Monthly Archives: May 2019

May, 2019

  • 16 May

    Уулзварыг чагталж, түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно

    Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа, эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход …

  • 16 May

    “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

    Монгол Улсын хүн ам 2018 оны байдлаар 3.2 саяд хүрсэн. Хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн болоод байна. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, …

  • 16 May

    Популистууд хэрэгтэй, гэхдээ тэд маш “үнэтэй тусна”

    Олон түмнийг гэгээрүүлэх гэсэн бүтэлгүй оролдлогод найдаж байхаар үндэсний популистуудаа ухаараасай гэж горьдохоос өөр аргагүй. Тэд хэчнээн попорсон ч эрхбиш үр хүүхдүүдийнхээ амьдралыг арай Венесүэл шиг болгочихъё гэхгүй байлгүй дээ! Политик гэдэг бол “нийгмийн математик” юм. Энэ математикийн бодлогыг бодож чаддаг хүмүүс л улсыг удирдах ёстой. Тийм хүмүүс бол философичид мөн. Тэгэхээр философич хүн улстөрч байх ёстой. Платон(Плато) ингэж үзсэн. …

  • 16 May

    БНСУ-д болсон тогооч нарын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

    БНСУ-ын Сөүл хотод Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээн тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд боллоо. Уг ур чадварын тэмцээнд 30 орны 2000 орчим мастер тогооч оролцож, шилдгүүдээ тодруулжээ. Монголын багаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, Гранпри болон алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байруудыг эзэлсэн байна. Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээнд Монголын тогооч нар солонгос хоолыг …

  • 16 May

    “Амьдралыг тэтгэгч – О2” модерн балет агаарын бохирдлын талаар өгүүлнэ

    Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулан ойлгуулах санаачилгыг эхлүүлсэн билээ. Анхны тоглолтоор “Амьдралыг Тэтгэгч – H2O” нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг “Номадик Балет” Продакшнтай хамтран танилцуулсан юм. Тэгвэл энэ сарын 19-нд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Амьдралыг тэтгэгч-O2” хоёр дахь модерн балетын тоглолтыг …

  • 16 May

    С.Амарсайхан: Нийслэлийн иргэдийг эрүүл хүнсээр хангахын тулд орон нутгийн байгууллагуудтай хамтарна

    Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэдэг байр суурийг  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баримталж буй. Энэ хүрээнд хотын Захирагч өнгөрсөн долоо хоногт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын …

  • 16 May

    Сүмбэр сумын сургуульд 6 сурагч сүрьеэгээр өвчилж, 200 гаруй сурагч халдвар авчээ

    Энэ сарын 14-нд Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Тэгвэл өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгджээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр чуулганы хуралдаанд сүрьеэгийн өвчлөлийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “ЭМ-ийн сайдын тушаал гарч, бүх Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилсан сэргийлэх үзлэг хийгдэж байна. …

  • 16 May

    Н. Алтанхуяг: АТГ-т С.Эрдэнийг шалгуулах гомдол гаргалаа

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би Капитал банканд байршиж байсан манай иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Үүний эзнийг олоход  анхаараач, мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргаж байна. Энэ гомдлыг гаргах болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулахад эрсдэл үүсэж …

  • 16 May

    Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа

    Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавьсан билээ.  Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас  байр суурийг авлаа. Тэрээр “Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор байгаа зүйлээ ойлгоогүй ийм хориг тавьсан байна. Эхнийх нь Оюу толгойд давуу байдал егөх гээд байна гэх үндэслэлийг хоригт …

  • 16 May

    Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ

    Монгол Ардын Нам жил бүр намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэмцээний цар хүрээ тэлж “Эв нэгдлийн цом-2019” нэртэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороод, МАН-ын Удирдах Зөвлөл, Удирдах Зөвлөлийн ажлын алба, УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн намын хороо, сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонин, МАН-ын дэргэдэх төрийн …

  • 16 May

    УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

    \Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,  “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан. …

  • 16 May

    Улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа тариална

    Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийгдэнэ. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, …

  • 16 May

    “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа хуримыг зохион байгууллаа

    Налайхчуудыг цэвэр сайхан орчинд байлгах гэж үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг ТҮК-ийн нэгэн хосын амьдралд мартагдашгүй баярт үйл явдал тохиолоо. “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 10 гаруй жил байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Заяатын Шалабай, Кажаханы Нургүль нарын хуримыг зохион байгуулж, мөрөөдлийг нь биелүүлжээ. Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр хэлэхдээ: “Манай …

  • 16 May

    Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

    Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол Улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна. Монгол Улс энэ удаа урлагийн холимог төрлөөр оролцож, уг үзэсгэлэнгээ “Агшин зуур” гэж нэрлэжээ. Италийн Венец хотноо болдог энэхүү олон улсын биеннальд эх орноо төлөөлөн уран бүтээлч Э.Жанцанхорол “Дусал” бүтээлээр оролцож буй бөгөөд уг бүтээлийг хөөмий, электрон хөгжимтэй нэг цул …

  • 16 May

    Туул, Сэлбийн эрэг дагуух хог хаягдлыг 10000 хүн цэвэрлэнэ

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүрээ морьтон” ХХК хамтран, Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой нийт 30 гаруй байгууллагын 10 000 гаруй хүн оролцох гэж байгаа тухай /2019.05.15/ мэдээлэл хийлээ. Нээлтийн …