Monthly Archives: June 2019

June, 2019

  • 3 June

    Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжиг шинэ дүр төрхтэйгөөр тавигдана 

    Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинээр тайзны бүтээл болгохоор ажиллаж байна. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар МУАЖ Г.Мягмарнарангийн хүү М.Батболд ажиллаж байгаа юм. “Хайрын виз” уянгын драмын жүжиг найруулагч М.Батболдын анхны тайзны бүтээл аж. Шинэ дүр төрхтэйгөөр тавигдах жүжгийн гол …

  • 3 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 4-р сард БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ манай хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан нь богино хугацаанд ажил хэрэг болж,  БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна. Тус сангийн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.Сангийн дэд тэргүүн Лю Жэн Ин …

  • 3 June

    Б.Бат-Эрдэнэ: Багийн хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн зарим сумдад ажиллаж, Малчдын зөвлөгөөнд оролцов. Тэрбээр иргэд, малчдад УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүдийг танилцуулаад тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар тайлагнав. Мөн сумын иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Малчдын бүлэг”-үүдийн сайн жишиг, туршлагуудтай танилцсан юм. Аймагтаа анхны “Мянгат малчдын холбоо”-г байгууллаа Улсын тэргүүний Өмнөдэлгэр сум “Мянгат малчдын зөвлөгөөн-2019”-өө (2019.05.30) хийлээ. Тус сум 5800 гаруй хүн …

  • 3 June

    Энэ сард 48 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

    Ипотекийн зээлд зориулан эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд олгосон байна. Цаашид дээрх гурван төрлийн эх үүсвэрээс энэ сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол …

  • 3 June

    “Оюутан цагдаа-2019” арга хэмжээ эхэллээ

    Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Өнгөрсөн 2018 …

  • 3 June

    Бөхчүүдийн гэргий нар алдарт эхийн одон зүүжээ

    Зургадугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар эхчүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Энэ жил 9465 ээж алдарт эхийн 1,2 дугаар одон хүртсэн. Одон гардсан эхчүүдийн дотор олны танил эрхмүүд мөн бөхчүүдийн эхнэрүүд цөөнгүй  байсан юм. Тухайлбал, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарын гэр бүл, Улсын арслан Ц.Содномдоржийн эхнэр Уянга, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гэргий Б.Хулан, Улсын начин …

  • 3 June

    Ж.Батбаясгалан: “Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгох шийдвэр огт гараагүй

    Нийслэлийн удирдлагууд “Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгосон гэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийв. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хийсэн юм. Нийслэлийн Засаг …

  • 3 June

    Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа

      Тавдугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, үйл ажиллагаатай танилцлаа. Ховд аймгийн хэмжээнд сум орон нутгаас аймгийн төвд шилжин суурьших иргэдийн тоо өнгөрсөн жилүүдээс өссөн хандлагатай байгаа тул аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж, төлөөлөгчдөө Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар сайн туршлага судлах, аймагтаа хэрэгжүүлэх …

  • 3 June

    Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

    2019 оны тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов. Удирдах зөвлөлийн найман суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланк, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн. …

  • 3 June

    Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг АН дэмжинэ

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, нөхөн сонгуулийн тов, зардлыг шийдвэрлэсэн тогтоол үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэжээ. Мөн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, дэмжив. Тус зөвлөлийн хуралдаанаар эхлээд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй гишүүд …

  • 3 June

    Энэ зун Улаанбаатар хотод болох сонирхолтой арга хэмжээнүүдээс танилцуулж байна

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад дотоодын жуулчдыг татах, Улаанбаатар хотыг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор дараах арга хэмжээнүүдийг энэ зун зохион байгуулна. Үүнд: ДЭЭЛТЭЙ МОНГОЛ (2019.07.10) Дээлтэй Монгол наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд таниулан сурталчлахаар жанжин Д.Сүхбаатарын талбайд жил болгоны долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагддаг. Тус наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, …

  • 3 June

    Багш, урлаг соёлынхон, тамирчдыг зөв үлгэр дуурайл үзүүлэхийг уриаллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Авлигатай тэмцэх газраас тус яамны эрхлэх асуудлын хүрээнд уриалга гаргажээ.  Тодруулбал, багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачид, урлаг соёлынхон, тамирчин дасгалжуулагчдыг ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө зөвийг үлгэрлэн харуулсан, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байхыг уриаллаа.  

  • 3 June

    Гэрлийн найруулагч Э.Батнямбуу “Mogul Pictures” -ийн шинэ уран бүтээлд дүр бүтээжээ

    “MOGUL PICTURES” Хонг Конгийн “LESMODA PICTURES –ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Deju vu” уран сайхны кино энэ Баасан гарагт нээлтээ хийх гэж байна. Тэгвэл тус киноны гол дүрд кино уран бүтээлчдийн дунд “гэрлийн бурхад” хэмээн алдаршсан багш шавь хоёр болох Ш.Батбаяр Э.Батнямбуу нар тогложээ. Гэрлийн найруулагч Э.Батнямбуу мэргэжлийн жүжигчин бөгөөд кино бүтээлд ихэвчлэн гэрлийн найруулагчаар ажиллаж байжээ. Тэгвэл …

  • 3 June

    “Дэжа вү” кино энэ Баасан гарагт нээлтээ хийнэ

    “MOGUL PICTURES” Хонг Конгийн “LESMODA PICTURES –ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Deju vu” уран сайхны кино  зургадугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Уг киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичсэн ба хүн болгонд тухайн үйл явдал өмнө нь болж байсан мэт санагддаг тэрхүү “давхар мэдрэмж”- ийн тухай судалгаа, шинжлэх ухааны баримтан дээр тулгуурлан дэлгэцнээ буулгажээ.  “Deju vu- Дэжа вү”кинонд …

  • 3 June

    Гавьяат тамирчин Б.Гангаамаа Ч.Ариунзулын хамт Денали ноён оргилд авирчээ

    Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа уулчин Ч.Ариунзулын хамт Хойд Америк тивийн ноён оргил Денали /6144/ ууланд тавдугаар сарын 29-нд өдөр амжилттай авирчээ. Энэ удаагийн авиралтад Монголын хоёр уулчин хамтдаа авирсан нэгэн амжилтыг үзүүллээ. “Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 онд Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн  5642 м …