Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа автобуснуудад өглөө бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж үйлчилгээнд гаргаж байгааг нийслэлийн нийтийн тээврийн компаниудын удирдлагууд хэлж байлаа.
Мэдээ мэдээлэл
April, 2021
-
2 April
Д.Сумъяабазар: “Улаанбаатар Смарт карт” компанид аудит оруулах саналтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа. Энэ үеэр авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгөөгүйгээс нийтийн тээвэр түгжрэлд орж, автобус хоорондын зай холддог гэдгийг автобус компанийнхан ярьж байлаа. Иймээс энэ асуудлыг шийдэхийн …
-
2 April
Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, аймгийн онцгой комиссын тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ
Хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг 4-р сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах гэж байна. Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн …
-
2 April
Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтой боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Лхагва гарагт орон даяар явагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19.4 дэх хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг …
-
2 April
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
2 April
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт оноосон 3.6 жил хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд …
-
2 April
Маргаашнаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбарууд
Засгийн газрын хуралдааны шийдвэрээр маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Үүнд: -Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй, -Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх, -Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах, -Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, …
-
2 April
Б.Буянтогтох:Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.02/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлэгт ирж байгаа ачаалал нэмэгдэж байна. Орны зохицуулалтыг хийгээд явж байгаа. Гуравдугаар сарын 1-нд хүнд, хүндэвтэр хүний тоо нийлээд 70 байсан бол өнөөдрийн …
-
2 April
Л.Оюун-Эрдэнэ:Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр “КОВИД-19” цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв. Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл ажил, ариутгал, халдваргүйтгэл хийх процесс, …
-
2 April
10 сая төгрөгөөс дээш төлбөртэй 11 сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх …
-
2 April
Монгол цэргүүд барьцаалагдсан иргэдийн амь насыг аварлаа
ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан өнгөрсөн сарын 30-ны өдөр Афганистаны зургаан цэргийн алба хаагчийн амь насыг аврахад онцгой гавьяа байгуулж, дэлхийн орнуудын мөрдэс нэгт нөхдөөс нь талархал дэвшүүлсээр байна. Тэгвэл Монгол Улсын энхийг сахиулагчдын баатарлаг гавьяа үүгээр зогсохгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад …
-
2 April
Б.Ууганбаяр: Улаанбаатарт 391, орон нутаг 93 хүнээс халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.02/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт 11,876 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 486 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 9,327 болж өслөө. 486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Сүүлийн 24 цагт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар …
-
2 April
Охид ихэвчлэн таньдаг хүнийхээ үгэнд хууртан бэлгийн мөлжлөгт өртөж байна
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын дэмжлэгтэй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс охид, эмэгтэйчүүдийг -хамгаалах, урьдчилан сэргийлэх, “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян зохион байгуулж байгаа билээ. Аяныг хэрэгжүүлэхээс өмнө олон улсын байгууллагаас Дархан хот болон нийслэлд амьдарч буй 522 эмэгтэйгээс суурь судалгаа авсан юм. Судалгаанд оролцогчдын 83 хувь нь хүн худалдаалах …
-
2 April
Азийн хөгжлийн банк Засгийн газарт бодлогын дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид, Зүүн Азийн газрын захирал Жэймс Линч тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Сангийн сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газарт АХБ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цар тахлыг даван туулахад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн …
-
2 April
БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирлээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өчигдөр буюу 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Зүчи”, “Кентавр”, “Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл