Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ дуусаж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэн ажиллагааны газар орныг зорилоо. Тус ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд …
Yearly Archives: 2020
October, 2020
-
7 October
Д.Ганбаатар: Самар түүж зардаг, вагоноор гэр хийж ганзагын наймаа хийж байсан үе саяхан юм шиг санагдаж байна
Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатартай цөөн хором ярилцлаа. Юуны өмнө “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулсанд тань баяр хүргэе! – Монголын төр, Төрийн тэргүүн баялаг бүтээгчиддээ урам хайрлаж, үнэллээ. Баялаг бүтээгчдийг мөн улам урагшлаарай хэмээн ташуурдаж байна гэж ойлгож байна. “Макс” групп 28 жилийн турш баялаг бүтээсээр ирлээ. 600 орчим км зам барьж, олон мянган малчдаас сүүг нь худалдан авч, гадаадад үйлдвэрлэсэн сүүг зах …
-
7 October
МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгмидэд баяр хүргэлээ
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Сүрэнхорлоогийн Цэгмид гуай 1942 оны арванхоёрдугаар сард 19 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан. С.Цэгмид гуайн энэхүү гавьяаг ОХУ-ын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэн Аугаа Эх орны …
-
7 October
МУГЖ Б.Сарантуяа: Б.Бүлтэн эмчээс хайрыг мэдэрсэн хүмүүс олон
Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийг танихгүй хүн ховор. Эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 16 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ. Тэгвэл өчигдөр /2020.10.06/буюу Намрын дунд хөхөгчин тахиа сарын дөрвөн ногоон хар морь өдөр Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийн “Цагаан мөр” дурсамж номын нээлт боллоо. Энэхүү номонд түүний хүүхэд …
-
7 October
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө. Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс …
-
7 October
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. …
-
7 October
Бэр гуйхад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
6 October
7 хоногт 120 өндөг иддэг эр
Өндөг бол бидний хөргөгчинд байнга байдаг хүнсний бүтээгдэхүүн. Өндөг идэх гол зорилго нь ердөө л булчингаа нэмэх гэнэ. Крис залуу байхдаа бусдын л адил туранхай булчингүй нэгэн байжээ. Харин эрс өөрчлөгдөхийг хүсэж шийдэмгийгээр фитнесээр хичээллэх болжээ. Австри улсын нэгэн залуу хангалттай уураг авахын тулд өдөр бүр хэт их хэмжээний өндөг хэрэглэх болжээ. Түүний нэг удаагийн өндөгний худалдан авалт нь 7 хоногийн хэрэглээнд хангалттай хүрдэг гэнэ …
-
6 October
Хамгийн түгээмэл 9 зүүд таны сэтгэл зүйн талаар юуг өгүүлдэг вэ?
Ихэнх сэтгэл судлаачид зүүдний тайллыг үгүйсгэдэг. Гэхдээ “The Independent” сэтгүүлийнхэн зүүдний талаар судалгаа хийж буй сэтгэл зүйч Йен Уоллестэй ярилцаж чадсан бөгөөд тэрээр 30 жилийн туршид 150 мянга гаруй зүүдийг тайлсан байна. Ингээд тэрээр хүмүүсийн хамгийн их зүүдэлдэг 9 зүүдний жагсаалтыг гаргаж, тэдний тайлалыг хүргэсэн аж. 9. Нууц өрөө Утга: Гэрийн өрөөнүүд гэдэг таны хувийн амьдралыг тодорхойлж байгаа юм. Хэрвээ та …
-
6 October
Эмэгтэйчүүдийн аашлах нь тэдний байгалаас заяасан амьд үлдэх арга гэдгийг тогтоожээ
АНУ-ын Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэй хүний өндөр сэтгэл хөдлөлийг судалж, үүний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар олжээ. Эмэгтэйчүүдийн уур уцаар нь хувьсамтгай зан эсвэл сэтгэл зүйн тэнцвэргүй байдлийн аль нь ч биш бөгөөд байгалиас заяасан “амьд үлдэх” тусгай механизм юм. Одоо сэтгэл хөдлөл ихтэй бүсгүйчүүдийн учир бүрэн тайлагдсан тул та тэднийг ямар нэгэн зүйлд буруутгаж чадахааргүй боллоо… Олон зууны турш эмэгтэйчүүдийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, ааш муутай …
-
6 October
Хямд өртөгөөр байшинтай болсон сонирхолтой түүхүүд
Америк улсад орон сууц худалдан авах 20%-ийн урьдчилгаа мөнгөө бүрдүүлэхийн тулд дундаж орлоготой айл багадаа 6 жилийг зарцуулдаг гэнэ. Энэ хугацаа нь улс орон, айл өрх бүрд харилцан адилгүй. Бид хэчнээн их цаг хугацааг туулж, хэр хэмжээний мөнгө хадгалж эсвэл ямар их өр, зээл авч байж өөрийн гэсэн байртай болдог билээ дээ. Тэгвэл тууштай хадгалж биш, тууштай итгэснээр Мөрөөдлийн байшинтай …
-
6 October
С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 16-ны Баасан гаригт Бөхийн өргөөнд “Монголоороо байгаасай” тоглолтоо хийхээр болжээ. Улс төрөөс эргээд дуучны эгнээндээ шилжсэн, УИХ-ын гишүүн асан тэрбээр өнгөрсөн сарын 26-нд Төв цэнгэлдэхэд “Монголоороо байгаасай” бие даасан тоглолтоо хийх зар түгээсэн ч “цаг агаарын нөхцөл байдлын улмаас” хэмээн тоглолтоо түр хугацаагаар цуцалж буйгаа мэдэгдсэн билээ. С.Жавхлан манай сайтад өгсөн ярилцлагадаа …
-
6 October
Орон сууцанд гал гарч 48 настай эрэгтэй амиа алджээ
Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 05-ны өдрийн 23:10 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:18 цагт очиж иргэн …
-
6 October
Энэ сард НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг олгоно
Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Тодруулбал, I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгогдоно. Энэ дагуу III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар татварын байгууллагаас …
-
6 October
Шинэ гавьяатын өнөр бүл
“Х Түц” продакшны захирал Н.Онон Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан. Тэрээр “СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд урлагт тасралтгүй 31 жил ажиллажээ. Хамтлагаасаа тав дахь гавьяатаар тодроод байгаа Н.Ононгийн өнөр бүлтэй танилц.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл