Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Нийслэлийн 48 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн спорт танхимд байрлаж буй УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан үг хэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ Монгол Улс өнөөдөр УИХ-ын найм дахь удаагийн …
Yearly Archives: 2020
June, 2020
-
24 June
Ц.Сандаг-Очир: Манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна
Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир морин цагт 5 дугаар хэсгийн санал авах байр буюу нийслэлийн Багануур дүүргийн лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн байранд гэргийн хамтаар очиж саналаа өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аа байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Энэ удаагийн сонгууль ирц өндөр байх нь гэж харагдаж байна. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна. Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн дараах түүхэн сонгуульд иргэд, сонгогчид Та бүхэн маань идэвхтэй оролцож, улс хотынхоо шинэ хөгжлийн замналын үндэс суурийг тавихад иргэний үүрэг оролцоогоо бодитоор хангахыг уриалж байна” хэмээв. http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html
-
24 June
УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд 11.40 цагт буюу морин цагт саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсөний дараа сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ”Энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой сонгууль болж байна. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй …
-
24 June
ОХУ-аас 120 орчим оюутан маргааш ирнэ
Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ. Энэ онгоцоор мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирнэ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу …
-
24 June
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан саналаа өглөө
Монгол Улсын УИХ-ын 2020 оны сонгууль өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд гэр бүлийн хамтаар саналаа өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан саналаа өгсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн иргэд сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуульд идэвхтэй …
-
24 June
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 25.13 хувьтай байна
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн 12 цагийн ирцийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 12 цагийн байдлаар 23.49 Багануур, Багахангай, Налайх дүүрэг-22.23 Баянгол дүүрэг- 26.2 Баянзүрх дүүрэг-22-р тойрог: 23.74 , 23-р тойрог: 21.92 Сонгинохайрхан дүүрэг –20.2, 25.65 Хан-уул дүүрэг-25,99 Сүхбаатар дүүрэг-22.20 Чингэлтэй дүүрэг –21.62 Орон нутагт- 26.46 хувь Архангай аймаг -25.25 Баян- Өлгий аймаг-18.46 Баянхонгор аймаг-29.97 Булган аймаг-25.21 Говь-Алтай-34.19 Говьсүмбэр аймаг-23.67 Дорнод аймаг-26.58 Дорноговь …
-
24 June
“Улаанбаатар инновацын төв”-ийн инкубаторын бүртгэл эхэллээ
Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл албан ёсоор эхэллээ. Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны …
-
24 June
Хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө. Хотын дарга С. Амарсайхан саналаа өгснийхөө дараа “Энэ жилийн сонгууль журмын хүрээнд сайхан явагдаж байна. Түүнчлэн сонгогчдын боловсрол, мэдлэг, хандлага төлөвшил өөрчлөгджээ. Зохион байгуулалт өндөр, сайхан …
-
24 June
Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн өндөр ирцтэй сонгууль байгаасай гэж хүсэж байна
УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшигчид иргэнийхээ үүргийг биелүүлж саналаа өгч эхэллээ. Тэгвэл МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургууль буюу 18-р тойргийн 1-р хэсэгт 10 цагийн үед сонгуулиа өглөө. УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:Туурга тусгаар ардчилсан Монгол улсын эрх чөлөөт иргэний хувьд иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлж ээлжит 8 дахь удаагийн парламентын сонгуульд саналаа өглөө. Дэлхийн нийтээрээ цар тахалтай амаргүй үе тохиож байна. Өмнө …
-
24 June
У.Хүрэлсүх:Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У. Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал өгөх байранд очиж саналаа өглөө. Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш …
-
24 June
АНУ-аас 255 иргэн эх орондоо ирлээ
Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна. Үүнд: Хөгжлийн бэрхшээл 4, Оюутан 17, Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, Бага насны хүүхэдтэй гэр бүл 103, Жирэмсэн 3, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс …
-
24 June
Өнөөдөр гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан хүнийг 10 сая төгрөгөөр торгоно
УИХ-ын санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ өдөр Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан,олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсангадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар хүнийг 10 …
-
24 June
Ч.Содномцэрэн: Санал авах 2,070 байранд ариутгал хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэлээ
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өчигдөр иргэд, сонгогчдод хандан үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын иргэд, сонгогчдоо та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих …
-
24 June
УИХ-ын 8 дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт албан ёсоор эхэллээ. УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Санал авах байранд биечлэн очиж боломжгүй иргэдийн саналыг өчигдөр буюу энэ сарын 23-ны 09.00-20.00 цагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан бөгөөд өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулах юм. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын 13 нам, 4 эвслээс 485 иргэн …
-
24 June
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл