Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрөгч есдүгээр сард 16 удаагийн захиалгат нислэг үйлдэж, гадаад, улс оронд байгаа 3,190 иргэнээ татан авсан байна. Эдгээр иргэдийн 613 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 362 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй, 324 нь өндөр настан, 87 нь жирэмсэн, 1769 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байгаа юм. Харин нэгдүгээр …
Мэдээ мэдээлэл
October, 2020
-
1 October
П. Өлзийтогтох: “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна
ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад П.Өлзийтогтохтой ярилцлаа. Угаарын хийн хордлогод өртөх явдал гарсаар байна. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын баталсан удирдамжийн …
-
1 October
Ж.Амарбаясгалан: Бусдын амь нас эрсдэхээс авран хамгаалах нь цагдаагийн алба хаагч бидний үүрэг
Галын аюулаас таван хүний амь насыг аварсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Амарбаясгаланг бид редакцдаа урьж, ярилцлаа. –Та Баянгол дүүргийн V хороо, X хорооллын 45 дугаар байрны подвальд ахуйн хий дэлбэрсний улмаас гарсан галын аюулаас таван хүний амь аварсан шүү дээ. Энэ баатарлаг үйлсэд тань уншигч олныхоо өмнөөс талархалилэрхийлье. Тухайн үед юу болсон талаар яриагаар ярилцлагаа …
-
1 October
Монголын Үндэсний Бөхийн Холбоо “Их Эе” хурлыг товлов
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос өнөөдөр тус холбоонд 2002 оноос үүссэн маргаантай асуудлуудаа 10 дугаар сард болох “Их Эе” хурлаараа эцэслэн шийдвэрлэхийг уриаллаа. Үндэсний бөхөө дээдлэгч ард түмэн болон бөхчүүд олон жил ужгирсан уг маргааныг эцэслэх, монгол бөхөө цэвэр ариун, ёс жудагтай байлгаж хойч үедээ өвлүүлэх, түмэн олондоо эергээр таниулан сурталчлах ажлыг нэн даруй хэрэгжүүлэхийг хүсэж, хүлээж байгаа юм. Мөн Төрийн …
-
1 October
МҮОХ: Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн Ш.Магванд хүндэтгэл үзүүлэв
Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Б.Баттүшиг нь ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магванд хүндэтгэл үзүүлэн, ахмадын баярын мэнд хүргэв. “Олимпийн өвөө” хэмээн олноо алдаршин, нас сүүдэр 93 хүрсэн Шагдаржавын Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон билээ. Өвөл, зуны 25 олимпийн наадамд оролцсон олимпийн өвөөгийн буухиаг 34 насандаа үргэлжлүүлэх …
-
1 October
Х.Баттулга: Юун архины савлагаа, дээлийн хээ. Бидэнд шийдэх ёстой маш олон асуудал байна
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Намрын чуулганаар нийт 112 хуулийн төсөл, тогтоолыг хэлэлцэх юм. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр “Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна. …
-
1 October
Г.Занданшатар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар Засгийн газартай хамтран ажиллаж байна
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2020.10.01) 09 цаг 01 минутад эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Улсын Их Хурлын …
-
1 October
Х.Баттулга: Төмөр замаар дамжин эдийн засаг тэлснээр ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна. Сэлэнгэ аймгийн иргэн Баянмөнх: “…Ер нь Сэлэнгэ аймаг бол маш баян аймаг гэж бид ярьдаг. Үндэсний хэмжээний уул уурхайн маш их баялагтай гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Газар тариалан, төмс хүнсний ногоо гээд манай аймаг маш их баялагтай. Гэхдээ өнөөдөр сэлэнгэчүүд Сэлэнгэ нутагтаа …
-
1 October
Х.Баттулга: Жилд 10 сая ширхэг арьс боловсруулах үндэсний үйлдвэрийг барьж дуусгах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна. Дархан-Уул аймгийн иргэн Ч.Лхагвасүрэн: : “…Би 2017 онд Дархан-Уул аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаад халагдсан. 2017 ондоо гурван шатны шүүхээр ялалт байгуулаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаар дамжуулаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиийн …
-
1 October
“Хуралдайн наадам-Шонхорын баяр” энэ Бямба гаригт зохион байгуулагдана
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран “Хуралдайн Наадам-Шонхорын баяр” арга хэмжээг хоёр дахь жилдээ энэ сарын 03-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, биет бус соёлын өвийг сэргээх, шонхорын наадгайг …
-
1 October
Япон Улсын элчин сайдын яам оршин суух зөвшөөрөл авсан иргэдэд виз олгож эхэлнэ
Япон Улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө нээх шаталсан арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ хүрээнд Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх иргэдийн визийн …
-
1 October
Х.Баттулга: Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй гэж иргэд захиж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, Эрхэм зочид оо, 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын ээлжит намрын чуулган эхэлж байна. Дэлхий дахинд урьд өмнө таарч байгаагүй том сорилт тулгарсан 2020 он ерөнхийдөө төгсгөлдөө орж байна. Та …
-
1 October
Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд өдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 2, 3-ны өдөр говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд тариа ногоо цасанд дарагдаж, зам …
-
1 October
ОБЕГ: Малдаа яваад сураггүй болсон 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 09 дүгээр сарын 30-ны өдөр орсон цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2, Өлзийт суманд 1, Хужирт суманд 2, Бүрд суманд 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1, Бүрэн …
-
1 October
“Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр байр эзэллээ
Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан “Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ. Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид нь өнгөрсөн онд “Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтан медаль хүртэж, дээд лигт тоглох эрхээ авч байсан юм. Дээд лигийн тэмцээнд 11 багийн 196 тоглогч өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл