Yearly Archives: 2023

December, 2023

  • 27 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна. 2023 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 …

  • 26 December

    Монгол бичгээр уран тансаг бичдэг байлдагч Б.Алтаншагай

      Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад урлаг, спортын олон талын авьяастай хугацаат цэргийн алба хаагчид олон бий. Цэргийн албанд тэдний авьяас чадвар улам хөгжүүлж, магадгүй ажил амьдралынх нь зорилго, хүсэл тэмүүлэл болтол нь “өнгөлж” дэмжсээр иржээ. Хугацаат цэргийн албаа хааж байхдаа тив дэлхийн аварга, урлаг соёлын тод төлөөлөл болон гялалзсан түүх, баримт ч олон сон.    Энэ жишгээр Зэвсэгт хүчний 120 дугаар …

  • 26 December

    Нийгмийн халамж үйлчилгээг найман жилийн хугацаанд хууль бусаар авсан иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд 322 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 137, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Авлига, албан тушаалын …

  • 26 December

    Боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Д.Ганбаяр алтан медаль хүртлээ

    Онцгой байдлын байгууллагаас  ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа хоёр алба хаагч боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх болон Иргэний хамгаалалтын академийн сонсогч, суралцагчдын дунд болсон боксын нээлттэй тэмцээний 63.5 кг-ийн жинд III дамжааны курсант Д.Ганбаяр алт, I дамжааны курсант, дэд ахлагч Н. Мөнхжаргал мөнгөн медалийн эзэн …

  • 26 December

    Гацуур модны гэрлэн чимэглэлийг удаан хугацаагаар асаахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоо, нийт 102 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, …

  • 26 December

    Харшийн сүлд модны наадам боллоо

    НЗДТГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил  бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам 65 дахь жилдээ боллоо. Арванхоёрдугаар сарын 25-30-ны хооронд үргэлжлэх тус наадамд оролцож буй хүүхдүүд үе тэнгийн найзуудтайгаа баяр хөөр, дуу бүжгээр дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж байна.    

  • 26 December

    Дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээнэ

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуйн салбарт өндөр амжилт үзүүлсэн хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнадаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Дуучин …

  • 26 December

    Цэнхэр дэвсгэртэй дугаарыг алдаатай хэвлүүлж замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн жолоодох эрхийг гурван сараар хасжээ

    Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2023.12.18-наас 22-ны өдрүүдэд) 29,353 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 135 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 47, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1, Хүрээлэн байгаа орчны …

  • 26 December

    Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна

    Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн. Харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна байгаа гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.    

  • 26 December

    Нийслэлийн хэмжээнд хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглолоо

    ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна. Иймд өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл …

  • 26 December

    “Ган үзэг-2023” наадмын шилдгүүд тодорлоо

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2023” оны тэргүүн наадмын ёслолын үйл ажиллагаа өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ажилтан албан хаагч, 380 сэтгүүлч оролцсон энэ өдрийн баярын  чимэхэд БНХАУ-ын өмнөд мужид ургадаг байгалийн жимсийг 100 хувь органик аргаар шахаж, савалдаг “Жимсээ ч иднэ, жүүсээ ч ууна” уриатай “PU …

  • 26 December

    “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээ өдөр бүр Сүхбаатарын талбайд болно

    Шинэ жилийн баярыг угтан НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ” уриан дор “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээг зохион байгуулж буй. Тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 24-30 хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18:00 цагаас болох юм. Өчигдөр  этник үдэш сэдвийн хүрээнд Улаанбаатар театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар уран бүтээлээ толилууллаа. Мөн төв талбайд “Christmas market” буюу шинэ жилийн худалдаа, …

  • 26 December

    Зурхай:Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын билгийн тооллын 15. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2023 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.  Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, …

  • 25 December

    Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт “ АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа

    Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын  Vainer компанитай хамтран өнөөдөр /2023.12.25/ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээнд  шаардлагатай  “АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа. “АLL IN ONE” дэлгэцтэй  компьютер хандивлах арга хэмжээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн М.Түвшинбаяр, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал, БНСУ-ын …