Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.23/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй …
Yearly Archives: 2020
November, 2020
-
24 November
ШӨХТГ: “Саруул маркет”-д махны лангуу түрээслэгч нарт хоёр сая төгрөгийн торгууль оногдуулав
ШӨХТГ-ын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Ингээд өнөөдрийн буюу 11 сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлын мэдээг хүргэе. Хүчит шонхор зах өглөөний 9 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай …
-
24 November
Гал түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр /2020.11.24/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа барилгын В1 давхарт гал гарсан дуудлага 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход зоорийн давхарын үзелийн өрөөнд дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Барилгын 3 давхарт байсан 2 иргэн иргэнийг …
-
24 November
ЗТХЯ: Өнөөдөр төмөр замын ажилчид амьдардаг БГД-ийн 1, 4, 6, 24-р байрны иргэдээс шинжилгээ авна
“Ковид-19” халдварт вирус “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал болов. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдөр төмөр замын хэмжээнд 362 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Өнөөдөр төмөр замын ажилчид олноор …
-
24 November
М.Мөнхшүр:Нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, зарж байсан этгээдүүдийг илрүүллээ
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжин гарч буй гэмт хэрэг зөрчлийг Эрүүгийн цагдаагийн алба шалган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд фэйсбүүк хуудсанд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулан иргэдийг залилан мэхэлж байсан 35 настай Б, 33 настай У нарыг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, таслан …
-
24 November
А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 3, Сэлэнгэ аймагт 26 тохиолдол шинээр илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрсэн байна. Улаанбаатарын голомтод гурван хүнээс нэмж коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 54 болсон байна. Шинээр илэрсэн нэг дэх хүн нь Буянт-Ухаа хороололд амьдардаг …
-
24 November
Баянгол дүүрэг 6453 иргэнийг “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулжээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд Баянгол дүүрэгт “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 397 иргэн хамрагджээ. Тэгвэл түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 30 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сайн дурын шинжилгээг ӨЭМТ-ийн 11 цэг, түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд), 46 сургууль (Монголын Үндэсний телевизийн ард), 20 сургууль (Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард) зэрэг байршилд авч байна. Одоогийн …
-
24 November
Гал түймэр, гамшиг ослын дуудлагаас бусад асуудлаар шуурхай дуудлагын 101, 105 дугаар тусгай дугааруудад холбогдохгүй байхыг анхааруулж байна
Коронавируст халдвар дотоодод тархсаны улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Үүнтэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабт 18001105, 267355, дугаарын тусгай утас, Нийслэлийн Онцгой комиссын 18001200, 321731, 262985, Тээврийн цагдаагийн газрын 80401124, 93021124, Эрүүл мэндийн яамны 323002, 119 тусгай дугаарын утаснууд 24 цагаар ажиллаж, иргэдэд мэдээ …
-
24 November
“Сэтгэлийн дэм” тусламжийн аянд 410,000 юань цугларчээ
ӨМӨЗО-ны иргэн Цэнгэл гэх залуу монголын ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор “Сэтгэлийн дэм” аяныг БНХАУ-ын Эрээн хотод арваннэгдүгээр сарын 20-23-ны хооронд зохион байгуулжээ. Гурав хоногийн хугацаанд зохион байгуулсан тус аянд 206 хүн нэгдэж, 410,000 юань буюу 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ. Үүнд, бэлнээр 6766.5 юань, 1218 ширхэг гутал, 2232 ширхэг өвлийн хувцас, 104900 ширхэг амны хаалт, 189 хайрцаг …
-
24 November
Хяналтын постоор нэвтэрч байгаа иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүллээ
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын хэмжилзүй, холбоо, мэдээллийн улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар нар хамтран Арвайхээр суманд нэвтэрч байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгсэл, иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлийг хийх цахим аппликейшныг боловсруулан, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Энэхүү аппликейшныг нэвтрүүлснээр Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, зэрэг …
-
24 November
Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахаар бэлтгэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их …
-
24 November
Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа байгууллагуудаас 26,2 сая төгрөг хандивлав
“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа барилгын салбарын есөн байгууллагын ажилтан, алба хаагчид нэгээс гурван өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлалаа. Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгсөн юм. Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян …
-
24 November
Фото: Автобусны хяналтын ажилтан өдөр бүр автобусанд хяналт тавьж байна
Автобусны буудлын 86 эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр ажиллаж байна. Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авсантай холбогдуулан 86 автобусны буудлын эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр гарч нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суух, хүн хоорондын зай барих, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж байна.
-
24 November
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 хэм, …
-
23 November
Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл