Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ хамтран Хот соёлтой болгоё аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10,000 маск” уриа дор зохион байгуулж байна. Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан Эртэч Монгол хөтөлбөрийг цахим хэлбэрээр 04-р сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж 9 өдөр 9 багш өглөө бүр сонирхолтой сэдвээр мэдээлэл хийсэн юм. …
Yearly Archives: 2020
April, 2020
-
21 April
Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна
Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ. Эмнэлгийн гаднах орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар …
-
21 April
Ш.Үнэнбат: 200-300 түрээслэгчдийг буцаад “Урт цагаан” төвдөө ирж ажиллах нөхцөл боломжоор нь хангахыг нэгдүгээрт тавьж ажиллаж байна
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор тодорхойлж, 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас зарим зүйлийг тодрууллаа. “Урт цагаан” үйлчилгээний төв одоогоор ямархуу …
-
21 April
Энэ онд зохион байгуулахаар төлөвлөсөн улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнийг цуцаллаа
Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /04.21/мэдээлэл хийлээ. Шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн 191 улс, орон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хааж, хэсэгчлэн хаасан улс орнуудад 140.4 сая хүүхэд залуус танхимын сургалтад хамрагдаж чадахгүй, үүний …
-
21 April
Монгол Улсад “covid-19” халдварын 34 дэхь тохиолдол бүртгэгдлээ
Монгол Улсад “covid-19” 34 дэхь тохиолдол бүртгэгдсэнийг дөнгөж сая /2020.04.21-ний өдрийн 14.15/ цагт ЭМЯ-наас мэдээллээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Интермед эмнэлгийн өвчтөний шинжилгээний хариу сөрөг буюу коронавируст халдвараар өвчлөөгүй болох нь батлагдлаа. Энэ хүнтэй ойр байсан гурван хүний хариу мөн сөрөг гарлаа. ХӨСҮТ 24 цагаар хоёр лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Эдгээр лабораторид ажиглалтад байгаа, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа …
-
21 April
Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Бид хотын соёл аянд нэгдэж байна” давалгааг эхлүүллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд “Хотын соёл” аяныг эхлүүлээд байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан иргэдэд үндэсний өв соёл, түүхээ түгээх, тэдний нийтийн соёлыг дээшлүүлэх, хотдоо соёлтой амьдрах талаарх зөв дадал, хэвшил, хандлагыг бий болгох, дүүрэг, хорооныхоо өнгө үзэмжийг …
-
21 April
Тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэнэ
БНСУ-руу энэ сарын 17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан ч бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан түр хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл Улсын онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар /2020.04.21/ 04 дүгээр сарын 30-нд БНСУ руу, 05 дугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ. Хоёр нислэгээр нийт 500 орчим иргэд ирнэ. Бүртгэлийн тухайд дээрх хоёр улс дахь Элчин …
-
21 April
ЭМЯ: “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгчийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа
Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай өвчтөнөөс авсан түргэвчилсэн оношилгооны эерэг хариу PCR буюу лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдэж, СӨРӨГ гарсныг мэдээллээ. Энэ тухай Эрүүл мэндийн яамны Фэйсбүүк дэх албан ёсны хаягаар дараах байдлаар мэдээллээ. http://credit-n.ru/about.html http://credit-n.ru/blog-listing.html
-
21 April
Суултуурын тагийг хаалгүй ус татахад вирус, нянгууд зургаан метр хүртэл цацагддаг
Суултуурын тагийг хаалгүй ус татахад вирус, нянгууд зургаан метр хүртэл зайд цацагдаж, нүүр гарын алчуур, угаалтуур, шүдний оо, сойз гэх мэтчилэн бүх гадаргуу дээр тогтож үлддэг аж. Ийнхүү гадаргуу дээр тогтсон вирус, нянгууд нь халдварт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлнэ. Иймд, та усаа татахаасаа өмнө суултуурын тагийг хааж, усаа татсаны дараагаар 20-40 секундийн турш гараа сайтар савандаж угааж, хөөсийг урсгал усаар …
-
21 April
Ё.Баатарбилэг: Энэ жил эцэг, эхчүүдээс анги засварын мөнгө хураахгүй
Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтыг ирэх есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.04.21/ мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:Есдүгээр сарын 1 хүртэл хичээл сургууль хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа. Үүнд хариулт …
-
21 April
А.Цэнгэлмаа: Ажил олгогч нь бүх ажлын байрандаа шуугианы тандалт хэмжилтийг хийх шаардлагатай
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ 9 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд дэлхийн нийтэд эрчимтэй тархаж буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд …
-
21 April
БНСУ-руу дөрөвдүгээр сарын 30-нд захиалгат нислэг үйлдэнэ
БНСУ-руу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр захиалгат нислэг төлөвлөөд байсан ч бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор түр хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл өчигдрийн Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ойрын хугацаанд БНСУ болон Европын чиглэл болох Герман улс руу нислэг үйлдэх хугацааг товлон бэлтгэл ажил хангах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Улмаар дөрөвдүгээр сарын 30 нд БНСУ …
-
21 April
Ш.Үнэнбат: “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж байна
“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан үйлчилгээний төв өнөөдрийн байдлаар цахилгаан, усан хангамж болон дулаан хангамж байхгүй. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар хангагч байгууллагуудтайгаа гэрээгээ цуцалсан байдалтай …
-
21 April
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан автомашины зай хураагуурыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Б.Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож …
-
21 April
Баянзүрх дүүрэг 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундахзам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тодруулбал, 2 дугаар хорооны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл