Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 26 October

    З.Төмөртөмөө: Сайжруулсан түлшний 62 мянган тонны нөөц байгаа

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.  Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Сайжруулсан түлшний  62 мянган тонны нөөц байгаа аж.  Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол …

  • 26 October

    Гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.  Энэ үеэр “Ковид-19 цар тахлын эрсдэлийг  бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Халдвар авсан хүний тоог долоо хоног тутам харьцуулан гаргаж байгаа. Тодруулбал, 34-38 дахь долоо хоногт халдвар авсан хүний тоо тогтмол өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт гэрийн хяналтад 23.233 хүн …

  • 26 October

    Э.Хонгорзул: Эцэг, эхтэйгээ чөлөөтэй, нээлттэй харилцаж чаддаг хүүхэд СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ЭРҮҮЛ байдаг

    Дөрөв орчим жилийн өмнө “Өсвөр насны хүүхдийг ойлгоё, дэмжье, зөв харилцъя” зорилготой  “Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дэмжих бүлгийн уулзалт”-ыг мэргэжлийн сэтгэл зүйч нар зохион байгуулах гэж байгаа тухай зарыг хараад би тэр уулзалтад шууд очсон юм. Тухайн үед дүү маань 13 настай байсан бөгөөд зан ааш нь тогтворгүй болж, ойлголцоход тун төвөгтэй байлаа.  40 гаруй настай, дээр нь жирэмсэн …

  • 26 October

    “Дөрвөн ертөнц” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 29-нд дэлгэгдэнэ

    Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монголын Урчуудын Эвлэл-ийн 80 жилийн ойг угтан Ардын зураач, Төрийн соёрхолт Д. Болд, Төрийн соёрхолт зураач Ц. Цэгмэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Н. Адьяабазар, Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Ц. Энхжаргал нарын “ДӨРВӨН ЕРТӨНЦ” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Монгол арт галерейн танхимд толилуулахад бэлэн болоод байна. Үзэсгэлэнгийн нээлт: 2021.10.29-ны 17:00 цагт Үзэсгэлэн 11 –р сарын 14-ийг …

  • 26 October

    “Зууны түүх-Зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Москва хотноо Ардын Засгийн газар ба ЗСБНОУ-ын Засгийн газар хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Хоёр орны харилцааны нэгэн зууны хөгжлийн түүхийг ирээдүй хойч үе, хүүхэд, залууст сурталчлан таниулах, мөнхлөн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ …

  • 26 October

    Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээ

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талд барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орсон гэх гомдол иргэнээс холбогдох байгууллагад ирсэн. Уг гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй  “Бумбын шовх” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир …

  • 26 October

    Монголын 8 дуучин дэлхийн А зэрэглэлийн тэмцээнд оролцоно

    Алдарт дуучин Энрико Карузо агсны 100 жилийн ойд зориулсан дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан- “Vencero World Opera Singing Competition” 2021 онд зохион байгуулагдаж, 5 тивийн 45 орны 730 дуучид өрсөлдсөн юм. Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд онлайнаар зохион байгуулагдаж, 60 дуучин финалын шатанд шалгараад байна. Тус тэмцээнд Монгол улсын оролцогчид амжилттай оролцож, С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын 8 …

  • 26 October

    Хотын төвд “Goku” фитнесс клуб шинээр үүд хаалгаа нээлээ

    “Goku gym” фитнесс клуб шинээр үүд хаалгаа нээлээ. Хотын төвд ая тухтай, цэвэрхэн орчинд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, иог, саунтай цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгож байна. Эрүүл амьдралын хэв маягийг сонгож, дасгал хөдөлгөөнтэй байхыг хүссэн хэн бүхэнд тус клубын үүд хаалга нээлттэй.

  • 26 October

    Пауэрлифтингийн тэмцээнээс А.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ

    Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 2021 оны хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах “Пауэрлифтинг”-ийн тэмцээний М1 -120 кг жинд мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн Бүгд найрамдах Литва улсын Вилньюс хотноо зохион байгуулагдсан бөгөөд тэрбээр 255 кг шахсан амжилтыг үзүүлсэн юм. Хошууч А.Отгонбаяр пауэрлифтингийн Азийн аваргаас 4 алт, 1 …

  • 26 October

    Өнгөрсөн долоо хоногт өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ

    Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажиллажээ. Нэг  жолооч дунджаар 5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна.  Өнгөрсөн долоо хоногийн байдлаар …

  • 26 October

    АНУ дахь Монгол телевизийн үүсгэн байгуулагч, олон улсын сэтгүүлч Ц.Сарантуяаг Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Ц.Сарантуяа нь 2008 оноос эхлэн 13 жилийн турш Монгол үндэсний зан заншил, хэл соёл, монгол ахуйг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлгийг Америкийн телевизийн олон нийтийн редакцтай хамтран зохион байгуулж, АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбоог үүсгэн байгуулж, олон …

  • 26 October

    12 настай өсвөрийн шилдэг шатарчин Н.Содбилэгт сонирхогчдын ДАШТ-ий Дэд аварга боллоо

    Бүгд Найрамдах Грек Улсад зохион байгуулагдсан шатрын сонирхогчдын ДАШТ -нд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн билээ. Тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд манай улсын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, өдгөө 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер Н.Содбилэгт 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын Дэлхийн Дэд аварга боллоо. Түүнчлэн 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан 75 шатарчдаас …

  • 26 October

    Эрүүгийн 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд …

  • 26 October

    Монголын үндэсний музей, Зэв контенттой хамтран “Монголын эзэнт гүрэн” танхимдаа дижитал технологи нэвтрүүллээ

    Монголын Үндэсний музей “Монголын эзэнт гүрэн” танхимдаа 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) технологийг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж дижитал танхимын үйлчилгээг үзэгчиддээ толилуулах нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэлэхдээ, “Дэлхийн музейнүүд үзэсгэлэнгээ виртуал, дижитал технологид шилжүүлж цахим шилжилт хийж байна. Бид музейнхээ IV танхим “Монголын эзэнт гүрэн” танхимын үзмэрүүдийг Зэв контентийн интерактив контенттой хослуулан шинээр …

  • 26 October

    Ж.Бат-Эрдэнэ: Аав болсон өдрөө анх цусаа өгч байсан

    Хууль зүй, дотоод хэргийн яамны 110, Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр цусаа 11 жил бусдад хандивласан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Анх хэзээнээс цусаа өгч эхэлсэн бэ, ер нь яагаад цусаа хандивлая гэж шийдсэн бэ? Анх 2010 онд аав болж байсан. Эхнэр …