Monthly Archives: September 2020

September, 2020

  • 9 September

    С.Амарсайхан:Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ашиглалтад орсноор хотын төвлөрөл саарахад нөлөө үзүүлэх олон талын ач холбогдолтой

    УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд өчигдөр Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа. Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа, паркад хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцуулга хүргэв. Тэрбээр “Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн …

  • 9 September

    У.Хүрэлсүх:Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 80 хувиар буурах судалгаа гарсан

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн ажлын явцыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан шалгалаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусан хэрэгжиж байгаа эрчим хүчний төслүүдийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан юм. Эрчим …

  • 9 September

    Т. Энхзаяа: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ

    Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр хийгддэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн …

  • 9 September

    Г.Бөхчулуун өнөөдөр Live тоглолт хийнэ

    Г.Бөхчулуун гэх залууг үндэсний урлагаа дэлхийн тайзнаа толилуулж Австралийн “The Voice” шоуны содон бөгөөд хүчтэй оролцогчдын нэг байсан гэдгээр нь хүмүүс танина. Тэгвэл тэрээр өнөөдөр  “Behind Doors” youtube хуудсаар дамжуулан лайв тоглолт хийх гэж буй аж. Австралийн цагаар 17:00 цагт эхлэх лайв тоглолтыг Монголоос үзэх үзэгчид цагийн зөрүүнээс шалтгаалан 15:00 цагаас хүлээн авах боломжтой. Уг тоглолтоор “Гол”, “Мазаалайд”, “Ээж, аавдаа” зэрэг …

  • 9 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. …

  • 9 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 09. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 22. Буд гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Хуран үйлдэхүй  Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ …

  • 8 September

    Б.Нандин-Эрдэнэ: Taekwon-Do-гоор хичээллэж эхэлснээс хойш Жет Ли, Жеки Чан нар шиг алдартай жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болсон

    Америк, Солонгосын кино урлагийн салбарт Монголын залуус хүч сорих болсон. Тэдний нэг бол Болдбаатарын Нандин-Эрдэнэ юм. Түүнийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр Монгол Улсад энэ сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн “Уолт Дисней- Walt Disney” кино компанийн бүтээл “Мулан” уран сайхны кинонд Хааны дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Жет Лигийн бие хамгаалагч жанжны дүрд тоглосон билээ. Орлон тоглогч, жүжигчин …

  • 8 September

    Танай гэрийг илүү орчин үеийн харагдуулах тавилгын сонголтууд

    Хүн бүхэн ажлын урт өдрийн дараа тохилог гэртээ ирэхийг хүсдэг. Гэхдээ заримдаа бид байраа тохижуулах гэж оролдохдоо засч залруулахад үнэхээр хэцүү том алдаанууд гаргадаг. Өмнө бидний нүдэнд сонгодог загварынх юм шиг харагддаг байсан тавилгуудын загварын хандлага шинэчлэгджээ. Коридорт зай эзэлдэг тавилга Байр, байшингийн хонгилын хэсэг буюу үүдний хэсэг нь хүн орсон даруйдаа харж болох хэсэг юм. Энэ нь танай гэрт орж …

  • 8 September

    Б.Мөнх-Оргил: Цахилгааны шугам, төмөр зам, авто зам гэх мэт дэд бүтцэд ойр байгаа нь Эмээлтийн давуу тал

    Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн үйлдвэрлэл, Технологийн паркийг ХУД-ийн 13 дугаар хороо, Шар Хөвийн хоолойн 160 га талбайд байгуулах төслийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд боллоо. Төслийн хүрээнд ирэх 10 жилд аж үйлдвэрүүд, шинжлэх ухааны байгууллагатай хамтран арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн парк байгуулан 8,3 сая арьс шир боловсруулан, 22000 тонн …

  • 8 September

    Эрүүл мэндийн удирдах ажилтны сургалт зохион байгууллаа

    Сургалтад  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмээс эрүүл мэндийн удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ, менежментийн суурь ойлголтууд, байгууллагын уур амьсгал ба харилцаа, та зөв газартаа байна уу?, бренд сэтгэлгээ зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, сорил авах АХА тэмцээн, эерэг хандлагын зохиомж бичих, бие биедээ урам хайрлах цаг зэрэг оролцооны аргуудыг ашиглав. Удирдах ажилтнууд хуваарийн дагуу хариуцаж, “Инээмсэглэл эерэг хандлагыг хууль эрх …

  • 8 September

    46.2 сая ам.долларын санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж эхэллээ

    Азийн Хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж эхэллээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV” аяныг хэрэгжүүлэхээр малчид, тариаланчдад чиглэсэн олон ажлуудыг тусгасан. Үүний нэг нь үр ашигтай усжуулалтын системийг бий болгож, менежментийн …

  • 8 September

    Нөхөн сэргээлтийн ажлыг тусгай дансанд байршуулсан барьцаа мөнгөөр хийнэ

    МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна. …

  • 8 September

    Т.Мөнхсайхан: Эмгэг судлалын тогтолцоог өөрчилж, сайжруулахгүй бол тодорхоогүй зүйл их байна

    Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний төвүүдийн үйл ажиллагааг тогтолцооны түвшинд буюу нэгжээс нь лавлагаа шатлал хүртэл харилцан уялдуулах, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн одоогийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.Уулзалтанд  ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож …

  • 8 September

    УБЕГ: Хуулийн этгээд өмчлөгчийн эцсийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэхийг анхааруулж байна

    Хуулийн этгээд өмчлөгчийн эцсийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулж байна. Бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1 болон  1.2 дахь хэсэгт тус тус үндэслэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Учир нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулагыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд энэ оны нэгдүгээр сарын …

  • 8 September

    “Токиогийн Олимпыг ирэх жил ямар ч үнээр хамаагүй хийх ёстой”

    Японы Олимпийн сайд Сейко Хашимото “Токиогийн Олимпийг ирэх жил “ямар ч үнээр хамаагүй” зохион байгуулах ёстой” гэж хэлсэнээрээ коронавирусын зүгээс тулгарч буй бэрхшээл, эрсдэлээс үл хамааран зохион байгуулна гэдгээ илэрхийлсэн хэрэг боллоо. Олимпийг энэ зун зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшлуулсан. “Наадамд оролцох хүмүүс бэлтгэлээ базаахаар хамтран ажиллаж байна. Тамирчид ирэх жилийн олимпдоо хүчин чармайлт гаргаж байна” гэж …