Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын Билгийн давхарласан тооллын 1. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Дашнямтай өдөр. Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр …
Yearly Archives: 2020
April, 2020
-
24 April
Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал хээрийн …
-
23 April
Фантастик-ийн залуусын дараагийн уран бүтээл юу байх вэ
Өнгөрсөн оны 9 сард “Фантастик” продакшний үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож, энэ баярт үйл явдалдаа зориулан Скайтел компанитай хамтран “37-р Точка” олон ангит уран сайхны кино гаргасан билээ. Хоёр бүлэг 21 ангитай энэ бүтээл нь жил дамнан гарч үзэгч олныг ёстой л байлдан дагуулалт гээчийг мэдрүүлж, 4 сарын эхээр уран бүтээлийн төсгөлийн ангиа үзэгч олны хүртээл болгосон. Тэдний энэ …
-
23 April
Коронавирусийн халдвар авсан дуучин Пинк СOVID-19-тэй тэмцэх ажилд сая доллар хандивлав
BERLIN, GERMANY – DECEMBER 10: Pink performs during the ‘The Voice of Germany’ semi-finals at Studio Berlin Adlershof on December 10, 2017 in Berlin, Germany. The finals will be aired on December 17 on ProSieben. (Photo by Adam Berry/Getty Images) Америкийн дуучин Пинк гурван настай хүү Жеймсийн хамт тусгаарлагдан коронавирусийн шинжилгээ өгчээ. Эхний шинжилгээ сөрөг гарсан ч дараагийн хариу эерэг …
-
23 April
Стивен Спилбергийн охин порно од болно
Өргөмөл охин Михайла нь порно од болохоор шийдсэнээ зарласанд Холливудын алдарт найруулагч Стивен Спилберг ичгүүрт байдалд оржээ. Өдгөө 23 настай Михайла нярай байхдаа Стивений гэр бүлд үрчлэгдсэн юм. Михайла саяхан “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ярьжээ. Тэрбээр аль хэдийн өөрийн хэд хэдэн бичлэгээ “PornHub” сайтад цацаж, Нашвилл хотод тайчигчаар ажиллах мэргэжлийн лицензээ авсан гэнэ. Михайлагийн эцэг, эх түүний …
-
23 April
Хэнтий аймгийн Баян-Адарга-Дадал сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно
Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа. Өнгөрсөн оны тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар Хэнтий аймагт ажиллах …
-
23 April
Олон жил дуншсан “Их тойрог” төслийн дэд станцыг ирэх долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Их тойрог 220кВ-ын Сонгино дэд станцаас 110кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110кВ-ын 44км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын танилцуулгыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ хүргэлээ. Тэрбээр “Их тойрог төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВА чадалтай дэд станц, 220 кВ-ын 5.8 км …
-
23 April
Нийслэлийн захын хүнсний дэлгүүрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна
Нийслэлийн захын хүнсний дэлгүүрүүдэд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил дутагдлууд нийтлэг байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо, Улаанчулуутын орчмын зарим хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулсан байна. Тус дүүргийн 5 хүнсний дэлгүүр хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд тухайн дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй …
-
23 April
“Мөнхийн тун” ХХК өдөрт 150 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэж буй “Мөнхийн тун” ХХК-ийн ажлын явцад хяналт тавьж, ажиллалаа. “Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт …
-
23 April
Үндэсний оношлогоо эмчилгээний төвд иргэд даатгалаар харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон “COVID-19” халдварын бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгаж ажиллалаа. Шинэ төрлийн коронавирусын халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй эмнэлгийн нэг бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг юм. Тус …
-
23 April
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК Петровис Групптэй хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлнэ
Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг …
-
23 April
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан гишүүн танилцууллаа. Коронавирус нь амьсгалын замын эд, эсийг гэмтээж, уушгины хатгалгаа …
-
23 April
Буриад Улс, Эрхүү мужид 1.0 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн тусламжаар өгнө
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзах үеэрээ коронавирусийн цар тахалтай тэмцэхэд нь зориулж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү мужид 1.0 сая ам.долларын мах махан бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэснийг дуулгалаа. Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг …
-
23 April
Гал унтраах үйл ажиллагаанд зориулсан стандарт, журмууд батлагдлаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар “Обьектын гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, “Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, “Гал түймрээс хамгаалах хүн нэг бүрийн хэрэгсэл гэх мэт байгууллагын стандартууд батлагдлаа. Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “Обьектын болон ой, хээрийн гал …
-
23 April
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 27 нам хандивын тайлангаа Төрийн аудитын байгууллагад ирүүлжээ
Төрийн аудитын байгууллагад 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор нийт 27 нам хандивын тайлан ирүүлсэн байна. Сонгуулийн жилийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс сонгуулийн жилийн гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хандив авсан, эсэх тухай тайлангаа сонгуульд оролцох намууд Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой байдаг. Энэ дагуу тайлангаа ирүүлсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл