Жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн урамтай сайхан барилдсаар дэлхийн дэвжээнээс хоёр дахь хүрэл медалиа зүүв. Манай бөх нэгийн даваанаас Шинэ Зеландын К.Кристи, Европын аварга Израиль бөх Т.Нельсон Леви, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын Ж.Климкаит нарыг дараалан ялж, хагас шигшээд шалгарсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ху Ми Миг буулгаж …
Мэдээ мэдээлэл
May, 2023
-
9 May
Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно
Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн зарим уулзвар, замд хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэмжээ авч буй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон. Харин урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө. Улаанбаатар …
-
9 May
Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ
Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно …
-
9 May
Б.Лхагвадулам: Нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэхэд шалгагч нарт хэрүүл хийхээс өөр мэдэл алга
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлээс томоохон бодлого хэрэгжүүлэн ажиллаж буй. Тухайлбал, хотын удирдлагууд үе шаттайгаар арга хэмжээ авч, автобуснуудыг шинэчлэхээс гадна иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, санал солилцож байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн …
-
9 May
“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, …
-
9 May
Б.Батцэцэг: БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоож, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь айлчлалын зорилго байлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын нь үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийсэн юм. -Гадаад харилцааны сайд Таны БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ? -Монгол Улсын хоёр хөршийн нэг БНХАУ-тай Иж …
-
9 May
ОУХМ Г.Ануужин Азийн аварга боллоо
БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн байна. ОУХМ Г.Ануужин 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтөөр …
-
9 May
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээж авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил болон хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар ярилцлаа. …
-
9 May
ХЭҮК:Ерөнхий боловсролын 74-р сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийхэд дээвэр нь эвдэрсэн зөрчил илэрсэн
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн дотуур байран дахь хүүхдийн унтлагын өрөөнд хяналтын камер байршуулсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалт нь тус сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр …
-
9 May
“The HU” хамтлаг “Монгол” уран сайхны киног үзэв
Дэлхийд Монгол нэрээ тамгалж яваа “The HU” хамтлагийнхан эх орондоо ирээд удаагүй байгаа. Тус хамтлагийнхан ирсэн даруйдаа нээлтээ хийгээд удаагүй байгаа жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайханы “Монгол” уран сайхны киног үзээд, сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийллээ. Тэд хэлэхдээ “Монгол” уран сайхны киноны үзэл санаа, өгч буй мессеж нь тэдний уран бүтээлээрээ дамжуулан Монгол өв соёл, үүх түүхээ дэлхий дахинд таниулж, залуучуудын …
-
9 May
Г.Занданшатар:Авлигаас ангид, ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн парламентуудын жишиг харахад 100-аас дээш гишүүнтэй байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.05.08) Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт хийв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Улсын Их Хурлаар дээрх төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа …
-
9 May
Засгийн газар: 2023 онд ажил олгогчийг дэмжихэд 15 тэрбум төгрөг зарцуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар банк санхүү, уул уурхай, барилга, хүнс, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайд дэлхий дахин, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар танилцуулж ажиллах …
-
9 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …
-
8 May
МУГТ Г.Угалзцэцэг “Ид шидийн орон-Хөвсгөл” төсөлд 10 сая төгрөг хандивлахаа амлав
“Шидэт урц” ТББ тэргүүтэй залуус өөрсдийн санаачлан хийж байгаа “Ид шидийн орон-Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлаа энэ оны зургаадугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийн хандивын хоёр дахь томоохон үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо Чингис хаан музейн ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа. “Хоймор нэг нутаг” өдөрлөгийг жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо хөтөлж, УГЗ, …
-
8 May
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлсөн хэмжээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдлээ
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1998 оноос эхлэн “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж, энэ хүрээнд улсын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй ААН, компаниудыг татвар төлөлтийн хэмжээгээр тодруулдаг уламжлал тогтсон. Улсын хэмжээнд 2022 онд 9,3 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр хамгийн ашигтай ажилласан 10 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж, “Шилдэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл