Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна. Тус ажлын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан, дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхлээд байна. …
Мэдээ мэдээлэл
November, 2018
-
21 November
НОБГ-ын алба хаагч Х.Ганзориг таван ханатай гэртэй боллоо
НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сантехникийн сласерь Х.Ганзоригт “Голомт банк”, “Бласт” ХХК-аас таван ханатай гэр өгөв. “Голомт банк”, “Бласт” ХХК-ийн хамт олноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү нэг алба хаагчийг иж бүрэн гэртэй болгосон юм гэж НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс мэдээлэв.
-
21 November
АН-ын генсекийн чиглэл УИХ дахь АН-ын бүлгээ хоёр хуваалаа
Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын генсек Ц.Туваан өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих чиглэл өгсөн тогтоол гаргажээ. Гэвч үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн 4:5 гэсэн харьцаагаар хоёр хуваагдаад байна. Учир нь Эрдэнэтийн 49 хувийн луйвар зэрэг том …
-
21 November
Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно
Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.21/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно. Энэ сарын 7-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу тэдний хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг энэ сарын 21-ний 10.00 цагт хийхээр товлосон юм. Өнөөдөр …
-
21 November
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 …
-
20 November
Таван настай хүүг аварсан алба хаагчдыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зарим алба хаагч нарыг шагнаж урамшууллаа. Таван настай Т-г хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн …
-
20 November
Нийслэлийн өрхийн эмч нарын ажил мэргэжлийн уралдаан боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ дагуу өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, эмч, ажилчдын эрэмбэлэн ангилалт, эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны “Үйл ажиллагааны нэгдсэн удирдамж батлах тухай” А/56 дугаар тушаал …
-
20 November
Богд Жавзандамба хутагтын хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь хосгүй үнэт үзмэрүүдээ дэлгэхээр болжээ.Энэ сарын 23-нд “Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэл, XVII-XX зуун” нэртэйгээр үүдээ нээх үзэсгэлэнд 90 гаруй бүтээлийг сорчлон хүмүүст толилуулах юм байна. Музейн сан хөмрөгт хадгалагддаг бүтээлүүдээс Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг.
-
20 November
Д.Лүндээжанцан ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өчигдөр (2018.11.19) Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулалтын хорооны дарга Андрей Александрович Клишас тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа,О.Содбилэг, Д.Эрдэнэбат, Б.Энх-Амгалан нар байлцав. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан уулзалтын эхэнд, хоёр улсын харилцаа болон …
-
20 November
Олимпын гудамжийг нарны замтай холбох түр зам нээв
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Олимпын гудамжийг Нарны замтай холбох түр зам өнөөдрөөс эхлэн ашиглалтад орлоо. Иргэд, жолооч нар Нарны зам Таван богд Тоёота төвийн баруун талын шинээр гаргасан түр замаар Олимпын гудамж, Юнескогийн гудамжны авто замд зорчих боломжтой болж байна. Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хүйтний улиралд зогсож байгаа тул түр замыг нээжээ. Уг зам 2019 оны …
-
20 November
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голд 5-15 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 10-25 …
-
20 November
Г.Намуун:Монголбанк 2318 зээлдэгчид 160 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагч Г.Намуунтай ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар олон нийтээс тавьсан асуултуудтай холбоотойгоор ярилцлага хийлээ. Ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү. Монголбанк, Засгийн газраас 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 237 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан банкуудад олгоод байна. Энэ нь Монголбанкны …
-
20 November
Улайдаггүй Б.Ундармаа
Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүн дотор Б.Ундармаа муухай харагдаж байна. Өөрийн хөрөнгө нь 128 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй,арилжааны “Капитал” банктай, “Бишрэлт”, “Wellmart” сүлжээ дэлгүүртэй түүний сэтгэл дундуурхан л байдаг бололтой. УИХ-д анх удаагаа суусан Б.Ундармаа ЖДҮ сангаас зээл авсан нь ил гарснаас хойш төрөөс авсан бүх хөрөнгөнүүд нь даган задарч жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан болохыг олон нийт …
-
20 November
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг чөлөөлжээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Төрийн албаны зөвлөлөөс чөлөөлөх санал хүргүүлсэн байна. Б.Бат-Эрдэнийг 2018 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилж байжээ. Тэрбээр МАН-ын НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан …
-
20 November
Дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлд иж бүрэн гал тогоо бэлэглэжээ
“Боловсрол” телевиз, үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” компанитай хамтран хүргэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорсон дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлийг дэмжин иж бүрэн гал тогоо бэлэглэжээ. “Гал тогоо” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэлсэн цагаас хойш 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гал тогоог нийт дөрвөн айлд бэлэглэсэн байна. Тус нэвтрүүлгийн дөрөв дэх гал тогоог дуучин Наагийн буюу Н.Наранбаатар “Боловсрол” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл