Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 3. Буд гараг. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
Yearly Archives: 2020
June, 2020
-
23 June
Монгол улсад жилд 1.4 сая.тн хог хаягдал үүсдэгээс 15 хувийг нь барилгын хог хаягдал эзэлдэг
ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд – Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Г.Түмэн-Одтой ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе Экологийн цагдаагийн алба байгуулагдсанд иргэд их сайшаалтайгаар хүлээн авч …
-
23 June
Үндэсний геологийн албыг байгуулав
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс …
-
23 June
Уруйн үерт автсан 51 өрхөд таван ханатай гэр олгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв. Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр …
-
23 June
Цогт хунтайжийн хадны бичээсийг сэргээн засварлажээ
Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэжээ. Ингэхдээ лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр энэхүү хадны бичээсийг сэргээн засварласан байна. Төв аймгийн Дэлгэрхаан суманд оршдог Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү их хэмжээний сүү, шар тос цацаж, …
-
23 June
Байду навигацийн системийн 55 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ
23-ний 9 цаг 43 минутад, Хятад улсын Шичаны дагуул хөөргөх төв “Чанжэн-3Б” зөөгч пуужингаар “Байду” навигацийн системийн 55 дахь дагуул буюу Байду-3-ын хамгийн сүүлчийн ширхэг дэлхийн бөмбөрцгийг хамарсан сүлжээг бүрдүүлэх хиймэл дагуулыг амжилттай хөргөлөө. Ингэснээр Байду-3 дэлхийн бөмбөрцгийг хамарсан хиймэл дагуулын навигацийн системийн уулын товлосон төлөвлөгөөгөө хагас жил урьдчилан биелэгдлээ. Энэ удаад хөөргөсөн хиймэл дагуул нь геостационар хиймэл дагуул юм. …
-
23 June
Ч.Содномцэрэн: СЕХ-ноос албан ёсны сонгуулийн дүн танилцуулаагүй байхад ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил дуусаж, сонгогчийн санал авах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан сонгуульд оролцож буй нам, эвслийн удирдлагуудад сонгуулийн бэлтгэл ажлын тухай танилцуулж, цаашид сонгуулийн албан ёсны дүн гарталх хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах ажиллах, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийлээ. Уулзалтад цагдаагийн болон тагнуулын байгууллага, улсын бүртгэлийн байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд …
-
23 June
Тайландын анимэ сонирхогч электрон маск бүтээжээ
Тайландын анимэ сонирхогч, уран бүтээлч Пүүт Падээ хэмээх залуу “Gundam” анимийн дүр төрхөөс сэдэвлэн электрон, лед гэрэлтэй нүүрний маск бүтээжээ. Уг маскаа Sinanju Gundam Ranger гэж нэрлэсэн бөгөөд улаан, мөнгөлөг өнгөтэй төмөр болон шилэн материал ашиглан гараар хийжээ. Толгойд углах зориулалттай тус маск нь 25х23х17 см-ийн хэмжээтэй ба лед гэрэлтэй аж. Нэг маск нь ойролцоогоор 249 ам.долларын үнэтэй бөгөөд 10 ширхгийг хийхээр, урьдчилсан захиалга авч байгаа юм. Бүх хийц гараар хийгддэг тул захиалагч …
-
23 June
Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид АНУ-ын нийслэл дэх хөшөөг буулгаж, шатаажээ
Өнгөрсөн баасан гаригт АНУ-д боолчлох ёсыг халсны түүхэн ойн өдөр тохиолоо. Энэ өдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсагчид Вашингтон хотод байрлах, тухайн үед боолчлох ёсыг хамгаалж байсан Альберт Пайк генералын хөшөөг буулган, шатаажээ. Альберт Пайк нь Америкийн иргэний дайны үеэр боолчлох ёсыг хамгаалж байсан өмнөдийн мужуудын холбооны удирдагчдын нэг байсан юм. Тэмцэгчид 3.4 метр өндөр хөшөөг сууринаас нь татаж …
-
23 June
Дэлхийн “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна
Олон улсын олимпын хороо анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн олимпын хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон “Олимпын өдөр” хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Жил бүрийн олимпын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпын хорооноос төрийн байгууллагууд, спорт холбоод …
-
23 June
ДЭМБ-аас Covid19-ийн эсрэг арга хэмжээг дахин чангатгахыг уриаллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг улс орнуудад даваа гарагт уриалжээ. “Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт боллоо” гэж Т.Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Цаашид энэ үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэн нэмэгдэж болзошгүй …
-
23 June
Үндэсний геологийн алба байгуулах тогтоол баталлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар Үндэсний геологийн албыг байгуулах тогтоолыг баталлаа. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд тодорхой зохицуулалтыг хийхээр болж байна. Үндэсний геологийн алба нь газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж. Д.Сумъяабазар сайд “Үндэсний геологийн албыг албан ёсоор татан …
-
23 June
Д. Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр” Зургадугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийхэд, үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Нурсултан- Улаанбаатарын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ” гэв. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html
-
23 June
ӨМӨЗО-ны их, дээд сургуульд суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Нэг. Тавигдах шаардлага Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Эрх бүхий байгууллагаас олгосон бүрэн …
-
23 June
УНТЭ Олон Улсын стандартад нийцсэн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг ашиглалтад орууллаа
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг зургадугаар сарын 22-ны өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаныхан оролцлоо. Эрүүл Мэндийг Дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл