Үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” түүхэн киноны албан ёсны зурагт хуудас цацагдлаа. Монголдоо төдийгүй, гадаад зах зээлд зориулан бүтээж буй гэдгээ зарлаж байгаа тулаант төрлийн энэхүү киноны баг зурагт хуудсандаа гол дүр Хотулун гүнжийг дүрсэлжээ. Монгол Хотулуны дүрийг СУИС, Бээжингийн Урлагийн академи, ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгссөн залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа билээ. “Хотулун гүнж” …
Мэдээ мэдээлэл
September, 2021
-
28 September
Д.Цэнджав:Халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө
Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуултад хариу нэхдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна. -Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Иргэд өөрсдөө, сайн дураараа …
-
28 September
Гадаадаас ирэх иргэдийг аравдугаар сарын 15-наас эхлэн зочид буудалд тусгаарлахгүй
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус хуралдааны эхэнд өглөө. Мөн улсын хэмжээнд 27 мянган ортой. Энэ орны 50 орчим хувийг коронавируст халдвартай иргэдийг эмчлэхэд зориулж байна. Нэмж ор дэлгэх боломж хомс. Ор дэлгэсэн ч ажиллах хүчний нөөц хангалтгүй байна, …
-
28 September
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулна
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллгааг 2021 оны аравдугаар сарын 1-нээс 22.00 цагаас хойш ажиллахыг хориглож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо.Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан …
-
28 September
Танилцах үдэшлэг, аялал, зугаалга, багш нарын баяр тэмдэглэхийг хориглолоо
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны …
-
28 September
Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орно
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, салхи шуургатай байна. 2021 оны 09 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч …
-
27 September
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндсэн чиглэлийн төсөлд: -Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд нэмэх, хасах 2 хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах; -КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд …
-
27 September
Н.Батхүү: Тэрбум модыг судалгаа, тооцоонд үндэслэн үе шаттай тарьж ургуулах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ тэрбум модыг тарьж ургуулах хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэ талаар Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүүтэй ярилцлаа. Тэрбээр цөлжилт болон газрын доройтлыг бууруулах чиглэлээр 25 жил судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн юм. –Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Монгол Улс тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах тухай …
-
27 September
Коронавирусийн 300-аас дээш тохиолдол батлагдсан хороонд нэмэлт баг ажиллуулж байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой, халдвар авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгаа зэргийг онцолж байлаа. Халдварын тохиолдлыг хороодоор нь нягтлан, цаашид авах арга хэмжээг нарийвчилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн …
-
27 September
0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс удирдан зохион байгуулсан юм. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх …
-
27 September
Сайед Моллай: Зочид буудалд байрлах шаардлагагүй болсондоо баяртай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо. Энэ үеэр “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллайд 60 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны батламж гардууллаа. “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, жүдоч Сайед Моллай “Бүх монголчууддаа мэндчилгээ дэвшүүлж байна. …
-
27 September
Сайед Моллай 60 сая төгрөг, ХОЁР өрөө байрны батламжаа гардан авлаа
“Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд өнөөдөр шагнал гардууллаа. Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэж, 1964 оны Токиогийн олимпод анх оролцож байсан түүхтэй. Үүнээс …
-
27 September
Ц.Цогтбаатар:Дэлхийд чансаагаараа нэгт бичигдэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо. Тухайлбал, -Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж, -Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж, -Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль …
-
27 September
“Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдыг шагнаж урамшууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токиогийн олимпод амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг хүлээн авч, шагнаж урамшууллаа. Тухайлбал, -Паралимпоос алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 120 сая төгрөг болон гурван өрөө байрны батламж, -Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж, -Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт 30 сая төгрөг болон хоёр …
-
27 September
Сайжруулсан шахмал түлш худалдаалах 41 цэг ажиллаж эхэллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн хэмжээнд дулаан, цахилгаан, ус хангамжийн бэлтгэл ямар байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Харин гэр хорооллын иргэдийг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл хэрхэн хангаж байгаа, сайжруулсан шахмал түлшний нөөцийн тухайд Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл