Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 …
Yearly Archives: 2020
April, 2020
-
22 April
Өнөөдрөөс гурвалжингийн гүүрийг хэсэгчлэн хаана
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гурвалжингийн гүүрийн зүүн талын урсгалд хэв гажилтын заадсын гэмтэл гарсан тул өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн түр хаахаар болжээ. Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг түр хааж, засварын ажлыг гүйцэтгэхээр болсон талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.Засварын ажлын хугацаанд …
-
22 April
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдэгдэл хийнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү даваа гаригт МАХН-аасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намд элсэхээр болсон тухайгаа 12.00 цагт мэдээлэл хийх гэнэ. Тэрбээр өмнө нь мэдэгдэхдээ “МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би …
-
22 April
УОК-ын шуурхай штабын ажлын хэсэг “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Улсын онцгой комиссын шуурхай штабын орлогч дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан “Ажлын хэсэг” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Замын-Үүд” боомтын үйл ажиллагаатай танилцаж, орж гарч буй ачаа тээврийн автомашины халдваргүйжүүлэлт, жолооч нарын хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу зөв зохион байгуулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм. Мөн тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн …
-
22 April
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.22/ 08.00 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хэд хэдэн санал нэгтгэж, боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Мөн Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох …
-
22 April
Соёлын өв бүхий барилга байгууламжуудыг сэргээн засварлана
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох дараах газрууд дээр нь ажиллалаа. Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/, Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, “Дамбадаржаалин” хийдийн цогцолбор газар. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт …
-
22 April
Улаанбаатар-Дархан-Уул-Сэлэнгэ хоорондын орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл түр хаалаа
Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар яаралтай хуралдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай хуралдаан өчигдөр 21:30 цагт боллоо. Шуурхай хуралдааны дараа хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа И.Баттөгс, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга …
-
22 April
Хишиг даллага дуудуулахад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын битүүн. Буд гараг. Шийдэм одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг …
-
22 April
Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын …
-
21 April
БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л.Дашиймаагийн мэдэгдэл
Миний бие хүүхэд, хүүхдийн бөөрний эмч мэргэжилтэй. Анагаах ухааны Доктор, клиникийн Профессор, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт (Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв) ажиллаж байгаад БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар БГДЭМТ-ийн салбар Хүүхдийн эмнэлэгт ирж ажиллах санал тавьсны дагуу 2019 оны 12 дугаар сараас ирж ажилласан. Тухайн үед томуугийн дэгдэлт ихтэй, маш их ачаалалтай хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо 340 хүрч байсан үе. …
-
21 April
Б.Баярдаваа: Бодлогын хүү буурснаар банкуудын зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүү буурах өрсөлдөөнийг дэмжинэ
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг дахин буурууллаа. Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье. Гуравдугаар сарын 11-нд мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Үүнээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын хороо дахин хуралдаж, бодлогын хүүг 10 хувиас 9 хувь …
-
21 April
Д.Мөнхжаргал: Гандан орчмын гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгүй бүс болгоно
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг хэрхэн өөрчлөх талаар Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал байр сууриа илэрхийлжээ.Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгал, аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан. Тэгвэл Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг хэрхэн өөрчлөх талаар Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал …
-
21 April
БНХАУ нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чан Вэньрүйг хүлээн авч уулзлаа.Монгол Улсын Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хөрш орны зүгээс тусламж дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын шадар сайд ноён Элчин сайдад талархал илэрхийллээ. Тэрээр “Энэ цаг үед Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт тавигдах асуудал хэдий ч үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг …
-
21 April
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив
Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг …
-
21 April
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан 11 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх дөрвөн асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл