Сүүлийн 24 цагт коронавирусийн шинжилгээг 7,628 хүнд хийхэд 1,496-гийнх нь хариу эерэг гарлаа. Ингэснээр нийт халдварлагчдын тоо 139,284 болжээ.Харин таван хүн хорвоог орхисноор нас барсан нийт тохиолдол 680-д хүрсэн аж. Тэгвэл энэ хугацаанд 3,858 хүн эдгэж, илааршсан тохиол 107,524 болсон байна. Одоогийн байдлаар эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй 12,189 хүний 192 нь маш хүнд, 1,004 нь хүнд, 3,470 нь хүндэвтэр, 7,523 …
Yearly Archives: 2021
July, 2021
-
12 July
Лондонд цагдаа нар, хөл бөмбөгийн фанатуудтай мөргөлджээ
Лондоны цагдаагийн алба хаагчид “Евро-2020”-ын шувтаргын тоглолт болсон өдөр буюу ням гарагт хөгжөөн дэмжигчидтэй мөргөлдөх үеэр гэмтсэн байна. “Харамсалтай нь энэ үеэр манай 19 алба хаагч гэмтэж бэртлээ” гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдэв. Мөн тус байгууллагаас шигшээ тоглолтыг сайхан сэтгэл, тайван байдалтай үзсэн найрсаг олон арван мянган хөгжөөн дэмжигчдээ талархал илэрхийлээд, тоглолтын дараа саатуулагдсан хүмүүсийн тоо өсөж, 49 болсныг онцоллоо. Цагдаа …
-
12 July
Б.Очирбат:Баяр наадмын өдрүүдэд архины шалтгаант ходоод гэдэсний цочмог өвчлөл нэмэгддэг
Энэ жил коронавирусийн тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Улсын баяр наадмаар ес хоног бүх нийтээрээ амрахаар болсон. Олон хоногийн амралтын үеэр эмнэлгүүдийн амбулаторийн тусламж үйлчилгээ зогсдог бөгөөд энэ үед бүх шатны эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасаг хамгийн их ачаалалтай ажилладаг. Энэ удаад УГТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Очирбаттай ярилцлаа. -УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасаг цар тахал дэгдсэн энэ үед …
-
12 July
Товчоогоор гарч буй жолооч нарт хүүхдийн суудлын бүс тохируулагчийг өгч байна
22-ын товчоогоор гарч буй жолооч нарт аюулгүй зорчих зөвлөмж мэдээллийг өгч, хүүхдийн суудлын бүс тохируулагчийг тарааж байна. Улаанбаатар хотоос орон нутаг зорчих иргэдийн хөдөлгөөн их байна. Тээврийн цагдаагийн албанаас “Ирээдүйгээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ буюу аяныг өрнүүлээд байгаа ба Тоёота Монголиа компанитай хамтран “Аюулгүй, Аз жаргалтай” уриан дор товчоодоор нэвтэрч буй жолооч нарт зөвлөмж мэдээлэл өгч, хүүхдийн суудлын аюулгүйн бүс …
-
12 July
Өнгөрсөн хоёр хоногт зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 518 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 316 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 2 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүн амь хохирсон байна. Нийслэлд 2021.07.10-ны өдрийн 02:00 цагийн орчим Баянзүрх …
-
12 July
Гадаадад суугаа монголчууд аян өрнүүлж 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг хандивлалаа
АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багажийг өнөөдөр хандивлалаа. Хандивын аппаратыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч хөдөө орон нутагт хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдлээ. Арга хэмжээнд “Говь сан”-гийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганхуяг, Т.Батжаргал, “Говь сан”-гийн Монгол дахь төлөөлөгч Э.Гантулга …
-
12 July
Фото: Наадмын нээлт “Би монгол хүн” сэдвийн дор зохион байгуулагдлаа
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулсан.Гэхдээ наадмын нээлтийг иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр өчигдөр /2021.07.11/ үзэгчдийн хүртээл болголоо. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг Монгол …
-
12 July
Г.Алтаншагай: Шүүмжлэх маш амархан, гэхдээ үүний цаана ямар их сэтгэл, хөдөлмөр байдгийг битгий мартаарай
Энэ жилийн баяр наадмыг хойшлуулж, баяр наадамд зориулан бэлтгэсэн “Би монгол хүн” контентийг өчигдөр олон нийтэд цацсан. Энэ үеэр Жүжигчин Г.Алтаншагай Буриад ардын дуу дуулахдаа сарлаг унасан нь иргэдийн шүүмжлэл дагуулж байгаа юм. Тэгвэл тэрбээр энэхүү шүүмжлэлтэй холбоотой өөрийн байр сууриа фейсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно payday loans are short-term …
-
12 July
Аргентинчүүд “Копа Америка”-д 15 дахиа түрүүлж, Л.Месси шилдэг довтлогч, тоглогчоор шалгарав
Бразилын Рио-де-Жанейро хотын “Маракана-Марио Филью” цэнгэлдэх хүрээлэнд “Копа Америка”-гийн шигшээ тоглолт боллоо. Аваргын төлөө Лионель Мессигээр ахлуулсан аргентинчүүд талбайн эзэдтэй өрсөлдөн, 22 дахь минутад Анхель Ди Мариягийн оруулсан бөмбөгний ачаар тус тэмцээнд 15 дахиа түрүүлэн, Уругвайн дээд амжилтыг давтжээ. Сонирхолтой нь энэ нь Л.Месси шигшээгийнхээ бүрэлдэхүүнд хүртсэн анхны цом аж. Тэрээр өмнө нь 2014 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж, …
-
12 July
“Евро-2020”-ын аваргаар Итали, мэргэн буучаар К.Роналду тодорлоо
“Евро-2020”-ын аваргаар Итали, мэргэн буучаар К.Роналду тодорлоо “Евро-2020”-ын сүүлчийн тоглолт Лондон хотын 90,000 хүний суудалтай алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болов. Уг тоглолтыг 67,173 хүн цэнгэлдэх хүрээлэнд үзсэн нь нийт суудлын 75 хувийг эзэлжээ. Тоглолтын хоёр дахь минутад оруулсан Английн шигшээгийн 26 настай хамгаалагч Л.Шоугийн бөмбөг Европын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтуудын хамгийн хурдан гоолоор бүртгэгдсэн аж. Харин 67 дахь минутад …
-
12 July
Замын-Үүд суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоон “Нэг өрх – Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж байна. Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал …
-
12 July
ГБХЗХГ:Бооцоот уралдаан зохион байгуулахыг завдсан уяачдад зохих шаардлагыг тавьж, таслан зогсоолоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд хүүхэд хамгааллын хяналтын эргүүлийг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулж байна. Өчигдөр /2021.07.11/Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, хүүхдийн эрхийн улсын байцаагчид болон Нийслэлийн ГБХЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, …
-
12 July
Б.Ядамжав: Урьдчилан сэргийлэх ажиллагаанд морьд ашиглаж эхэлсэн нь Монгол ахуй, соёлоо түгээн дэлгэрүүлэх давхар зорилготой
Завхан аймгийн Онцгой байдлын газар нь гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажиллагаанд морьд ашиглаж эхэлсэн байна. Тус газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Б.Ядамжавтай ярилцлаа. –Морьдыг урьдчилан сэргийлэх ажиллагаанд ашиглах санаа хэрхэн төрөв. Морьд яг ямар үүрэг гүйцэтгэж байна? – 2012 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува Улс дахь Ерөнхий газарт зохион байгуулагдсан …
-
12 July
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Их …
-
12 July
Rudimentary Factors Of thc and cbd – The Inside Track
In addition to omega-three and omega-6 fatty acids, hemp oil incorporates gamma-linoleic acid (GLA). All of these good fat” have an array of confirmed and potential advantages. In case you live in a state with authorized marijuana, you’ll have entry to state-licensed dispensaries, which are required to test the efficiency and purity of their CBD merchandise. Consuming hemp seed oil …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл