Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь үг хэллээ. Тэрбээр “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангахад …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
17 September
Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна
Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт Хонконг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө. Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд …
-
17 September
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өчигдөр 20:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 262 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв …
-
17 September
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 …
-
16 September
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бараалхав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, …
-
16 September
Инновацын газар “МАРС-Ви” төслийн багийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар өнөөдөр “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор компаниуд, дундын оффисын гишүүд, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, олон нийтэд бизнесийн үйл ажиллагааны явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг бодлогоор дэмжиж хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны …
-
16 September
Фатахудайн: Бид хүмүүсийг Ковидоос аврах боловч сэтгэцийн эмгэгээр алдаж магадгүй
Энэтхэгт тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь Ковид19-ийн халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулж байна. 42 настай Раджеш Тивари гар утас болон зурагтаас айх ноцтой эмгэгтэй болжээ. Том дэлгэц, ялангуяа телевизор, компьютерын мониторыг өөр рүү нь дайрч чадах аварга биет гэж боддог болжээ. Сэхээн амьдруулах тасагт удаан хэвтсэний дараа Ноён Тиварид ямар нэгэн хий зүйл хардаг болсон байна. Өнгөрсөн 06 дугаар сарын эхээр түүнд корона вирусын халдвар илэрсэн бөгөөд биеийн байдал нь …
-
16 September
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нутаг буцлаа
Монгол Улсад алба ёсоор айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр 13.30 цагт нутаг буцлаа. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнээс гадна Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийсэн. Албан ёсны хэлэлцээгээр “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг …
-
16 September
Ж.Отгонбаяр: “Тавантолгой төмөр зам” төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж, гүүрийн ажил үлдсэн
Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр зам барих бүтээн байгуулалтын газар шорооны ажил 99,6, хоолойн ажил 98 хувьтай явж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна. Гүүрийн ажлын гүйцэтгэл есдүгээр сарын 13-ны байдлаар 83.5 хувьтай байв. Цар тахал гарсантай холбогдуулан хил орчмын дэглэм барьж, “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн замын инженер …
-
16 September
“Хийморь” МУСК “The Ouray Олон Улсын Кино наадам”-д шалгарлаа
Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Америк Улсад зохион байгуулагддаг “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL” -ийн OFFICIAL SELECTION –оор шалгарчээ. Мөн наадмын нээлтийн киногоор шалгарсан байна. 2019 онд нээлтээ хийсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс”, АНУ-ын Сан Диегогийн …
-
16 September
Энэтхэг Улс хорио цээрийн дэглэмээ цуцалснаар халдварын тохиолдол 5 саяд хүрчээ
Энэтхэгт Улс коронавирусын батлагдсан халдварын тоо таван саяыг давснаар АНУ-ын дараа хоёрдугаарт бичигджээ. Энэ вирус Энэтхэгт улсад хурдан тархаж байгаа бөгөөд Мягмар гариг хүртэлх таван өдрийн туршид халдварын тохиолдол өдөр бүр 90,000-аар нэмэгдсэн байна. Эрчимт эмчилгээний ор хомстож, хүчилтөрөгчийн хангамж дутагдалтай байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд 80 гаруй мянган хүн хүчилтөрөгчийн хомстлоос үүдэн нас баржээ. Гэхдээ зарим нас баралт өндөр …
-
16 September
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярыг тохиолдуулан Дотоод Хэргийн Их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт хилчин генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, үе үеийн ахмад хилчид, ажилтан, сонсогчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн хил …
-
16 September
Олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг угтсан “ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” өдөрлөг боллоо
Өнөөдөр олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг угтан “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн хүрээнд Чойжин ламын сүм музейд “ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” өдөрлөг боллоо. Музейн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар тус музейтэй хамтран зохион …
-
16 September
“Samsung Electronics”, “LG Display” компаниас “Huawei”-д дэлгэц нийлүүлэхээ зогсоож магадгүй
БНСУ-ын “Samsung Electronics”, “LG Display” компани АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас БНХАУ-ын “Huawei” компанид ухаалаг гар утасны дэлгэц нийлүүлэхээ зогсоох төлөвтэй байна гэж БНСУ-ын “Chosun Biz”мэдээлэв. “Samsung Electronics”, “Apple” компанийн ухаалаг гар утсанд ашигладаг “OLED” дэлгэцийн гол нийлүүлэгч “Samsung Display” компаниас энэ талаар тодруулга хүсэхэд хариулт өгөхөөс татгалзсан байна. “LG Display” компанийн мэдээлснээр, АНУ-ын шийдвэр “Huawei” компанитай хийж буй дэлгэцийн худалдаанд бага хэмжээний нөлөө үзүүлэх …
-
16 September
General Motors, Nikola компаниуд Теслатай өрсөлдөхөөр хамтарлаа
Америкийн томоохон автомашин үйлдвэрлэгч General Motors цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх зорилготой стартап компани Nikola-тай хамтран ажиллахаар болсноо зарлалаа. Ингэснээр тэд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн томоохон өрсөлдөгч болж байна. Энэ гэрээ нь уламжлалт болон шинэ үеийн автомашин үйлдвэрлэгчдийн түншлэлийн сүүлийн том жишээ болж байна.Гэрээ ёсоор GM компани Nikola-д автомашины батарей нийлүүлж, удахгүй зах зээлд гарах шинэ загваруудыг нь өөрийн үйлдвэрт үйлдвэрлэхээр болжээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл