Yearly Archives: 2020

November, 2020

  • 21 November

    А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. Дахин шинээр 21 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод тав, Сэлэнгэ аймагт тав, Дорноговьт 6, Орхонд 4 тохиолдол бүртгэгдлээ.Улсын хэмжээнд багц тохиолдол 142 болоод  байна. Задлан хэлбэл, Улаанбаатарт 38, Дорноговь аймагт 12, Сэлэнгэ аймагт 58, Орхон аймагт 16, Говьсүмбэр аймагт 1, Дархан-Уул аймагт 16 тохиолдол тус …

  • 20 November

    Видео:Дуучин С.Хишигжаргал “Намайг эзэмдэх чиний сэтгэл” дууг шинэчлэн дуулжээ

    “UBS” телевизийн “Universe Best Songs” тэмцээнд оролцож урлагт анх хөл тавьж байсан нэгэн бол дуучин С.Хишигжаргал юм. Тэмцээний шилдэгт шалгаран үлдэж “Мартагдашгүй намар-2”кинонд дүр бүтээсэн цагаасаа эхлэн олны танил болсон. Тэрбээр дуулах, жүжиглэхээс гадна телевизийн салбарт мөн хүч үзэн нэвтрүүлэг хөтлөх болсон билээ. Дуучин С.Хишигжаргал 2018 онд анхны бие даасан “Хатан зүрх” тоглолтоо хийснээс хойш олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдодоо …

  • 20 November

    Ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах заавар

    Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах зааврыг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайдын 2019 оны арванэгдүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн …

  • 20 November

    Кино сонирхогч танд санал болгох ТАВАН олон ангит кино

    Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлж, гэр бүлийн хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн найдвартай арга бол дархлаагаа дэмжиж, гэртээ байх. Тиймээс гэртээ байгаа нийт хүмүүстэй зориулан 2020 онд бүтээгдсэн драм, спорт, зөгнөлт, эротик, инээдмийн гээд өөр өөр жанрын, АНУ, Герман, Өмнөд Солонгос, Монгол улсад бүтээгдсэн таван олон ангит киног санал болгож байна. 1.QUEEN’S GAMBIT – БЭРСНИЙ НҮҮДЭЛ Улс: АНУ Он: 2020 Бүлэг: 1 …

  • 20 November

    Ипотекийн зээлтэй иргэдийн анхааралд

     Ипотекийн корпорациас мэдэгдэл гаргажээ.Уг мэдэгдэлд:Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлсэн тул Та бүхэн дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой. Ариг банкГоломт банкКапитрон банкТөрийн банкХаан банкХасбанкХудалдаа хөгжлийн …

  • 20 November

    Г.Сайханбаяр: Сэлэнгэ аймгаас коронавирусийн халдвар гадагшаа тархах эрсдэлгүй боллоо

    Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр мэдээлэл өглөө.  Тэрбээр “Сэлэнгэ аймгийн хэмжээнд 90 хувийн зогсолттойгоор үйл ажиллагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод УОК-ын долоон хүн, ХӨСҮТ-ийн найман хүн, ЦЕГ-аас 190 орчим алба хаагч дэглэм сахиулах үйл ажиллагаанд оролцож байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хот хорио цээрийн дэглэмийг өндөр түвшинд хангаж …

  • 20 November

    Л.Халтар: Баянгол дүүрэгт 47 мянган хүнийг шинжилгээнд хамруулна

    “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлын талаар хэлэлцэв. 15 мянга, 629 төмөр замчинд шинжилгээ хийхээр судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8900 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Халдварын сэжигтэй тохиолдол гарсантай …

  • 20 November

    COVID-19-ийн вакцин худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөс хүслээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бидний ашиг сонирхол, ардчилал, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд …

  • 20 November

    COVID -19 түргэвчилсэн шинжилгээ өгөх иргэд юу бэлдэх вэ

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст  халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс эхлэн /2020.11.19/ нийслэлийн хэмжээнд түргэвчилсан оношилгоо шинжилгээ авах цэгийг  102 болгож нэмэгдүүлжээ. Харин иргэд сайн дураар COVID-19 шинжилгээ өгөхөөс хоёр цагийн өмнө биеэ бэлтгэх шаардлагатай юм. Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас …

  • 20 November

    НМХГ:Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулсан

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний дэлгүүр болон түгээлт машинд хяналт шалгалт хийсэн байна. Тус шалгалтад   9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулахад  давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу  67.5 хувийг  газар дээр нь арилгуулжээ. Тухайлбал, -Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672282 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг  газар дээр нь устгуулсан. -Хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 9 нэр төрлийн 272 ширхэг хүнсний …

  • 20 November

    Хотоос 1238 тээврийн хэрэгсэл, 2599 зорчигч гарсан байна

    Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоодоор нэвтэрсэн 1031, хотоос гарсан 1238 тээврийн хэрэгсэл …

  • 20 November

    Та гаднаас гэртээ орохдоо дараах зүйлийг заавал анхаарай

    Covid-19-өөс үүдэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас Онцгой байдлын ерөнхий газрын гаргасан ард, иргэдэд сэрэмжлүүлсэн санамж, анхааруулгыг тухай бүрд нь танилцуулж буй юм. Энэ удаа УОК-ын Шуурхай штабаас иргэн Танд гадуур гарсан бол гэртээ ормогцоо гутал, гадуур хувцсаа тайлахдаа ямар зарчмыг хатуу чанд баримтлах тухай зөвлөмжийг хүргэх …

  • 20 November

    Б.Ууганбаяр: ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу 1094 хүнийг тусгаарласан

    ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр“Улаанбаатар хотод тусгаарлах байранд 1562 хүн, орон нутагт 720 хүн байна. Нийлбэр дүнгээр 2282 хүнийг тусгаарлах ажиглах байранд ажиглаж байгаа. Эдгээр хүмүүс гадаад улс орноос татан авалтаар ирсэн хүмүүс байна. Мөн ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон иргэдийг …

  • 20 November

    Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

    Өнөөдрөөс хүүхдийн мөнгийг олгож эхэллээ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно. Иргэн Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй. Хэрэв банкинд өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг бол Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын …

  • 20 November

    37 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 555 боллоо

    НИЙСЛЭЛ БОЛОН ТАВАН АЙМАГТ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭД БАЙНА ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Өмнөд Судан улсаас ирсэн 1 хүн гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн 1 жолоочоос халдвар илэрсэн. Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 555 боллоо.  Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд:  Улаанбаатарт 33Сэлэнгэ аймагт  51Дархан-Уул аймагт 16Дорноговь аймагт …