Энтертайнмент

April, 2022

  • 13 April

    “Энэ цагийн илгээлтийн эзэд” реалити шоуны ялагч таван хошуу мал гардан авчээ

    Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний Малчин телевиз малчны амьдрал, нүүдэлчин ахуй, уламжлалт соёлыг орчин цагийн залууст сурталчлан таниулахаар “Энэ цагийн илгээлтийн эзэд”реалити шоу нэвтрүүлгийг санаачлан бүтээжээ. Нэвтрүүлгийн оролцогчид Хэнтий аймгийн Биндэр суманд 14 хоногийн туршид хавар цагийн бэрхшээлтэй нүүр тулж малчин айлын өдөр тутмын ажилд гар бие оролцсон байна. Малчдын залуу халаа багасаж хүүхэд залуус нь хот суурин …

  • 7 April

    Монгол Улс “Экспо Дубай 2020” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэн 2021 оны 10 –р сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл 183 хоногийн турш үргэлжилж, өндөрлөлөө. Үзэсгэлэн “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, …

  • 6 April

    “Гэгээн Муза-16” наадмын Драмын жүжгийн төрөлд “Анна Каренина” жүжиг нэр дэвшлээ

    Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” олон улсын театрын наадам энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Наадамд өрсөлдөх уран бүтээлчдэд “Нэр дэвшигчийн гэрчилгээ” гардуулах арга хэмжээ өчигдөр /2022.04.05/ зохион байгуулагдлаа. “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри …

March, 2022

  • 31 March

    Тод өнгийн хувцсыг хэрхэн зохицуулж өмсөх вэ?

    2022 оны хамгийн чухал трендүүдийн нэг бол хурц тод өнгө билээ. Харин тод өнгийн хувцсыг хэрхэн бусад хувцастай хослуулах талаар эсвэл яг яаж өмсөхөө хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл тод өнгийг ямар өнгө, материал, загвартай зохицуулж өмсөж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Хар өнгөтэй хослуулах Энэ хаврыг тодорхойлох өнгө бол тод ногоон өнгө юм. Шууд нүдэнд тусахуйц хурц өнгө учир …

  • 29 March

    Хөсөгтөн хамтлаг 2022 оны аялан тоглолтоо эхлүүллээ

    Хөсөгтөн хамтлагийн 10 жилийн ойдоо зориулан Францын “Buda Musique” болон “Routes Nomades” хөгжмийн лэйблтэй хамтран бүтээсэн “Жангар” цомог гарсан даруйдаа Европын нэр хүндтэй хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн билээ. Цар тахлаас болж хойшлогдсон аялан тоглолт 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Франц, Люксембург, Швейцар, Бельги улсын хотуудаар үргэлжилж байна. Жангар цомог нь дараах жагсаалтуудыг тэргүүлж хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авчээ. …

  • 24 March

    “Мөнгөн мод-2021” наадмын шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” – ын хүрээнд жил  бүр уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг билээ. Тэгвэл 2021 оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл тодруулах “Мөнгөн мод”  шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2022.03.23/ Дуурь, …

  • 17 March

    А.Бөртө-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав

    “Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр өглөө эхэллээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа уран нугараач А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр эцсийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулав. Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон хэлний …

  • 16 March

    А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс”-ийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэр үзүүлнэ

    “Дэлхийн мисс-2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт маргааш АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 130 гаруй орны мисс өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтад 40 орны гоо бүсгүйчүүд үлдээд байна. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцож байгаа мисс А.Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээрээ “Авьяас” үзүүлбэрийн ялагч болж “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ. Финалын шатанд …

  • 15 March

    Магваны Эрдэнэбат: Уран бүтээл бүр өөрийн хувь заяатай, замналтай

    Уншигч олонд “Хөлгүй цэнхэр нуур”, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороо” тэргүүтэй ном, “Хөлгүй цэнхэр нуур, “Би нар”, “Гэргий” уран сайхны кино, “Сэтгэл мэднэ”, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит кино, “Хүйтэн сэтгэл”, “Хүний үнэр” телевизийн жүжиг зэрэг олон арван зохиол бүтээлээрээ оюуны таашаал хүртээж, ухаарал хайрласан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Программын нэгдсэн захиргааны дарга …

  • 14 March

    “Нарны садан” уран сайхны кино энэ сарын 17-нд нээлтээ хийнэ

    UBS телевиз, PickPack болон White Arch Studios, UB Pictures-ийн хамтын бүтээл “НАРНЫ САДАН” уран сайхны кино 3-р сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар СТА …

  • 14 March

    Б.Халиун: Би өөртөө “чи ялагч” гэж бат итгүүлж чадсан

    Загварын салбарын шилдгийг тодруулдаг America’s Next Top Model нэвтрүүлгийн албан ёсны эрхтэй монгол хувилбар 3 дахь улиралдаа “The Models” нэртэйгээр 2021 онд бүтээгдсэн билээ.Нэвтрүүлэгт оролцсон 22 үзэсгэлэнт охидоос зан чанар, ур чадвар, эрдэм мэдлэгээрээ онцгойрсон нэг оролцогч нэвтрүүлгийн ялагч болж, Монголын Дараагийн Топ Модель хэмээх алдрыг хүртсэн юм. Тэр хүн бол Ханна буюу Халиун. Ингээд “The Models” нэвтрүүлгийн ялагч, загвар …

  • 11 March

    Найруулагч М.Батболдыг Ф.М. Достоевскийн медалиар шагнахаар болжээ

    “Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг “Агуу зохиолч Ф.М. Достоевскийн медаль” -иар шагнахаар болжээ. ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” хэмээх энэхүү медалийг улс орондоо Ф.М. Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж буй ажээ. Найруулагч М.Батболд Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн …

  • 9 March

    Жүжигчин Г.Ундармаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа; ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар; …

  • 3 March

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улс үзэсгэлэнгээ гаргана

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022 FIFA World Cup/ 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18-ны өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдана. Энэ үеэр хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүс бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх “On the …

  • 1 March

    Болгар улс дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцлоо

    Болгар Улсын Аялал жуулчлалын яамны ивээл дор 38 дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хэвийн амьдрал руу эргэж очье!” уриан дор  хоёрдугаар дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Софи хотноо зохион байгуулагдлаа. Нийт 20 улсын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон уг үзэсгэлэнд Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, …