УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ. Тэгвэл жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо. Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд НэвтрэхЖолоодох эрх, тээврийн хэрэгсэлТээврийн хэрэгсэлАвто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр …
Мэдээ мэдээлэл
September, 2021
-
29 September
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.2021 оны 09 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …
-
28 September
В.Үнэнбат: Хүнсний ногооны хураалт 50 орчим хувь, улаанбуудайнх 15 хувьтай байна
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. -Ургац хураалтын явц ямар байна вэ?-Энэ онд улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-д тариалалт …
-
28 September
“Улаанбаатар Түншлэл-2021“ Олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
“Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар ХХААХҮЯ, ЖДҮГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2021“ Олон улсын үзэсгэлэнг 46 дахь жилдээ 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, …
-
28 September
Г.Байгалмаа: ОХУ-ын зайн цахим санал хураалтын тогтолцоог манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа ОХУ-д болсон Төрийн Думын сонгуулийн албан ёсны ажиглагчаар ажиллаад ирсэн юм. Түүнтэй ярилцлаа. – Монголын талаас хойд хөршийн сонгуулийн албан ёсны ажиглагчаар уригдан оролцлоо. Таны сэтгэгдэл ямар байв. Энэ удаагийн сонгуулийн онцлог, давуу талыг хэрхэн харсан бэ? – Энэ оны есдүгээр сарын 17,18,19-ны өдрүүдэд ОХУ-ын Төрийн Думын сонгууль болж өнгөрлөө. ОХУ-ын сонгуулийн Төв …
-
28 September
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган Баасан гарагт 10.00 цагаас эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган 2021 оны 10 дугаар сарын 1-ний Баасан гарагт 10.00 цагт …
-
28 September
“Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг хэрэгжүүлнэ
Таван толгой түлш ХХК өчигдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг иргэдэд борлуулж эхэлсэн. Улмаар галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэлх нэг сарын хугацаанд “Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг санаачилж, танилцуулсныг Тэргүүлэгчид дэмжлээ. Учир нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойших хоёр жилийн хугацаанд иргэд угаарын хийд хордсон тохиолдол хамгийн их тохиолдол дээрх хугацаанд байжээ. Тиймээс галлагааны стандарт алдагдсанаас …
-
28 September
Э.Энхжаргал: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана
Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна. Энэхүү журмын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодрууллаа. -Коронавируст халдвараар өвчлөгсдөд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шинэ журам мөрдөж байгаа гэсэн. Журмын онцлог юу вэ? -Сайдын тушаалын дагуу түр журам гарч, журмыг хэрэгжүүлэх …
-
28 September
Фото:Бээжин хотын Тянь Аньмэн талбайг цэцгийн мандалаар чимэглэжээ
Бээжин хотын төв талбай буюу Тянь Аньмэний талбайг Хятад улс онцгой баяр дурсгалын өдрүүдэд цэцэгсээр чимэглэдэг уламжлалтай. Удахгүй болох гэж буй Улс байгуулагдсан баяр буюу 2021 оны 10 сарын 1-ний ялалтын баярт бэлдэн энэ сарын 23-наас уг талбайг цэцгийн мандалаар чимэглэжээ. Энэ удаагийн хамгийн том цэцгийн мандал 18 метр өндөр. Өнгө өнгийн цэцэгсийг цэцгэн багана, цэцгэн бөмбөг, цэцгэн бүс зэргээр …
-
28 September
“Бээжин-2022” Өвлийн олимп болон Паралимпын сурталчилгааны зурагт хуудсыг танилцуулав
Бээжингийн 2022 оны Өвлийн олимп болон Паралимпын сурталчилгааны зурагт хуудсыг энэ сарын 22-ны өдөр албан ёсоор танилцуулав. Олимпын наадмын зурагт хуудас нь олимп зохион байгуулагч орнуудын чухалчлан үздэг соёлоо сурталчлах чухал төслүүдийн нэг юм. Бээжингийн Өвлийн олимпын наадмын зурагт хуудсыг албаны болон сурталчилгааны зурагт хуудас хэмээн хуваажээ. 2020 оны 7-р сард Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо гурван багц …
-
28 September
Бүх Хятадын спортын 14-р удаагийн наадмын хаалтын ёслолын гэрэл зургууд
Бүх Хятадын спортын 14-р удаагийн наадмын хаалтын ёслол энэ сарын 27-ны өдөр Шаань Ши мужийн Ши-Ань хотод болов. Хаалтын ёслолын үеэр Гуандүн мужийн дарга Ма Шинрүй, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн засаг дарга Линь Жэн Юэ Э болон Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн засаг дарга Хэ И-чэн нар Биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Гөү Жүнвэний гараас Бүх Хятадын спортын …
-
28 September
“ТОКИО-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд засгийн газрын мөнгөн шагнал, батламжийг гардуулсан бол өнөөдөр Засгийн газрын тохируулагч …
-
28 September
Ж.Отгонболд:Вакцины гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна
Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжирч, халдвар авсан ч хүндрэхгүй. Энэ тухай болон дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд дараах хариултыг өгч байна. -Коронавирусээс сэргийлэх гурав дахь тунд нийт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ? …
-
28 September
Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ. Урьдчилсан төлвөөр, ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн, олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал, сарын хоёрдугаар арав хоногийн эхээр …
-
28 September
Цахим гүйлтийн ДАШТ “Vitality Running World Cup”-д Монгол Улсын баг хагас шигшээ шатанд өрсөлдөхөөр шалгарлаа
Дэлхийн 242 улс оролцсон цахим гүйлтийн ДАШТ Vitality Running World Cup 9-р сарын 21-26 хооронд зохиогдож Монгол улсын баг эхний шатанд 3 байрт орж шилдэг 16 улсын нэгээр шалгарч хагас шигшээ шатанд өрсөлдөхөөр боллоо. Энэ жилийн Монгол улсын багийн ахлагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel-ын үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарч, албан ёсны зохион байгуулагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл