Yearly Archives: 2020

November, 2020

  • 23 November

    Б.Ууганбаяр:Гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийг аппликейшнээр дамжуулан хянана

    ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 33 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр 146 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн …

  • 23 November

    Их Британи хөл хориогоо сулруулж, ойр дотныхонтойгоо Зул сар тэмдэглэхийг зөвшөөрнө

    Их Британийн эрх баригчид Зул сар гэхэд хөл хорионы дэглэмээ сулруулж, иргэд ойр дотныхонтойгоо нэг дор цугларч баяраа тэмдэглэхийг зөвшөөрөх төлөвлөгөө боловсруулжээ. Энэхүү төлөвлөгөөг Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр танилцуулах гэнэ. Уг шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр гурван өөр газар амьдардаг төрөл садан болон найз нөхөд уулзаж хамтдаа Зул сар тэмдэглэх боломж бүрдэх аж. Одоо хэрэгжиж байгаа хөл хорионы чанга дэглэм арванхоёрдугаар …

  • 23 November

    А.Амбасэлмаа: Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 11 хүнээс коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 3011 хүнд шинжилгээ хийсэн. Өчигдөр 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш нэмж 11 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатарын голомтод 11 хүнээс коронавирус илэрсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. Тусгаарлах ажиглах байранд …

  • 23 November

    Өнөөдрөөс эхлэн оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулна

    Оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах ажил энэ долоо хоногоос /2020.11.23/ эхэлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.  Яамнаас шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын судалгааг цахимаар авч байна. Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч өнөөдрийн …

  • 23 November

    Хэрвээ хөл хорио тогтоогүй бол нийслэл хотод бүртгэгдсэн голомтыг хумьж чадахгүйд хүрэх байсан

    Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоохоор үндэсний хэмжээнд хийгдсэн 4-р судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дөнгөж дөрвөн хувь нь л ямар нэг өвчлөлд өртөх эрсдэлгүй гэж гарсан. Энэ нь нөгөө талаас хүн амын дийлэнх нь суурь архаг өвчтэй буюу коронавирусийн халдварт өртсөн тохиолдолд эрүүл мэнд нь хүндрэх эрсдэлд орно гэсэн үг юм. Тиймээс ийм өндөр эрсдэлтэй …

  • 23 November

    Б.Буджаргал “Зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлт”-ийн тэмцээнд түрүүллээ

    АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал ганцаараа өрсөлдсөн юм. Тамирчин Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ. Энэ нь түүний дэлхийн хэмжээнд зохиогдсон Олон өдрийн …

  • 23 November

    Ж.Сандагсүрэн: Нийтийн тээврээр зөвхөн 13 чиглэлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид зорчино

    Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг цагийн хуваарийн энгийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэдийгээр нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон ч энэ нь зөвхөн 11 салбарын 13 чиг үүргийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм” гэдгийг …

  • 23 November

    Я.Содбаатар: Улаанбаатарт “түгжигдсэн”орон нутгийн иргэдийг ойрын хугацаанд шинжилгээнд хамруулж, буцаах ажлыг хийнэ

    Өчигдөр /2020.11.22/ ням гаригийн 12:00 цагт УОК-ын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар салбар хариуцсан УОК-ын гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж буй тодорхой хэд хэдэн асуултад тайлбар мэдээлэл өгснийг дэлгэрүүлэн хүргэе. ЭМ-ийн сайд …

  • 23 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 22 November

    Эрээн хотын ард түмэн “Сэтгэлийн дэм” тусламжийн аян эхлүүлжээ

    Монголчуудад  туслахаар  Эрээн хотод амьдардаг Цэнгэлт “Сэтгэлийн дэм”  аянг зохион байгуулжээ. Өглөө.мн сайт хамтран ажиллаж байна. Уг тусламжийг Нийслэлийн онцгой комиссын хамт олонд хүлээлгэн өгөхөөр боллоо. Цэнгэлт Хянгана аймгийн Жалайд хошуунд нутагтай.  Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байна. Өөрийн санаачлагаар  вичатаар уриалга дэвшүүлж 11 сарын 20 нд тусламжийн аянг эхлүүлжээ. Энэхүү сайн үйлсийн аянд ӨМӨЗО-ны Хөх …

  • 21 November

    Нийтийн тээвэр энгийн горим луу шилжлээ

    УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна” гэлээ.

  • 21 November

    МУИС-д сурдаг орон нутгийн харьяалалтай оюутнууд судалгаанд яаралтай хамрагдана уу

    Монгол Улсын Их Сургуульд орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд 119.mn сайтад хандан судалгаанд яаралтай хамрагдахыг тус сургуулиас мэдээллээ. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны 119.mn цахим хуудаст хандаж дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдах юм байна. Орон нутгийн харьяалалтай бүх оюутан тус судалгаанд хамрагдах шаардлагатай болохыг МУИС-иас анхаарууллаа.

  • 21 November

    Эхнэрээ хүзүү, хэвлий, гарын хэсэгт нийт найман удаа хутгалжээ

    Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн Т гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ найман удаа хутгалж, амь насыг нь хороосон байна. Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй амь насаа алдахаасаа өмнө өөрөө өгсөн гэх ба “Хүн хутгалаад байна” хэмээн цагдаад мэдэгджээ. Гэвч хохирогч олон тооны хутганы шарх авсан байсан тул өвчнөө даалгүй амьсгал хураасан байна. …

  • 21 November

    Өнөөдрөөс хүнсний түгээлтийг өдрийн цагаар хийнэ

    Нийслэл хотын хэмжээнд хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, хангамжийн түгээлтийг шөнийн цагаар явуулах тухай шийдвэрийг цуцалж, өдөр бүрийн 07.00 цагаас 17.00 цагийн хооронд түгээлт хийхээр болсон тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ. Түүнчлэн “Машины болон дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй 13 төрлийн байгууллагууд бий. QR кодны асуудлыг нэгдэх өдөр гэхэд бэлэн болгоно. Өнөөдрийн хувьд энэ кодны асуудал …

  • 21 November

    Халдварын эхний таван өдөр хамгийн аюултай

    Шотландын Сэнт Эдрюссийн их сургуулийн судлаачид SARC-CoV-2 коронавирус нь SARS-CoV болон MERS-CoV зоонозын вирусээс илүү хурдан тархаж буй онцлогийг судалжээ. “The Lancet” сэтгүүлд мэдээлснээр, КОВИД-19 халдвар авсан өвчтөнийг аль болох богино хугацаанд тусгаарлах шаардлагатай. Учир нь вирусний идэвхжлийн оргил үе халдварын эхний шинж тэмдэг илэрснээс таван хоногийн дотор тохиодог байна. Өөрөөр хэлбэл энэ үед өвчтөн халдвар тараах хамгийн аюултай байдаг …