Yearly Archives: 2020

May, 2020

  • 4 May

    Бээжингийн “Хориотой хот” ордон музей өдөрт 5000 аялагч хүлээн авах боломжтойгоор ажиллаж эхэлжээ

    COVID-19-ийн халдварын дэгдэлтээс үүдэн БНХАУ 97 хоногийн турш зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоож, хорио цээрийн дэглэмтэй байлаа. Тэгвэл Бээжингийн “Хориотой хот” гэгддэг хааны ордон музейг өнгөрөгч баасан гариг буюу тавдугаар сарын 1-ээс эхлэн ажиллуулж, аялагчдыг хүлээн авч байна. Хүмүүсийн урсгалыг хянахын тулд нэвтрэх тасалбарыг онлайнаар урьдчилсан байдлаар захиалсан 5000 аялагчийг нэг өдөрт хүлээн авах боломжтой. Мөн тус цогцолборын зөвхөн …

  • 4 May

    Чөлөөлөх дайны байлдааны ялалтын 75 жилийн ойн медалийг ахмад дайчдад гардуулав

    Чөлөөлөх дайны байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүрэгт оршин суудаг ахмад дайчин Чойжилын Лувсандорж, Хандын Осор, Лувсангийн Ерөөлт, Баастын Рагчаа, Сангидорж Ванчигдоо нарт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарилгаар ялалтын 75 жилийн ойн медаль, гарын бэлгийг гардууллаа. Тус арга хэмжээнд ОХУлсаас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Евгений Витальевич, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа …

  • 4 May

    Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

    УИХ-ын хаврын ээлжит чуулган үргэлжилж байгаа. Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Гурван намын бүлэг хуралдаж байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. 05 дугаар сарын 04-ний Даваа гарагт:      Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” …

  • 4 May

    Улаанбаатар хотод өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар салхи шуургатай байна. 2020 оны 5 дугаар сарын 4-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …

  • 4 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 12. Сумъяа гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 3 May

    Хятадын Хубэй мужид 29 хоногийн хугацаанд COVID-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлэв

    2020.05.01 Ухань хотын Haichang далайн паркад ирсэн жуулчид Бямба гаригт буюу өчигдөр Хятадын Хубэй мужид коронавирусын (COVID-19) халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж тус мужийн эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээллээ. Энэ нь Хятадын Хубэй мужид дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс хойш 29 хоног дараалан шинээр COVID-19 халдварын тохиолдол гараагүй болохыг харуулж байна. Тус мужийн эмнэлгийн хорио цээрийн хяналтанд сэжигтэй 651 иргэн байсанаас тав …

  • 3 May

    Сургалтын төвийг нээх эсэх нь салбарын сайдын шийдэх асуудал

    Дэлхий дахинаа цар тахал болон дэгдээд буй шинэ коронавирусын халдварын улмаас улс орон, муж нутгуудад хөл хорионы онцгой дэглэм тогтоон, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар байна. Энэ нь манай орныг ч мөн тойрон гарсангүй. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ХНХ-ын сайд С.Чинзориг нар танхимын бүх төрлийн сургалтыг энэ оны 9 сарын 1 хүртэл хаах шийдвэр гаргасан билээ. Үүнд бүх шатны …

  • 2 May

    Долоо хоног бүрийн төгсгөлд өөрөөсөө асуувал зохих 6 асуулт

    Цаг хугацаа яагаад хурдан өнгөрдөг талаар бодож үзлээ л дээ. Нэг л замаараа явж, нэг л зүйлээ хийж, нэг л давтамж үргэлжилдэг учраас тэр юм шиг… Шув шулуун замаар алхахад хүрэх газраа хурдан очдогтой л адил юм уу даа. Амьдралд онцын үйл явдал ч өрнөхгүй үед цаг хугацаа нисээд өнгөрөхийг л илүү анзаарч эхэлдэг бололтой. Тиймээс л “нисээд” байгаа мэт …

  • 2 May

    Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

    Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал модод сэрж, нахиагаа дэлгэдэг зэрэг олон онцлогтой. Сав ертөнцөд гарч буй эдгээр онцлог чанаруудтай уялдаад хүний бие махбодыг амьдруулагч хүчин зүйл болох хий, шар, бадганы бэлгэ чанаруудад ч мөн адил аажмаар өөрчлөлт ордог. Хавар хүний биед бадганы бэлгэ чанарууд ихсэн хөдлөж, хийн бэлгэ чанарууд хурж, …

  • 2 May

    Мал төллөлт 62,7 хувь байна

    Төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 62.7 хувь буюу 18.3 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 5.0% нь бод, 95,0 хувь нь бог малын хээлтэгч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар их байна. Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 91.1 хувь, Ховд аймаг 83.7 хувь хамгийн өндөр үзүүлэлт байгаа бол Хөвсгөл аймаг 41.0 хувь, Өмнөговь аймаг 38.4 хувийн мал төллөлттэй байна. Улсын хэмжээнд 18.4 сая …

  • 2 May

    Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн халдварын шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч бидний хяналтад орлоо. 280 хүнээс илрээгүй. Нийт дөрвөн лабораторид нийт 350 шинжилгээ хийсэн юм. Үүнд ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн лаборатори дээр нэмэгдээд ЗӨСҮТ-д нэг лаборатори …

  • 2 May

    Хойд Солонгосын удирдагч нийтийн өмнө ил гарчээ

    2020.5.1 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Sunchon фосфат бордоо үйлдвэр ашиглалтад орох ёслолын ажиллагаанд оролцож байна. Өмнөд Пёнган муж, Хойд Солонгос. (Гэрэл зургийг STR / KCNA VIA KNS / AFP) / БНАСАУ-ын дарга Ким Жон Ун тавдугаар сарын 1-ны өдөр нийтэд ил гарчээ. Энэ нь түүнийг гурван долоо хоногийн дараа олон нийтийн өмнө гарсан хэрэг боллоо гэж Хойд Солонгосын …

  • 2 May

    Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд өмсөж буй хувцас, тоглож буй тоглоомны өнгө нөлөөлдөг

    Хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд түүнийг хүрээлж буй орчин, өмсөж буй хувцас, тоглож буй тоглоом зэргийн өнгө шууд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Ийм учраас хүүхдийг тойрон хүрээлж буй зүйлсийн өнгө будагт анхаарах нь чухал аж. Ногоон, цэнхэр өнгийг ихэнхдээ эрэгтэй хүүхдийнх, харин ягаан, шар зэрэг өнгүүдийг охидын өнгө гэж үздэг. Зарим ээж аавууд үүнийг хууль журам мэт даган, өөр бусад өнгө байдаг талаар ч санадаггүй. …

  • 2 May

    Таны амралтад:Төмстэй котлет хийх жор

    ОРЦ: Мах – 300грТөмс – 4 ширхэг,Бяслаг – 80гр,Сүү – 50гр,Өндөг – 2 ширхэг,Талхны үйрмэг,Гурил ШИМ ТЭЖЭЭЛ:3-с дээш насны хүүхэд идэхэд тохиромжтой. Энэхүү хоолонд орсон аминдэмүүд: Витамин Д, Кальци, Төмөр, нүүрс ус, уураг агуулсан тул хүүхдийн тархи болон ясны бойжилтод дэмжлэг үзүүлдэг. http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html

  • 2 May

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж сэрүүсч, говь талын нутгаар шороон шуурга шуурна. 2020 оны 5 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. …