May, 2024

  • 7 May

    “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тус хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй хугацаанд гацсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд …

  • 7 May

    Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

    Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ. Засварын ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийнэ. Мөн хэвтээ болон босоо …

  • 7 May

    Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна

    Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. “E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг …

  • 7 May

    “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа

    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм. Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот байгуулалтын …

  • 7 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 180 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Энэ хүрээнд Монгол орны хангай, говь болон говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах, …

  • 7 May

    У.Хүрэлсүх: Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт”, “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар чуулганыг нээж үг  хэлэхдээ, морин хуураа хөгжүүлэн дэлгэрүүлэх их үйлсийг бүх …

  • 7 May

    Х.Нямбаатар: Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй

    Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх асуудлаараа тайлбар өглөө. Тэрбээр “Сонгууль болох гэж байна. Хотын дарга сонгуульд мөнгө босгох шаардлагатай гэх яриа миний чихний хажуугаар маш олон сонсогдож байна. Хүний нэр барьж хулгай хийхгүй шүү, нөхөд өө. Ялангуяа, миний нэрийг барьж хэн нэгнээс янз бүрийн хандив, хулгайн мөнгө босгохгүй шүү. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Хотын даргаар ажиллах …

  • 6 May

    Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зүйн орчин бүрдсэн

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлд авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хотын дарга авто замын бүтээн байгуулалт, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, авто замын чанар, насжилтыг сайжруулах асуудлаар холбогдох албаныханд хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Харин авто зам, замын байгууламжийн засвар гүйцэтгэгч компаниудын төлөөлөл зарим …

  • 6 May

    Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгууллаа

    Гадаад Улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгууллаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.             Элчин сайдын яам Анкара …

  • 6 May

    “Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа

    Эрүүл мэндийн салбарын цахимжилт нь иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн нэгдсэн бодлого, шийдвэрт эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой. Тиймээс төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт- цахим эрүүл мэнд” сургалтад нийслэлийн бүх дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдах юм. Өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа. …

  • 6 May

    Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 5-р сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр, Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд голчлон анхаарч ирснийг дурдаад, суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ …

  • 6 May

    Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

    Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, …

  • 6 May

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы 5-р сарын 3-ны өдрийн  нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон …

  • 6 May

    Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлүүлэн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2024 …

  • 6 May

    Япон улсад зохион байгуулагдсан “GO MONGOLIA” арга хэмжээг 15.000 орчим хүн үзэж сонирхжээ

    Монгол Улсын Засгийн газраас 2023 – 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан ба уг ажлын хүрээнд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон гэсэн 4 оронд “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” /always moving/ уриан дор Монгол Улсыг сурталчлах “GO MONGOLIA” арга хэмжээг зохион байгуулав. Монгол Улс 2023 онд түүхэндээ хамгийн их буюу 651061 жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам долларын орлого олсон юм. …