /2019.03.08/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчил илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 …

  • 4 March

    Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд Л.Сосорбарам аваргаллаа

    Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн Чехийн Прага хотод  энэ сарын 2-ны өдөр боллоо. Энэхүү тэмцээнд  29 орны эмэгтэй жүдочид оролцсон байна.  Уг тэмцээнд Монголын зургаан тамирчин өрсөлдөж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ. Тэмцээний 52 кг-ын жинд Л.Сосорбарам аваргын алтан медаль хүртсэн бол Б.Хорлоодой мөнгөн медалийн эзэн болсон. Европын нээлттэй тэмцээнд БНХАУ хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол …

  • 4 March

    МУГЖ Б.Сарантуяа “Морин хуур-2018” наадмаас “Гран при” хүртлээ

    Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 32 дахь жилдээ  зохион байгуулсан “Морин хуур-2018” наадамд Зууны манлай дуучин Б.Сарантуяа хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн дуугаар оролцож, “Гран при” шагнал хүртжээ. “Морин хуур-2018” наамдын “Оны шилдгийн шилдэг Гран при шагналтан хөгжмийн зохиолч”-оор Х.Мөнх-Ертөнц шалгарчээ. Харин нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дорлиг, мэргэжлийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Ц.Пүрэвхүү нар шилдгээр шалгарсан аж. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын …