Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 4 August

    Ахмадын хороо ГХ-ны дэд сайдыг дэмжиж, зөвлөж ажиллахаа илэрхийлэв

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус яамны дэргэдэх Ахмадын хорооны удирдлага, төлөөллийг 8-р сарын 4-ны өдөр хүлээн авч уулзав. ГХЯ-ны ахмад дипломатчид дэд сайдад эрч хүчтэй, урам зоригтой ажиллахыг ерөөж, ажлын амжилт хүслээ. Мөн тэд залуу дэд сайдыг дэмжиж, ажилд нь тус нэмэр болохуйц зөвлөгөө өгч байхаа илэрхийлжээ. Дэд сайд Б.Мөнхжин ахмадуудынхаа туршлагаас суралцан бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

  • 4 August

    Т.Батболд:Сонгуулийн хугацаанд “Фэйсбүүк” компанитай хамтран хууль зөрчсөн 403 контентыг хязгаарласан

    Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой УИХ-ын сонгуулийн үеэр цахим орчинд хэрхэн хяналт тавьж ажилласан талаар ярилцлаа.   -УИХ-ын сонгуулийн хугацаанд танай байгууллага цахим орчин дахь сурталчилгаанд хяналт тавьсан. Ингэхдээ “Фэйсбүүк” компанитай анх удаа хамтран ажиллалаа. Ямар нэг хүндрэл, бэрхшээлтэй тулгарав уу?        – УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаанд ХХЗХ нь цахим орчинд хуулийн дагуу …

  • 4 August

    ЗӨСҮТ долдугаар сард 26 удаа голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

    Монгол Улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Улсын Онцгой Комиссын шийдвэрээр долдугаар сард тусгай үүргийн 14, захиалгат 5 нислэг үйлдэгдэж нийт 3,834 иргэнийг татан авсан. Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байранд халдваргүйжүүлэлт хийн халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч, COVID-19 халдварын …

  • 4 August

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм. Улсын аварга …

  • 4 August

    Хүчтэй борооны улмаас эвдэрсэн Булган-Мөрөн чиглэлийн замыг засварлаж дуусжээ

    Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ. Өнөөдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг мөн засварлаж дууссан байна. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн/. Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК …

  • 4 August

    АН-ын Их хурал аравдугаар сарын 16-нд болно

    Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XVI хуралдаанаар Үндсэн дүрмийн дагуу өмнөх удирдлагуудыг чөлөөлж, дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын эрх, үүргийг Ц.Туваанд шилжүүлсэн билээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) ээлжит XVII хуралдааныг зарлаж, өчигдөр буюу 2020 оны наймдугаар  сарын 3-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа. Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 …

  • 4 August

    “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал маргааш болно

    Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлосон билээ. “Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг …

  • 4 August

    Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр …

  • 4 August

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны “Анхдугаар хэлэлцүүлэг” амжилттай болж өндөрлөлөө

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооноос санаачлан зохион байгуулсан “АНХДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” энэ сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт “Ддэш” ХХК , “Скаймедиа” ХХК , “Монголын Цахилгаан Холбоо” ХХК, “Шинэ Сансар кабель” ХХК , “Монголсат Нэтворкс” ХХК, “Талст Эрчим” ХХК, “Эн Би Си” ХХК компаниудын төлөөлөл, удирдах албан тушаалтнууд оролцож салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, зохицуулалтын орчны талаарх саналаа …

  • 4 August

    НИТХ-ын Тэргүүлэгчид “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа

    Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж  “Урт  цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа.  Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг  төсөл боловсруулах уралдаан зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон …

  • 4 August

    А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 3-ны өдөр 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 3-ны өдөр дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд: Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор …

  • 4 August

    Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

    Наймдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сум “Сэрээтэрийн ар” гах шороон замд Тоёота Королла маркийн автомашины жолооч жалга мөргөж, жолооч 52 настай, эмэгтэй С, зорчигч 55 настай, эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирсон хэрэг гарлаа. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчиг нар хамгаалах …

  • 4 August

    ГХЯ: Их Британи, Танзани, БНТУ-ын иргэд ОХУ-руу нэвтрэх эрхтэй

    ОХУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, мөн 3 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ. …

  • 4 August

    Г.Ёндон: Уул уурхай бол мэргэжлийн бөгөөд сэтгэлтэй хүний ажилладаг салбар

    УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс Шивээ овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа. Шивээ овоо нүүрсний уурхай нь 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нүүрсний орд нь нийт 29,500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2,7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Шинэ ус, Өехий цагаан болон Ногоон тойром гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байна.Үүнээс Шинэ-Усны хэсгийн …

  • 4 August

    Б.Мөнхбаатар:Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх хэрэгтэй

    “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн зураг төслийн хэлэлцүүлэг долдугаар сарын 31-ны өдөр боллоо. Хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албаныхан оролцсон юм. Хэлэлцүүлгийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлэв. Улаанбаатар хотын иргэдийг ая тухтай амьдруулах, хот байгуулалтад жинтэй …