Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, бөөлжих, суулгах, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэнэ. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс …
Monthly Archives: September 2020
September, 2020
-
8 September
“Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх уриалгыг гаргасан. Түүний санаачилгаар нийслэлийн Спортын хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна. Мөн үүнтэй холбоотой тогтмол байнга дасгал хийдэг байршилыг мэдээлж байна. Багануур дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө бүр 09:00 цагт дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж байна. Багахангай дүүрэгт 1 дүгээр хороонд байрлах хөлбөмбөгийн талбайд өглөө 06:30 …
-
8 September
М.Шижирбаяр: “Нар-Мон” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир газрын эрхийг хүчингүй болгосон
“Нар-Мон” компанийн эзэмшиж байсан газрыг “Тавантолгой түлш” ХХК-д шилжүүлсэн гэх газрын маргааны асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар тус дүүргийн 10 …
-
8 September
Улс орнуудын Засгийн Газруудад иргэдтэйгээ ойлголцохыг ДЭМБ уриаллаа
Сүүлийн үед дэлхийн зарим улс орнуудад коронавирусийн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл гарах болсон юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хүмүүсийн юу хүсэж, юу ярьж байгааг сонсох нь засгийн газрын үүрэг боловч нөгөө талаас коронавирусийн хор хөнөөлийг тэмцэгчид ойлгох ёстойг сануулсан байна. “Вирус …
-
8 September
Венесуэлийн Засгийн газар Оросын вакцины туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлснээ зарлажээ
ОХУ нь наймдугаар сарын 11-ний өдөр дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэсэн юм. Өрнөдийн мэргэжилтнүүд “Sputnik V” нэртэй уг вакциныг зохих журмын дагуу бүрэн туршигдаагүй гэж үзэж байгаа. Харин Оросын тал бүртгэснийхээ дараа олон хүнийг хамруулсан туршилтаа эхлүүлсэн юм. Венесуэлийн эрүүл мэндийн сайд Карлос Алварадо арваад хоногийн өмнө хэлэхдээ Оросын вакцины туршилтад 500 сайн дурынхныг оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. …
-
8 September
Хүний нөөцийг хөгжүүлэх Японы JDS тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2020 оны бүртгэл эхэллээ. Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа: Магистрын хөтөлбөрийн Бүртгэлийн хугацаа:8/31 (Даваа)-10/28 (Лхагва) хүртэлДокторын хөтөлбөр бүртгэлийн хугацаа: 8/31 (Даваа)-12/4 (Баасан) хүртэл Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд …
-
8 September
Хүйтэн усаар бий болгож болох арьсны 5 гайхамшиг
Хүйтэн шүршүүр нь бидэнд эрч хүч өгч, өглөө сэрэхэд тусалдаг гэж боддог ихэнхдээ боддог байв. Харин хүйтэн шүршүүрт орох нь гоо сайхны олон давуу талтай гэдгийг тэр бүр мэддэггүй. Хүйтэн эсвэл бүлээн шүршүүрт орох нь таны арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг гоо сайхны хялбар арга ажээ. Өдөр тутмын хүйтэн шүршүүр нь таны арьсанд ямар ашиг тустай болохыг мэдэхийн тулд Bright Side сэтгүүлийн гоо …
-
8 September
Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний командлагч авлигын хэрэгт сэжиглэгдэн албан тушаалаасаа чөлөөлөгджээ
Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын командлагч Фахд бен Турк Аль Сауд, Эль-Жауф мужийн захирагчийн орлогч болон Батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтан, албан хаагч, офицерууд авлига авсан хэрэгт сэжиглэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Тус улсын хаан Сальман Бен Абдель Азиз тэднийг чөлөөлөх зарлигийг гаргажээ. Дэслэгч генерал Фахд Бен Туркийг тэтгэвэрт гарсан, хэрэгт татагдан шалгагдаж байгаа болон Эль-Жауф мужийн захирагчийн орлогч, ханхүү Абдель Азиз Бен Фахд Алийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай хэвлэлийн “SPA” агентлагаас мэдээлсэн байна. Зэвсэгт …
-
8 September
Бүгд найрамдах Хятад Ард улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна
БНХАУ-д 2020 оны эхний хагас жилийн байдлаар мөнгө угаах хэрэгт 370 сая юань /54 сая ам.доллар/-ийн торгууль оногдуулсан нь 2019 оны бүтэн жилийн торгуулийн хэмжээнээс их байна. Энэ нь торгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд өмнө нь мөнгө угаах хэрэгт бүхэлд нь нийт дүнгээр торгууль оногдуулдаг байсан бол одоо уг хэргийн үйлдэл бүрд торгууль оногдуулдаг болжээ. Түүнчлэн торгуулийн хэмжээг хязгаарлаагүй байна. …
-
8 September
ТАНИЛЦ: Хөдөлмөрийн Үндэсний Намаас НИТХ-ийн сонгуульд оролцох нэр дэвшигчид
Хөдөлмөрийн Үндэсний Намаас НИТХ-ийн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ зарлалаа. БАЯНГОЛ ДҮҮРЭГ Ж.Золжаргал (Инженер)Д.Биндэръяа (Эдийн засагч, инженер)Д.Түмэн-Өлзий (Инженер, нийтлэлч)Д.Үүрцайх (Хуульч) БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ Г.Хаш-Эрдэнэ (Эдийн засагч)Л.Амарсайхан (Мэдээллийн технологийн инженер)Д.Гантулга П.НаранбаярГ.Уянга (Хуульч)Б.Амараа (Авто замын инженер)М.Жаргалант (Жүжигчин, сэтгэл судлаач)Я.Батзаяа (Эдийн засагч)М.Алзахгүй (Эдийн засагч) СҮХБААТАР ДҮҮРЭГ Ж.ОтгонбаярХ.Жамсран (Нягтлан бодогч)М.Энхбаатар (Инженер)Б.Мөнхсоёл (Эдийн засагч)Д.Энх-Эрдэнэ (Усан хангамжийн инженер)Ж.Ганболд (Хуульч) ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ Б.Найдалаа (Эдийн засагч, магистр)П.БолдгэрэлБ.Мөнхболд (Экологич) ХАН-УУЛ ДҮҮРЭГ Н.Отгонбаяр (Инженер)Д.Ган-Эрдэнэ (Эдийн засагч) Н.Лхагвасүрэн …
-
8 September
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлээ
Улаангом хотноо Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв энэ сарын 5-нд нээлтээ хийлээ. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийг 2019 онд шинэчлэн зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсээр байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн нээлтийн үеэр оролцогчдыг идэвхжүүлэх бүтэн өдрийн сургалт семинар болсон бөгөөд энэ үеэр олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм. Мөн урд өдөр нь Германы олон улсын …
-
8 September
Өгүүллэг:Хөдөөний хүү
Видео мэдээ булангийнхаа энэ удаагийн дугаарт уншигч та бүхэндээ найруулагч, уран уншигч О.Батбилэгийн “Хөдөөний хүү” өгүүллэгийг хүргэж байна.
-
8 September
ВИДЕО: МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн элч Хакүхо М.Даваажаргал нар цахимаар уулзлаа
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхийлөгч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн элч, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал нар өчигдөр /2020.09.07/ цахим албан уулзалт хийлээ. Уулзалтаар Монголын багийн элч М.Даваажаргал нь МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн, Зуны XXXII олимпийн наадам зохион байгуулагдах Япон улсын нийслэл Токио хот дахь цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл хүргэв. Мөн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны Гишүүн Б.Баттүшигийн санаачлан хэрэгжүүлж буй, …
-
8 September
Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлана. Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:45 цагт Буянт-Ухаа олон улсын …
-
8 September
Хишиг дуудуулахад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 08. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 21. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал: Мод Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл