Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
5 March
Р.Дагва: Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатарыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь
Өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хүлээн авсан НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа. -Таны нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ? -Би өөрөө Улаанбаатар хотод төрж, өссөн. Харин аав минь Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Их олон жил тээврийн жолооч хийсэн. Ээж минь нярав хүн бий. Ер нь ажилчин гаралтай гэж хэлэхэд болно доо. Хүүхэд насаа …
-
5 March
Ebarimt систем дэх иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй гэв
Иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа татварын нэгдсэн систем ebarimt.mn-д бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголт болон сар бүрийн урамшууллын сугалаанд оролцдог. Өчигдөр орой буюу /2019.3.4/-ний орой уг системд иргэдийн бүртгүүлсэн байсан төлбөрийн баримтын дүн 0 болсон, зарим дүн нь буурсан зэрэг өөрчлөлт орсон талаар цахим орчинд мэдээллээ. Харин энэ асуудал дээр Татварын ерөнхий газраас тайлбар өглөө. Тэрээр “Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас …
-
5 March
Дэвид Бекхэмийн хүрэл хөшөөг босгожээ
Английн хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэмийн хүрэл хөшөөг “Мэжор” лигээс Лос-Анжелес Галакси цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд босгожээ. Дэвид Бекхэм “Мэжор” клубт 2007-2012 онуудад тоглож байсан бөгөөд “Мэжор” лиг түүхэндээ анх удаа тоглогчдоо хөшөө босгосон нь энэ юм. Хөшөөний нээлт гуравдугаар сарын хоёронд “Мэжор” лигийн шинэ улирлын нээлтийн тоглолтын өмнө болсон бөгөөд уг арга хэмжээнд Дэвид Бекхэм эхнэр Виктория Бекхэмийн хамт оролцсон байна. …
-
5 March
Г.Занданшатар:Эдийн засгаа солонгоруулах шаардлага үүсээд байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.03.04/ Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. Тэрээр,хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг ОУВС-аас улирал тутам хийх бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 6 удаагийн үнэлгээг …
-
5 March
Энэ сард 3, 8-аар төгссөн дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө
Тээврийн хэрэгслийн улсын дугаар 3, 8-аар төгссөн автомашин эзэмшигч жолооч нар гуравдугаар сард багтан татвараа төлнө. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг билээ. 1,6 тоогоор төгссөн бол …
-
5 March
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад долоон удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн. Түүнчлэн 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй …
-
5 March
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …
-
4 March
Монголын Оюутны эрхийн өдөр 98 шинэ гишүүн МАН-д элслээ
Өнөөдөр Монголын Оюутны эрхийн өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо 98 шинэ гишүүн Монгол Ардын Намд элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. НАМОХ нь нийгмийн ардчилсан үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон …
-
4 March
Монгол Улс хөгжлийн хурдасгуур том төслүүдээ Торонтод танилцууллаа
Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхай чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. Тус чуулга уулзалт 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд уулзалт, үзэсгэлэнд ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн оролцож байгаа аж. Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн. Энэ жил PDAC-2019-д …
-
4 March
БНСУ-ын визний материалыг нарийвчлан шалгахаар болжээ
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өдөрт 700-800 хүн виз мэдүүлж байгаа аж. Мөн сар бүр БНСУ-ын хилээр нэвтэрсэн иргэдийн 500 орчим нь хууль бусаар оршин суухаар тэндээ үлддэг байна. Тиймээс визний материалыг илүү нарийвчлан шалгах шаардлага тулгарч байгаа аж. Тиймээс виз мэдүүлж буй монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш …
-
4 March
Монголын хоккейчид Малайзын шигшээг хожлоо
Малайзын нийслэл Куала-Лампур хотноо “Asian challenge cup” тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шайбтай хоккейн эрэгтэй шигшээ баг өчигдөр орой эхний тоглолтоо эзэн орны багтай хийж 9:5-аар хожлоо. Энэ удаагийн “Asian challenge cup” тэмцээн гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн Манай залуус дараагийн тэмцээнээ өнөөдөр 20:30 цагт Сингапурын шигшээ багтай хийнэ.
-
4 March
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсан газруудад урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан шар усны үер буух эрсдэлтэй байна. Иймд цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмынхоо цасыг зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас …
-
4 March
МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа. Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүллээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ. 57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкаса, Косовогийн Нора Гякова нарын араас гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт байна. Мөн 63 …
-
4 March
Нөхөн сонгуульд улс төрийн 29 нам оролцох боломжтой
Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2019 оны 6 дугаар сарын 29-нд явуулахаар болсон . Уг сонгуульд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 намаас 29 нам оролцох боломжтой байгаа аж. Улсын дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолоор “Ард түмний олонхийн засаглал” нам, мөн өдрийн 03 дугаар тогтоолоор “Их эв” намыг бүртгэсэн тул …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл