“Тэр өдөрт харамсдаг. Хамт үүрэг гүйцэтгэж явсан нөхдөө дурсалгүй яах вэ. Жил жилийн зургадугаар сарын 14-ний үүрээр яагаад ч юм сэрвэлзээд унтаж чаддаггүй. Хэрэв анд нөхөд минь байсан бол…” хэмээн ярих онцгойгийн алба хаагчийг Ганбатын Ганжигүүр гэдэг. Тэрбээр өдийгөөс 14 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Улаанбаатар хотоос “Ми-8” нисдэг тэргээр ниссэн 22 алба хаагчийн …
Мэдээ мэдээлэл
June, 2021
-
18 June
С.Амарсайхан: Халдварын шинж тэмдэг илэрсэн иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй
Халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эмнэлзүйн яаралтай тусламж үйлчилгээг хүргэж, эмчилгээний зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор УОК-ын шийдвэрийн дагуу дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлсэн. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр Баянзүрх дүүргийн 17, 26 дугаар хороодод ажиллаж буй Явуулын амбулаториудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, эмч ажилчдад тулгамдаж буй асуудлыг сонсож, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг шалгалаа. Баянзүрх …
-
18 June
Л.Баттөр:Вакцинд хамрагдах насны бүх хүмүүс вакциндаа бүрэн хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өчигдрийн /2021.06.17/ 11:00 цагийн ээлжит хэвлэлийн бага хуралд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр оролцож “Ковид-19”халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Халдварын хэмжээ сүүлийн өдрүүдэд нэлээд өсөж байна.25-44 насныхан хамгийн их өвдөж байгаа хандлага ажиглагдаж байна. Мөн бага насны хүүхдүүд анхаарал татаж байгаа. Халдвар авсан дөрвөн хүний нэг нь хүүхэд байна.Вакцинд хамрагдаж чадахгүй байгаа 0-17 …
-
18 June
Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ
Коронавирусын үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 119 лавлах төвийн 1 дүгээр шугам нь Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий мэдээллийг өгч буй. Харин эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар …
-
17 June
19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1.Архангай аймгийн 6 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган 2. Хөвсгөл аймгийн 8 сум буюу Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, Чандмань-Эрдэнэ, Төмөрбулаг, …
-
17 June
Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ Файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж, зөвшөөрлийг хуудас бөглөнө. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст …
-
17 June
Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байна
Нийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна. Иргэд гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Хур борооноос үүдэлтэй үер усны нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд …
-
17 June
“E-Mongolia”-аас ХХААХҮ-ийн салбарын 76 төрлийн үйлчилгээг авах боломжтой
Иргэд, олон нийт төрийн үйлчилгээг шуурхай, хялбараар авах боломжийг бүрдүүлсэн E-Mongolia цахим системд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 76 төрлийн үйлчилгээ байршиж байна. Та бүхэн доорх төрлийн үйлчилгээг цаг алдалгүй цахимаар авах боломжтой. Хүнсний үйлдвэрлэлийн 31 төрлийн үйлчилгээ Архи импортлох тусгай зөвшөөрлийн лавлагаа Архи импортлох тусгай зөвшөөрөл олгох Архи импортлох тусгай зөвшөөрөл сунгах Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа …
-
17 June
Монголын театрын музей “Агуй 02” нэртэй угсаатны хөгжим, язгуур урлагийн тоглолтын танхимтай боллоо
Монголын театрын музей “Агуй 02” нэртэй угсаатны хөгжим, язгуур урлагийн тоглолтын танхимтай боллоо Агуйн орчинд эртний дуу хөгжмийг сонордуулах “Агуй о2” төсөл нь Соёлын яамны “Байгальд ээлтэй Монгол соёл”, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, “Сонгодог урлаг 3” арга хэмжээний хүрээнд соёл урлагаар дамжуулан нөлөөллийн төсөл, арга хэмжээг дэмжин ажиллаж байна. Угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэвийн санаачлагаар Монголын Театрын Музейн өв соёлын …
-
17 June
БЗД:Ковид-19 цар тахалтай тэмцэхэд иргэдийн сахилга бат чухал байна
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, шуурхай штаб, тандалт хариу арга хэмжээ авах штаб, онцгой байдлын хэлтэс хамтарсан хурал зохион байгууллаа. Хурлаар Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед өвчлөл өндөртэй хороодын нөхцөл байдал, хариу арга хэмжээ авахад тулгарч буй шийдвэрлэхэд хүнд асуудлуудаа ярилцсан юм. Тодруулбал, Нийт батлагдаж буй тохиолдлын …
-
17 June
Сүхбаатар дүүргийн 12 –р хороонд 720 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэгдэх шатандаа явж байна. Тус барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн. Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1471 орчим хүүхэд амьдардаг. 720 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав …
-
17 June
Завьт эргүүл ажиллаж эхэллээ
Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Туул голд 2012 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн …
-
17 June
Улаанбаатар хотод ухаалаг технологид суурилсан усны хяналтын нэгдсэн систем нэвтрүүлнэ
Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсэг гурван чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Тодруулбал, Цэвэр усны зарцуулалт өндөр болох орон сууцад ухаалаг тоолуурт суурилсан техник, программ хангамжийн цогц шийдлийг бий …
-
17 June
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр 19:23 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 170 иргэн ирж, 2-р эмнэлэг, Вайтхаус, Ибис, Туушин, БиЖи, Майсон, Намуун зочид буудлуудад тусгаарлалаа. Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 31 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на …
-
17 June
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно
Монголын Урлагийн зөвлөл Гёте-Институттэй хамтран, Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн зургадугаар наадмыг зургадугаар сарын 24-нөөс 30-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулж, урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд “Уламжлал ба орчин үе”, “Ул мөр”, “Хил Хязгаар үгүй”, “Нүүдэл суудал”, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл