Yearly Archives: 2020

July, 2020

  • 28 July

    БНСУ-аас өнөөдөр 262 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө.  Тус нислэгээр 262  иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 28 July

    Улиастайд гарсан тарваган тахлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

    Улиастай сумд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн 07-р сарын 25-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаад байсан өвчтөний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.  Шинжилгээний хариу 48 цагийн дараа буюу өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдолд хийсэн нян судлалын болон биологийн шинжилгээгээр тарваган тахлын халдварыг үгүйсгэсэн байна. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторийн молекул генетикийн шинжилгээгээр …

  • 28 July

    Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

    Азийн хөгжлийн банк “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Үүн дээр нэмж 1.5 сая ам.долларын тусламжийг өгч буйг АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзах үеэр мэдэгдлээ.  Тусламжийг Ази, Номхон далайн гамшгаас хамгаалах сангаас олгох болсныг ноён Павит Рамачандран дуулгав. Мөн Монгол Улсын Засгийн газарт олгохоор …

  • 28 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн …

  • 28 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 8. Ангараг гараг. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 27 July

    Дундговь аймгийн цагаан суварга орчмын байгаль орчныг хамгаалах ажил эхэллээ

    Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид, аялагчид олноор очих болсон Дундговийн Цагаан суварга орчмын унаган байгаль эко системийг яаралтай хамгаалалтад авах талаар аймаг, сум орон нутгийн холбогдох албаныхан анхаарлаа хандуулж байгаа. Байгаль орчны мэргэжлийн хүмүүс Цагаан суваргын үзэсгэлэнт газрыг Монголд төдийгүй төв азийн бүс нутагт ховорд тооцогдох тогтоц тул нэн яаралтай Улсын тусгай хамгаалалтад авах, аялал жуулчлалыг эхнээс нь зүй зохистой …

  • 27 July

    ЭМЯ: Азийн хөгжлийн банкнаас 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүн дээр нэмээд 1.5 сая …

  • 27 July

    Казахстанаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  Жалгас Адылбаевыг энэ 27-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Жалгас Адылбаев Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Н.Энхтайван Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Бескененулы Тлеуберди-гаас баяр хүргэж, халуун дотно үгтэй захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Казахстаны найрсаг …

  • 27 July

    Л.Цэдэвсүрэн: Чанарт суурилсан боловсролын шинэчлэл эхлүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй салбарын шинэчлэл, хэрэгжүүлэх бодлогынх нь талаар ярилцлаа. -Боловсролын салбарт шинэчлэл хийх шаардлагатайг иргэд ярьж байна. УИХ-ын гишүүд ч үүнийг эхлүүлээрэй гэж танд захисан. -Аливаа улс хөгжлийн үе шатлалдаа нийцүүлэн боловсролын шинэчлэлийг зайлшгүй хийдэг. Боловсрол үе шаттай шинэчлэл, тасралтгүй сайжруулахыг шаарддаг, онцлог салбар. Монгол Улсын боловсролын салбар уналтад орлоо, шинэчлэл хийх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй. …

  • 27 July

    Шадар сайд хадлан тэжээл бэлтгэх ажлыг 10-р сараас өмнө дуусгах үүрэг өгөв

    Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, …

  • 27 July

    Эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгоход чиглүүлж ажиллахаар тохиролцов

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Дэд сайд, Элчин сайд нар уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны олон асуудлаар …

  • 27 July

    Л.Түдэвийн нэрэмжит гудамжтай боллоо

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн нэрэмжит гудамж хүртэлх замыг “Лодонгийн Түдэвийн” гэж нэршүүллээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 118 дугаар тогтоолоор уг шийдвэрийг гаргасан юм. Л.Түдэв агсан нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, ХХ зууны манлай сэтгүүлч билээ.

  • 27 July

    Наймдугаар сарын цаг агаарын төлөв

    Цаг уурын байгууллагаас наймдугаар сарын цаг агаарын төлөвийн мэдээллийг ирүүллээ. Баруун аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ. Төвийн аймгуудын …

  • 27 July

    Олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарт урамшуулал олгоно

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарын ажлын явцын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ. Нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сануулга өгч, хариуцлага хүлээлгэх, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх, цагдаагийн …

  • 27 July

    “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн 2020 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, төлөвлөгөөний биелэлт, явцыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжаар батлагдсан “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны хоёрдугаар улирлын үнэлгээг удирдамжид заасны дагуу нээлттэй тендерт шалгарсан төрийн бус байгууллага хийж гүйцэтгэжээ. Зөрчлийн мэдээлэл …