Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж …
Yearly Archives: 2019
March, 2019
-
18 March
У.Хүрэлсүх: Цэрэг арми хүнийг зовлонд гунддаггүй жаргалд ташуурдаггүй болгож хүмүүжүүлдэг гэж боддог
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа, Эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа, Бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа, Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл …
-
18 March
Д.Магсаржав: Эх орныхоо төлөө зүтгэдэг хүнийг л жинхэнэ эх орны хүү гэж хэлнэ
“Монгол цэргийн өдөр,” Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баяр тохиож байна. Энэ баярыг тохиолдуулан Хошууч генерал Дашийн Магсаржавтай ярилцлаа. -Юуны өмнө таньд Монгол цэргийн өдөр Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэнд хүргэе. -Баярлалаа. Үе үеийн генерал, офицер, ахлагч, байлдагч, түрүүч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдадаа, ахмад дайчиддаа цэргээс амьдралын гараагаа эхэлсэн …
-
18 March
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2019.03.16,17/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 523 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 372 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 20 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 20 нь мөргөлдөх …
-
18 March
Г.Занданшатар:Парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагт 73.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ээлжит бус чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд хуримтлагдсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцлов. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын …
-
18 March
Мисс Э.Энхриймаа цагдаагийн албан хаагчдын ээжүүдийн сургаалиар ном бүтээжээ
Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч, “Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургаал” номынхоо шинэ цувралыг монгол цагдаа нарынхаа ээжүүдийн сургаалиар бүтээж, дээжийг нь Мөрдөн байцаах албаны удирдлагууд, алба хаагч нарт гардууллаа. “Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн Э.Энхриймаа “Монгол эхчүүдийн сургаал, зөвлөмжийг олон нийт тэр дундаа залуу эцэг эхчүүд маань сургамж болгон аваасай. Энэ номд олон эхийн нандин сургаал үгс, итгэл, …
-
18 March
Б.Махбалын шүүх хурал өнөөдөр болно
ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Түүнийг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутган, шүүх юм. Түүний шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор ирсэн. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр товлогдсон …
-
18 March
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд “Дэлхийн цом”-д зургадугаар байрт шалгарчээ
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүэд /2019.03.16-17/ ОХУ-ын Якутад амжилттай зохион байгуулагдсан. 2019 оны “Дэлхийн цом”-ын “А” хэсэгт ОХУ, Япон, Турк, Куба, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын багууд багтсан. Эдгээр багууд 2018 онд Унгарт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт орсон амжилтаараа өрсөлдсөн юм. Тэмцээний дүн өчигдөр гарч ОХУ-ын баг түрүүлж, Иран, АНУ-ын баг мөнгө, …
-
18 March
Ө.Энхтүвшин: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна
Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Төрийн ордонд “Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг, эхийн үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, уламжлал ба орчин үе, угийн бичиг хөтлөхийн ач тус, сошиал орчны зөв хэрэглээ, гэр бүлийн харилцаа, үнэт зүйл, хүүхэд хүмүүжүүлэх арга зэргийн талаар зөвлөлдөв. Зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд …
-
18 March
Зэвсэгт хүчний 167 -р анги цэргийн гавьяаны одонгоор шагнуулав
Батлан хамгаалахын яамны сайдын 1973 оны 8-р сарын 7-ны өдрийн Н/228 тоот тушаалаар “Ардын армийн мотобуудлагын I тусгай бригадын мотобуудлагын II тусгай батальоныг БНМАУ-ын өмнөд хилийг Даланзадгад-Хүрмэн, Номгон, Баян-Овоогийн чиглэлд халхлах зорилгоор автомашинаар марш үйлдэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлуулсан. Тус анги стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, улс орныхоо энх цагийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн …
-
18 March
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 23-нд болно
Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. Уг асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар өгчээ. Тухайлбал, “Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваариа 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авна. Ингэхдээ энэ онд төгсөж байгаа шалгуулагчид регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах бол өмнөх оны төгсөгчид шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар …
-
18 March
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон. Ээлжит бус чуулганыг өнөөдөр 10.00 цагаас нээнэ. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлаад байгаа бөгөөд Татварын хуулиудын шинэчилсэн найруулга, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эхний ээлжинд оруулжээ. Мөн хэд хэдэн томилгооны асуудлыг хэлэлцэнэ.
-
18 March
НӨАТ: 10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ
НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан …
-
18 March
Хишиг даллага дуудуулахад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 12. Сумъяа гараг. Үнэг одтой,Таван шар мэнгэтэй, хөх бар өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …
-
18 March
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн өмнөд хэсэгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 18–ны 08 цагаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл