Monthly Archives: November 2023

November, 2023

  • 27 November

    Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагсдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдийг цахим болон бусад орчин дахь …

  • 27 November

    Хуульчийн цаг: Барилгын ажил гүйцэтгэх ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудлын тухай

    Өмгөөллийн “Хаш энд Маргад партнерс” ХХН-ийн Өмгөөлөгч, Ахлах хуульч Б.Оюунзул  Барилгын ажил гүйцэтгэх олон улсын жишиг  ФИДИК гэрээний тухай тайлбарлаж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарт томоохон төсөл хөтөлбөр олноор хэрэгжиж буй өнөө үед захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, санхүүжүүлэгч, даатгагчдын хоорондын харилцаанд ФИДИК-ийн жишиг гэрээний дагуу гэрээ, хэлцэл байгуулагдах болсон. Фидикийн гэрээ байгуулахтай холбоотой гэрээний талуудад …

  • 27 November

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2024 оны төсвийн төслийг өргөн барилаа

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболдод “Дүүргийн 2024 оны төсвийн төсөл”-ийг өргөн барилаа. Мөн “Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт”, “Дүүргийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө”, ”Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Дүүргийн 2023 оны төсөвт  өөрчлөлт оруулах тухай” болон “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө”-ний төслийн хамт …

  • 27 November

    Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийлээ. Уулзалтад газар тариалан, хөдөө аж ахуй, мах, сүүн болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав, баглаа боодол зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарын …

  • 27 November

    “Чингис хаан” одонт, Морин хуурын чуулга Шанхай хотноо “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулав

    Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав. Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул …

  • 27 November

    Өсвөрийн хийл хөгжимчдийн олон улсын нээлттэй V уралдаан боллоо

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагддаг “ӨСВӨРИЙН ХИЙЛ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ V УРАЛДААН” 2023 оны 11-р сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус уралдаанд Ерөнхий боловсролын 5-17 насны 109 хүүхэд нас, насны ангиллаар Улаанбаатар хот, орон нутаг, Бразил улсаас ирж оролцсон байна.

  • 27 November

    Д.Тогтохсүрэн: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.27/ болж,  хоёр асуудлыг хэлэлцлээ. Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн мэдээллийг сонсож, шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн барилгын асуудлаар асуулт асууж, тодруулав. Өвөлжилт, мах бэлтгэл, шатахуун нийлүүлэлт, эрчим хүчний хангамжийн асуудлаар гишүүдээс ирүүлсэн асуултын хүрээнд УИХ-ын чуулганы пүрэв гараг буюу /2023.11.30/-ны өдрийн хуралдаанаар Засгийн …

  • 27 November

    Б.Энхбаяр: Нүүрсний сонсголд Б.Ганхуяг, Ц.Элбэгдорж нар гэрчээр оролцоно

    Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын товыг тогтоолоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нүүрсний сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Эхний үе шат 12-р сарын 04-08, хоёр дахь үе шат 12-р сарын 18-22-ны өдрүүдэд болно. Сонсголд  175  иргэн гэрчээр оролцоно. Тухайлбал, …

  • 27 November

    Нүүрсний сонсголыг 12-р сарын 4-нд зохион байгуулна

    Нүүрсний хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр, 11 цаг 32 минутад эхэлж “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Төслийн талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Эхний …

  • 27 November

    Озеки Киришима Б.Лхагвасүрэн мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүллээ

    Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озеки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2 дахь удаагаа түрүүлснээр Монгол сүмочдын 100 дахь түрүүг авлаа. Тэрээр 2023 онд 62 давж хамгийн олон даваа авсан бөгөөд энэ зиндаанд түрүү авсан бөхчүүдээс Озеки цолтой анхны сүмоч болж байна. Монголчууд Асашёрю аварга анх түрүүлсэн 2002 оны “Кюүшү Башё”-гоос хойш 21 жилийн дараа 100 дахь …

  • 27 November

    Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг болно

    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, …

  • 27 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг …

  • 27 November

    Нүүрсний түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголын товоо зарлана

    Нүүрсний хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдана. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр …

  • 27 November

    Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна

    Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө. “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг. Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн …

  • 27 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй уулзалт хийж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа  хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийж байна. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх …