Иргэний мэдээлэл

May, 2016

  • 25 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд үнэмлэх гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай” гэжээ. Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа шүүгч нар өөрсдөө нууц санал хураалт явуулан шалгаруулсан бөгөөд цаашдаа энэ зарчмыг жишиг болгохоор тогтсон байна. Үнэмлэх …

  • 25 May

    Бямба гарагт Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

    Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болох гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн …

  • 24 May

    Эрүүл мэндийн даатгалын цахим карт нэвтрүүлнэ

    “Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон “Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг Засгийн газар баталлаа. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын мэдээллээс бүрдэхээр дүрэмд тусгасан байна. Эрүүл мэндийн даатгалын цахим картын журамд картын загвар, түүнд хадгалах мэдээлэл, …

  • 24 May

    Хүүхэд багачуудад зориулсан “Амьтдын Ертөнц” тоглолт болно

    Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ах эгч нараас нь бяцхан дүү нартаа зориулж “Амьтдын Ертөнц” хөгжмийн  концертоо тун удахгүй тоглох гэж байна. “Амьтадын Ертөнц” тоглолт нь хөгжмийн зэмсгээр амьтдын дуу авиа, зан чанарыг дүрслэн дуугаргаж хүүхэд багачууддаа хөгжмөөр дамжуулан олон төрлийн танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой билээ.  Уг тоглолт нь ЕБС-н өмнөх бүлэг болон дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан Камиль Сен-Сансын …

  • 24 May

    Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэл 0.75 км авто замыг улсын комисс хүлээн авлаа

    2016 онд хэрэгжүүлэх авто замын ажлуудын гарааг амжилттай эхлүүлж, энэ оны хамгийн анхны замыг өчигдөр улсын комисс  ашиглалтад хүлээн авлаа. Тодруулбал, Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжнаас  Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэл 0.75 км авто замыг өчигдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 23-нд байнгын ашиглалтад хүлээн авсан юм. …

  • 24 May

    Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлэгийн засварын хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэлээ

    Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлгийн байранд гал гарч эмчилгээ, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байсан тул тус өрхийн эмнэлгийн барилгыг засварлахад шаардагдах хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.  Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/401 дугаар захирамж гаргаж, засвар хийхэд шаардлагатай 76 468 057 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах үүргийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо. …

  • 24 May

    Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нээлтээ хийлээ

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийг байгуулахаар болсон билээ. Улмаар тус ангид ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулж, Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгч, гал  унтраах автомашины жолооч мэргэжлээр гурван сарын хугацаатай сургаж, ОБЕГ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт томилсон юм. Тэгвэл Цогт-Цэций суман дахь Гал …

  • 24 May

    Өнөөдрөөс эхэлж автобусны чиглэлийг өөрчиллөө

    Өнөөдрөөс эхэлж  нийслэлийн зарим замыг хааж, нийтийн тээврийн автобусны чиглэлд дараах байдлаар өөрчлөлт орсон  тул иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэх болон замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарна уу. М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс /V.24-ний 00:00 цагаас/ 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл, …

  • 23 May

    Дэлхийн сүүний өдрийг энэ сарын 31нд тэмдэглэнэ

    Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол Улсад анх удаагаа “Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тус ёслолын ажиллагаа энэ сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болох юм. Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн …

  • 23 May

    АСЕМ-ийн ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа

    АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны зүгээс өнөөдөр /2016.05.23/ үүргээ амжилттай гүйцэтгэсэн Ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа. Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэлийг Ажлын хэсэг өндөр түвшинд гүйцэтгэсэн болохыг Үндэсний хорооны …

  • 23 May

    Амралтын өдрүүдэд таван хүн автомашины ослоор нас барлаа

    2016 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 563 авснаас зам тээврийн ослын 415 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагаар  гэмт хэргийн шинжтэй гомдол 18 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 31 хүнд хөнгөн гэмтсэн юм. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, …

  • 23 May

    Штамп хуурамчаар үйлдсэн зөрчлийг илрүүлэв

    “Буянт-Ухаа” боомтоор энэ сарын 20-ны өдөр Монгол Улсын иргэн Б нь Монгол Улсын гарсан, орсон штамп хуурамчаар үйлдэн улсын хил нэвтрэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын “Буянт-Ухаа” дахь газрын шалгагч Б.Галбадрах илрүүлжээ.

  • 23 May

    Б.Цэвээндаш Эверестийн оргилд 3 дахь удаагаа гарлаа

    Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш энэ сарын 21-ний өдрийн 6:25 цагт  дэлхийн дээвэр Эверест оргилд, хойд хөтөлийн замаар авирч, гурав  дахь удаагаа амжилттай гарсан байна. Б. Цэвээндаш нь 2012 оны тавдугаар сард өмнөд хөтлийн замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. Мөн 2015 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа, МУГТ ОУХМ Т.Гүррагчаагийн хамтаар авирсан боловч 7000м өндөр хойд хөтөл …

  • 23 May

    Малчны зээл хүсэгчдэд гурван шалгуур тавьж байна

    Өнгөрөгч хоёрдугаар сараас жилийн 29.8 хувийн хүүтэй олгож байсан малчны зээлийг 18 хувийн хүүтэй олгож эхэлсэн. юм.  Өнгөрөгч гуравдугаар сард  Засгийн газраас баталсан “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар дамжуулан малчдад 10 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 22 гаруй мянган малчинд нийт 86 тэрбум төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон бөгөөд хүсэлт гаргасан нийт …

  • 23 May

    Хүн төрөлхтний наслалт уртасч байна

     Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 19-нд мэдээлснээр тайланд, өнгөрсөн 15 жилд дэлхийн хүн амын дундаж наслалт таваар нэмэгдсэнийг онцоллоо. Эмэгтэйчүүдийн дундаж наслалтын үзүүлэлтээр Япон улс тэргүүлсэн бол эрэгтэйчүүдийн дундаж наслалтаар Швейцарь улс I байрт оржээ. “Дэлхийн эрүүл мэндийн статистик 2016” тайланд тэмдэглэснээр, дэлхийн хүн амын дундаж тоо баримтыг үндэслэвэл 2015 онд хүүхдийн дундаж насжилт 71.4 байж, эмэгтэй хүүхдийн дундаж …