Мэдээ мэдээлэл

September, 2021

  • 23 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа. Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий …

  • 23 September

    Эстони улстай инновац, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ …

  • 23 September

    У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн …

  • 23 September

    ХЭҮК:Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцох санал хүргүүллээ

    Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах талаар аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн. Комиссын гишүүний Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, биелэлтийг хангуулаагүй Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт …

  • 23 September

    У.Хүрэлсүх:Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы даргаар гишүүн улсуудын дэмжлэгийг …

  • 23 September

    ТЦА: Аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй

    Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуульд зааснаар 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2021 …

  • 23 September

    ГХЯ:БНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд …

  • 22 September

    Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд  автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг байдаг. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлууд багагүй ирдэг. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаах, эсвэл пос машин эвдэрсэн гэх мэтээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нэг шалтгаан болж байна. Уг асуудлыг шийдвэрлэх, иргэдэд …

  • 22 September

    Олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд нийслэлийн сурагчид амжилттай оролцлоо

    БНСУ-ын Чүнчонь олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд найман улсын 13 хотын 7-12 насны сурагчид нийт 684 бүтээлээрээ оролцсон. Улаанбаатар хотоос нийт 18 бүтээл оролцсоноос долоо нь шагналт байранд шалгарсан байна. Уралдааныг цар тахлын энэ үед харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Тус гар зургийн уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн …

  • 22 September

    Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардууллаа

    Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцлоо. Олимпиадад шагналт байр эзэлсэн …

  • 22 September

    Спортын мастер Т.Рэнцэнбадамыг ХХЕГ-ын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

    Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомт хүртэл 1000 гаруй километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 01-нд олон өдрийн гүйлтийн замд гарсан. Тэрбээр зорьсон зорилгоо биелүүлж, амласан ёсоор хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 км замыг туулан бариандаа орсон юм. Түүнийг Хил хамгаалах ерөнхий …

  • 22 September

    “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж эхэллээ

    Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж олон нийтэд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг таниулах, дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм. Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галларейн уран бүтээлчидтэй хамтран есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн МУЭ-ийн …

  • 22 September

    БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авахыг холбогдох сайд нарт даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.22/ боллоо. Хуралдаанаар шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор Засгийн газар үүрэг даалгавар өглөө. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны гуравдугаар сарын хуралдааны протокол, ОХУ-ын “Роснефть” НХН болон Монголын шатахуун импортлогч компаниудын хооронд байгуулсан 2023 он …

  • 22 September

    Э.Содномпэлжээд 120 сая, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийн урамшуулал олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.22/ боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны XVI паралимпийн наадамд амжилттай оролцож алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Энхбаярын Содномпэлжээ, дасгалжуулагч Дашийн Баттулга нарт нэг удаагийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. Засгийн газрын “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн …

  • 22 September

    43,440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерны төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулжээ

    ОХУ-ын Роснефть компани есдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 гаруй хувиар бууруулсантай холбогдуулан хэрэглээнд үүсч буй зөрүүг бусад эх үүсвэрээс хангах, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр УУХҮЯ-ны зүгээс холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерны төмөр замын …