Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11 цагт ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улсад өнөөдрийн байдлаар ажиглалтад 1240 хүн байна. Үүнээс 32 хүн тусгаарлалтад орж, есөн хүнийг тусгаарлалтаас гаргасан. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д болон бүх орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан сүүлийн нэг тохиолдлын ойрын хавьтлын 26 хүний шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 …
Yearly Archives: 2020
April, 2020
-
23 April
М.Энхсайханыг цагдан хорилоо
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.23/ Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулав. М.Энхсайханы талаас зарим гэрч, шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан ч тэдгээр хүмүүс ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг …
-
23 April
Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургалт хийлээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. “Халиун толгой”, “Мөнгөн гүүр” эмнэлэгт зохион байгуулагдсан тус үзүүлэх сургалтанд хувийн хэвшлийн амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм. Энэ хүрээнд коронавируст …
-
23 April
Тагнуулын Ерөнхий газар нэр бүхий хүмүүс Хотын дарга С.Амарсайханыг үндэслэлгүйгээр гүтгэн, доромжилсон болохыг тогтоов
С.Амарсайханг Улаанбаатар хотын даргаар томилогдож байх үед буюу жил орчмын өмнө олон нийтийн сүлжээгээр түүнийг гүтгэн, доромжилсон мэдээллүүд ихээр цацагдаж байсан бөгөөд тэрээр энэхүү мэдээллүүдийг шалгуулж, үнэн, зөвийг тогтоолгох болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл Тагнуулын Ерөнхий газар Хотын дарга С.Амарсайханы гомдлын дагуу хяналт, шалгалт хийж өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр, сэтгүүлч Болдын Даваа, АНУ-ын Чикаго хотод оршин суугч, Цэнд-Аюушийн Батмөнх нар …
-
23 April
Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй, 18 зорилтын хүрээнд 103 …
-
23 April
Өдөртөө 14-16 хэмийн дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Тэрэлж, Улз, Халх голын …
-
23 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн тооллын 1. Буд гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Барилдлага: Хотол чуулганШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Ус Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 19 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа …
-
22 April
Таван нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хүргүүлэх тухай заасан. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өнөөдрөөс хүргүүлж эхэлсэн байна. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам …
-
22 April
Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2020-4-22/-ийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Хуралдааны явцад ижил маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 04 дүгээр дүгнэлт, 1996 оны 02 дугаар тогтоол, 2007 оны 11 дүгээр дүгнэлт, 2012 оны 26 дугаар магадлал нь хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзээд …
-
22 April
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэв
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд өнөөдөр /2020-04-22/ шинэ гишүүн нэмэгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчлсан намын гишүүнчлэлээ сэргээж, намын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнээс намын батлахаа гардан авлаа. Ингэснээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд нэг гишүүн нэмэгдэн орж хуулийн дагуу намын бүлэгтэй болох боломжтой боллоо. Тэрбээр намын батлахаа авах үедээ ” Би 1994 онд элсээд 2011 оны нэгдүгээр сард гарсан …
-
22 April
Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах, сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг …
-
22 April
Үйлдвэрчний эвлэл муу үйлийн бамбай байх ёсгүй
Үйлдвэрчний эвлэлийн үүрэг уг нь товчхон. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчны хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Бүр энгийндээ бол ажилчдын цалин хөлс зохистой байна уу, цагаараа таатай орчинд ажиллаж чадаж байна уу гэдэгт санаа тавина. Яг энэ хэлбэрээрээ дэлхий нийтэд ойлгогддог. Манайд ч үлгэр жишээ үйлдвэрчний хороод бий. Хувийн хэвшилд өнөөхөндөө төгөлдөржөөгүй ч төрийн мэдлийн байгууллага, …
-
22 April
Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв. Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг …
-
22 April
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын онцгой комисст тусгай зориулалтын хувцас хандивлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн 5,000 ширхэг вируснаас хамгаалах тусгай зориулалтын хувцсыг худалдан авч, Улсын Онцгой комисст хандивлалаа. Хандивын хамгаалах хувцсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардууллаа. ЭНЭ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР: “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, …
-
22 April
“Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ. Тус байгууллагаас голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 1тн гурилыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. 1991 оноос хойш 29 дэх жилдээ нийгэмд үйлчилсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жил ард, иргэдийнхээ амь нас, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл