Monthly Archives: March 2019

March, 2019

  • 4 March

    Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар хэрхэн төлөх вэ?

    Жолооч та smartcar.mn цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авах боломжтой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч https://smartcar.mn цахим системийг хэрэглэж өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн үндсэн мэдээллийг хянах, татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрөө харах, цахимаар төлөх, торгуулийн мэдээлэл, жолоодох эрхийн оноо шалгах, төлбөртэй зогсоолын мэдээлэл харах, авто үйлчилгээ эрхлэх байгууллагуудын …

  • 4 March

    Баасан гаригт бүх нийтээр амарна

    Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Мартын найман буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиодог. Энэ долоо хоногийн баасан гаригт Мартын 8-ны өдөр тохиож байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээр амрах юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амарч байхаар заасан билээ.

  • 4 March

    Жүжигчин Ө.Энхболд Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

    Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны нээлт /2019.03.01/ “I MAX” кино театр нээлтээ хийлээ. Энэ үеэр тус киноны Чүлтэмийн дүрд тоглосон жүжигчин Ө.Энхболд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Энхболд“Урлагт анх Д. Энхтөмөр найз минь хөтлөн оруулсан,найздаа маш их баярлаж явдгаа илэрхийлье. Мөн 2002 онд найруулагч П.Дэлгэрбаяр …

  • 4 March

    “Мотив” хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан боллоо

    “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт /2019.03.01/”Prime Cineplex” кино театрт боллоо. Энэ үеэр “Хайрын гэгээ”, “Цасан бороо”,“Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг дуугаараа залуусыг уяраасан “Мотив” хамтлагийн залуус “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. “Мотив” хамтлаг”2008 онд анхны уран бүтээлээ туурвиснаас хойш арван нэгэн жил болжээ. Энэ сайхан өдөр хамтлагаараа Монгол Улсын Соёлын тэргүүний …

  • 4 March

    Нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гураврдугаар сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 28. Сумъяа гараг. Тооно одтой, Нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Ус Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 4 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ. 2019 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад …

  • 2 March

    “Тусгаар тогтнолын үнэ цэн” уран бүтээлийн наадам боллоо

    Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” уран зураг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадмыг зохион байгууллаа. Хүн төрөлхтний сонорт тусгаар Монгол Улсаа тунхагласан “Эх орончдын өдөр”-т зориулан дэлгэгдэж байгаа “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадмыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. …

  • 2 March

    Танилц: Үнэ төлбөргүй үйлчлэх музейн хаяг, цагийн хуваарь

    Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах болсон бөгөөд энэ дагуу 2019 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү …

  • 2 March

    У.Уранчимэг: Найруулагчийн хувьд үзэгчдэд гурваас дөрвөн гүн гүнзгий санаа өгүүлэхийг зорьсон

    Гариг хэмээх амжилт бүтээлтэй яваа нэгэн бизнесмен эр өөрийн үзэсгэлэнт эхнэр Од болон найзуудын хамт хөдөө аялж явна.Энэ үеэр Гариг зугаа цэнгэлээ хэтрүүлж архиныхаа халуунд эхнэрээ аяны машины жолоочтойгоо хардаж эзгүй хээр орхин явснаар киноны үйл явдал өрнөнө. Энэ бол “Хувьсгал” продакшны 20 жилийн ойн хүрээнд бүтээсэн дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” юм. “Тэнгэрээс буусан од” киноны …

  • 2 March

    Жүжигчин О. Дөлгөөн, О.Мөнхдалай нар СТА цол хүртлээ

    “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт өчигдөр /2019.03.01/”Prime Cineplex” кино театрт боллоо. Киноны багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Тэнгэрээс буусан од” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. Жүжигчин О.Дөлгөөн Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод урлагийн чиглэлээр …

  • 1 March

    Монголын Кэндогийн Холбооны удирдлагууд шинээр сонгогдлоо

    Монголын Кэндогийн Холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар Б.Самади, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Сарантуяа нар сонгогдлоо. 2019 оны хоёрдугаар сарын 24-ны ням гарагт Чингис Зочид буудалд зохион байгуулагдсан Монголын Кэндогийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, болон Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ Удирдах зөвлөл байгуулагдаж, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг …

  • 1 March

    Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

    Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байгаа юм. Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 57 улс гишүүнээр,  17 ажиглагч улс, 23 улс холбоотон орон гэсэн статустай байдаг. Харин Монгол Улс  1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр …

  • 1 March

    Жүжигчин Рэин, Ким Тэ Хи нар хоёр дахь хүүхдээ хүлээж байна

    Өмнөд Солонгосын алдартай хос Чон Жи Хун буюу Рэин болон жүжигчин Ким Тэ Хи нар хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа талаар Ким Тэ Хигийн ВS компаниас хоёрдугаар сарын 26-нд мэдэгджээ. ВS компаниас”Ким Тэ Хи ирэх есдүгээр сард хоёр дахь хүүхдээ төрүүлж, хоёр хүүхдийн ээж болох гэж байна. Энэ хүртэлх хугацаанд түүнийг амар тайван байж, эрүүл саруул хүүхэд төрүүлнэ гэдэгт итгэлтэй …

  • 1 March

    УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо

    Монгол Улсын Үндэсний аудитын газар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан, нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоожээ.

  • 1 March

    Амралтын өдрүүдэд “Нүүдэлчдийн өвөл 2019- Бүргэдийн баяр” болно

    Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу 3-4ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. …