Өнгөрсөн мягмар гарагт нээлтээ хийсэн УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр эхний асуудлаа хэлэлцлээ. Эдийн засгийн нөхцөл, байдалтайгаа уялдуулан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар болон Сангийн яамнаас долоон төрлийн татварыг нэмэх заалт бүхий 2017 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү асуудлыг хаврын ээлжит чуулган хөшгөө нээсэн даруйдаа анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын …
Улс төр
April, 2017
-
7 April
УИХ-ын дарга хариуцлагын асуудлыг шинэ төвшинд гаргаж тавилаа
УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийгээд буй энэ үед төрийн гурван өндөрлөг нэг асуудалд санал нэгдсэн нь онцлууштай хэрэг болоод байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлага, ёс жудгийг нэхэж байна. Төрийн алба, төрийн албан хаагчийн чадавх сулралд орж болохгүйг сануулж байна. Төрийн ажлын тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ …
-
7 April
Хоёр “Э”-г эргэцүүлэхүй
Хэдэн сар нам жим байсан улс төрийн амьдрал хаврын ээлжит чуулганаар амь орж эхэллээ. Ингэж амь орохдоо багагүй чимээ, дуулиан, шуугиантай амь орж байна. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын хаврын чуулганыг нээж хэлсэн үг олны анхаарлыг маш их татлаа. Монголын номер нэг, номер хоёрын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь тэнгэр газар шиг ялгаатай байсныг доор сийрүүлэх …
-
6 April
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал ирэх онд болно
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерийг хүлээн авч уулзлаа. Ноён Роберт Глассер Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байгаа юм. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай учир гамшгийн эрсдэл тохиолдол магадлал өндөртэй …
-
6 April
Оффшор данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахыг шаардлаа
Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж оффшортой данстай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахыг шаардлаа. Хөдөлгөөнийнхөн энэ шаардлагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт бичгээр хүргүүлэх гэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл уг шаардлагад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг …
-
6 April
Гадаадад сонгуулийн 46 салбар комисс байгуулагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалт дуусах шатанд орж байна. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийж буй ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос энэ оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд тэр нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт …
-
6 April
Ц.Ням-Осор:Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинг Засгийн газрын тогтоолын хүрээнд 50 хувь бууруулсан
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаар зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан хэмээн мэдэгдлээ. Тэрээр ярихдаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай ТУЗ-ийн гишүүд нь 4000 ам. долларын цалин авч байна хэмээн Ikon.mn сайт мэдээлсэн. Тухайн мэдээлэлд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор тус үйлдвэрийн ТУЗ-ийн …
-
6 April
Санкт-Петербург хотын метронд болсон халдлагатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын метронд болсон террорист халдлагын улмаас хүний амь нас хохирсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нарт эмгэнэл илэрхийлж, захидал илгээлээ. Монгол Улсын Их Хурлын дарга эмгэнэлийн захидалдаа, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург …
-
6 April
Үнийн савлагаа бий болох нөхцлийг тодотголоор оруулж ирсэн нь буруу
Төр биш ард түмэн бүсээ чангалах тухай 2017 оны төсвийн тодотголд тусгасан байна. Иргэдийнхээ халаас руу гараа шургуулсан буюу банкинд байгаа хэдэн төгрөгөөс татвар авах, өндөр цалинтай хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх, асуудал орсон байна. Тамхи, архи, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь ард түмний нуруун дээр ачаа нэмж байгаа хэрэг. Хувийн хэвшлийг энэ үед нь тогтвортой ажиллуулах тал дээр хүндрэлүүд …
-
6 April
УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.04.05-ны өдрийн хурлаар батлав. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД АЖЛЫНХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 04 дүгээр сарын 06-ны Пүрэв гарагт: Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг …
-
5 April
Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхийг УИХ-аас шаардав
Монгол Улсын Их Хуралд Шаардлага хүргүүлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 04 Улаанбаатар хот Дүр эсгэсэн ардчилал дэглэж, бүр дарангуйлах шуналдаа автсан авторитар буюу улс төр-эдийн засгийн цөөнх- МАНАН бүлэглэлийн савраас Монголын төр, Монголын ард түмэн чөлөөлөгдөх цаг нэгэнт ирснийг сэрээн сануулахын ялдамд дараах ноцтой …
-
5 April
УИХ-ын дарга М.Энхболд:Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хаврын анхны чуулган эхэлж байна. Намрын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд эх орныхоо 21 аймгийн 250 гаруй …
-
5 April
Д.Эрдэнэбат: МАН-ын “согтуу” бодлогыг өөрсдөөс нь асуу
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. УИХ-ын хаврын чуулган эхэлж буй энэ үед сөрөг хүчний бүлэг хэрхэн ажиллаж, улс төрийн ямар акц хийх нь тун сонирхолтой байгаа. Тэр дундаа улс төрийн “хатуу самар” гэгддэг Д.Эрдэнэбатаар Ардчилсан нам бүлгээ удирдуулж эхэлснээс хойш анхны чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Түүний зүгээс улс төрийн ямар тоглолт …
-
5 April
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын Хаврын чуулганд хэлсэн онцлох ишлэл
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлтэд төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно .Монголыг улам хямраана -Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй – Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй -“Олдвол өлддөг” зовлонг …
-
5 April
ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас С.Батболдыг гадаадаас Монгол руу хөрөнгө оруулалт татсан гэж мэдээлжээ
Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын вебсайтад оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын талаар нэгэн шинэ мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын талаар бичигджээ. Уг мэдээллээс олон улсын сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, аливаа мэдээллийг тэнцвэртэй хүргэх, ёс зүйн хэм хэмжээг харж болно. Өмнө нь улс төржсөн, шуугиан тарьсан, гуйвуулсан мэдээ олон нийтийн сүлжээгээр цөөнгүй гарсан. Тэгвэл Олон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл