Yearly Archives: 2020

July, 2020

  • 29 July

    Ж.Мягмар: Энэ жил цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Тэгвэл 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаад хамруулахгүй байх шийдвэр гаргасан …

  • 29 July

    Л.Цэдэвсүрэн:ЭМ-ийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид 20 хүүхэд суралцана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Тэгвэл Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 сарын 1-нд эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол, түүнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. …

  • 29 July

    Их, дээд сургуулиуд аравдугаар сарын 5-наас хичээллэж эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 09 дүгээр сарын 01 нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Харин Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14 , Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр болсон байна.

  • 29 July

    Цар тахлын халдварыг зогсооход Хятад Улс бүх талаар туслахаа илэрхийллээ

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чай Вэнь Рүйг өчигдөр хүлээн авч уулзав. Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжин хөгжиж, олон бодит үр дүнд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгааг талууд харилцан илэрхийлж, цаашид олон …

  • 29 July

    Танилц: Наймдугаар сард үйлдэх тусгай нислэгийн хуваарь

    Монгол Улс өнөөдрийн байдлаар дэлхийн 40 улс орноос 15 мянга гаруй иргэнээ татан авчээ. Одоогоор, 51 улс орноос 12 мянга 236 иргэн нутаг буцах хүсэлтээ УОК-т ирүүлсэн байна.  Наймдугаар сард үйлдэх тусгай нислэгийн хуваарь: Наймдугаар сарын 01-нд Сөүл-УлаанбаатарНаймдугаар сарын 05-нд Сиатл-УлаанбаатарНаймдугаар сарын 06-нд Шинэ Дели-УлаанбаатарНаймдугаар сарын 07-нд Токио-УлаанбаатарНаймдугаар сарын 08-нд Франкфурт-УлаанбаатарНаймдугаар сарын 10-нд Прага-УлаанбаатарНаймдугаар сарын 14-нд Сөүл-УлаанбаатарНаймдугаар сарын 15-нд Сөүл …

  • 29 July

    Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авч байна. Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүлийн тусгай онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас 12:05 цагт хөөрлөө. Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд …

  • 29 July

    Б.Лхагвасүрэн: Монголбанк цар тахлын хүнд үед өөрийн орны онцлог, чадавхид тулгуурлан дунд хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж байна

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.  Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ? Нөхцөл байдлыг Төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ? Товчхондоо дэлхийн эдийн засаг 4-5 хувиар агшиж байхад манай эдийн засаг эерэг өсөлттэй байх боломжгүй. Ойрын ирээдүйн тодорхой бус байдал бүр өндөр байна. Сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнгөний бодлогын төлөвийг хэлэлцэж байхдаа  эдийн засгийн өсөлт II улиралд -7% орчим, жилийн …

  • 29 July

    Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 200-300 литр шатахуун асгарсан талбайг аюулгүй болгожээ

    Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол гарсан байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин Багануур дүүргээс баруун зүгт 38 километрт орших Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар онхолдож шатахуун асгарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 08:15 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид …

  • 29 July

    Реппер Orice бусдад зодуулсны улмаас нас баржээ

     “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил таван давхраас унасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрээр  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч энэ сарын 27-ны өдөр нас баржээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хэсэг  залуус бүлэглэн зодож улмаар таван давхраас шидсэн гэж мэдээлж байгаа юм.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар бусдад зодуулсан өдрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч тухайн өдөр түүний гаргасан гомдлыг …

  • 29 July

    Бээжин Өвлийн олимпын үзэсгэлэнгээ дэлгэжээ

    2022 оны Бээжин өвлийн олимпын үзэсгэлэн энэ сарын 13-нд Бээжингийн олимпын хотхонд нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд өвлийн спортын олимпын төрлүүдийг харуулсан урлагийн 40 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын зөвлөл байгууллага, уран бүтээлчдийн дунд уралдаан зарлан нийт найман салбар үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. 2022 оны Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин …

  • 29 July

    ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэг, эсээний уралдааныг 2020 оны 6 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж буй. Уралдааны зорилго нь хүүхэд, багачуудыг цаг заваа үр ашигтай зөв боловсон өнгөрүүлэх, оюун сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэх боломжоор хангах, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо бүтээлчээр чөлөөтэй илэрхийлэх эрх, …

  • 29 July

    Д.Нямхүү: Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 28-нд ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-д 630 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод халдвар илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай эмэгтэй хүмүүс. Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 …

  • 29 July

    ЗГ:Цэцэрлэг, сургуулийн хичээл ecдүгээр сарын 01-нд эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу: –  Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01 –  Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14 –  Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар …

  • 29 July

    Дарь-Эхийн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орлоо

    Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, “Их тойруу”-аас хойш чиглэлд “Дарь-Эх”-ийн 3,3 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсонтой холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана. Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто замын ажил …

  • 29 July

    Зургаан настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ

    Өчигдөр буюу Мягмар гарагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн амь нас хохирсон байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, Дархан-Уул аймгийн Дархан сумын хээтэй хорооллын дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч явган зорчигч 6 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Сэрэмжлүүлэг Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, …