Monthly Archives: March 2019

March, 2019

  • 1 March

    300 гаруй ажлын байранд зуучлах өдөрлөг болно

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7ны өдрүүдэд “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компаниудтай хамтран зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах …

  • 1 March

    Ерөнхийлөгч “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалтыг нээж үг хэлэв

     Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой төслийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр“Хатагтай, ноёдоо, Эрхэмсэг Элчин сайдууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, …

  • 1 March

    У.Хүрэлсүх: Бэрхшээл их байгаа ч хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилж байна

    Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Эх орон нэгт Монгол улсын нийт ард иргэдээ! МАН-ын гишүүд, дэмжигчид ээ! Та бүхэндээ Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан чин …

  • 1 March

    Монгол Ардын Намд шинээр 98 гишүүн элслээ

    Өнөөдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр. Жил бүр энэ өдрийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд МАН түүхт 98 жилийн ойн баярын өдрөө 98 шинэ гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Батламж гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын …

  • 1 March

    “Эх орончдын баяр”-ын өдрийг тохиолдуулан Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

    “Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн …

  • 1 March

    МУГТ О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн болов

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг  спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах,бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт  тэмцээн үргэлжилж байна. Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын …

  • 1 March

    Гуравдугаар сарын өрнийн зурхай

    Хонь Ганц бие Хонины ордныхон энэ сард төгс хайрын тухай төсөөллөөрөө сэтгэлээ бага зэрэг зовоож магадгүй ч тойрон хүрээлэл дундаасаа шинэ хүмүүстэй уулзаж танилцах боломжууд хэд хэд гарч ирнэ. Хэрэв хүсэж явдаг нэгэнтэйгээ уулзахыг хүсэж байгаа бол энэ тойрог тохиромжтойгоос гадна үүсгэсэн харилцаа чинь сарын 26 хүртэл тун дажгүй үргэлжлэх нь. Гэхдээ хэн нэгэн амлалт өгөх гэж яарах хэрэггүй. Албан …

  • 1 March

    Шинэ клип: Дуучин Д.Найдандоржийн “Яг л чи минь” дууны клип цацагдлаа

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилчин дуучин Д.Найдандоржийн шинэ уран бүтээл “Яг л чи минь” дууны клип цацагдлаа. Тус дууны аяыг MУСТА Б. Лувсанравдан, үгийг Х.Энхтайван зохиожээ. “Яг л чи минь ” дууны үг Цагаахан талыг чимэглэх яргуй шиг Цайдам хөндийг уяраах сэвшээ шиг Гэгээн совинд итгэл төрүүлж Гэнэн сэтгэлийг урин дуудсан Дх: Яг л чи минь хавар шиг яруухан билээ …

  • 1 March

    Хийлч Ч.Дэлгэрцэцэг “2000” кинонд хатны дүрд тогложээ

    “Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны өнөөдөр нээлтээ хийнэ. Тус кинонд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэг тогложээ. Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр “2000” түүхэн кинонд Манж амбаныг өөртөө дурлуулсан Нарангуа хатны дүрийг …

  • 1 March

    Д.Амарбаясгалан: Дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхуулах хариуцлагатай үүрэг ногдож байна

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ийн мэндчилгээ  Журмын эрхэм нөхөд өө! Үе үеийн эх орончид оо! Та бүхэндээ Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе! Монголчууд гадаад гүрнүүдийн шахалтан дор төрийн тусгаар тогтнолоо алдсан хүнд цаг үе болох 1921 оны гуравдугаар сарын энэ өдрүүдэд …

  • 1 March

    Ц.Баасандорж: АТГ талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байхдаа амиа алдсан Л.Бямбаагийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Ц.Баасандорж”АТГ талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Ингэхдээ хуулийн дагуу 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл хоёрдугаар сарын 23-ны орой шүүхийн шийдвэр гараагүй байхад Урьдчилан саатуулах төвд хорьсон.Баасан гарагийн өглөө АТГ-ийнхан талийгаачийг авчраад …

  • 1 March

    Нурангад дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

    Төв аймгийн Заамар сум, Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар”ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд өчигдөр 16.00 цагийн орчимд нуралт болж зургаан хүн дарагдсан осол гарсан юм. Осол болсон газар луу онцгой байдлын албаныхан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е нисдэг тэргээр очиж, аврах ажиллагааг явуулснаар хоёр иргэнийг аварсан. Харин үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх …

  • 1 March

    “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино өнөөдөр Зайсан Хилл цогцолборын  Prime Cineplex кино театрт нээлтээ хийнэ. “Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн бичиж, ерөнхий найруулагчаар нь МУГЖ У.Уранчимэг, продюсероор Г.Цоггэрэл нар ажиллажээ. Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг, Стив Морел, туслах дүрүүдэд Э.Батнямбуу,МУГЖ С.Лхагвасүрэн, Ц.Төмөрбаатар нар тоглосон юм. Зураг авалтыг …

  • 1 March

    НИТХ-ын даргаар Р.Дагва томилогдлоо

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өчигдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо. Шинээр томилогдсон НИТХ-ын дарга Р.Дагва “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд …

  • 1 March

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо

    МҮХАҮТ-ын ээлжит 20-р их хурал өчигдөр болж тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн  ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдлоо.Тэрбээр хамгийн олон санал буюу 259 санал авсан бөгөөд ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах юм. Санал хураалтын удаах байранд Б.Лхагважав 127,  Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.